Өдөр тутмын Бурханы үг: Хүн төрөлхтний завхралыг илчлэх нь | Эшлэл 343

2021-03-20

Би газар дээр асар их хэмжээний ажил хийж, хүн төрөлхтний дунд маш олон жилийн турш алхсан атал хүмүүс Миний дүр, Миний зан чанарын талаар мэдлэгтэй байх нь ховор бөгөөд Миний хийдэг ажлыг цөөхөн хүн л нэгд нэггүй тайлбарлаж чадна. Хүмүүст маш олон зүйл дутагддаг, мөн Миний хийдэг зүйлийн талаарх ойлголт үргэлж дутагддаг бөгөөд Би тэднийг өөр нөхцөл байдалд оруулаад, дараа нь ямар ч анхаарал хандуулахгүй байх вий гэдгээс гүнээ айдаг мэт зүрх сэтгэл нь үргэлж сэрэмжтэй байдаг. Тиймээс Надад хандах хүмүүсийн хандлага үргэлж бүлээн байж, асар их болгоомжлолтой хосолж байдаг. Учир нь хүмүүс Миний хийдэг ажлыг ойлгохгүйгээр өнөөг хүрсэн бөгөөд ялангуяа тэдэнд хэлдэг үгээс минь болж төөрөлддөг. Тэд Миний үгийг гартаа бариад, тэдгээрт тууштай итгэхээр шийдэх ёстой юу, эсвэл шийдэмгий бус байж, тэдгээрийг мартахаар сонгох ёстой юу гэдгээ мэддэггүй. Тэд үүнийг хэрэгжүүлэх ёстой юу, эсвэл харзнах ёстой юу гэдгээ мэддэггүй, бүх зүйлийг хаяж, зоригтойгоор дагах ёстой юу, эсвэл урьдынх шигээ дэлхий ертөнцөд “нөхөрсөг” хандсаар байх ёстой юу гэдгээ мэддэггүй. Хүмүүсийн дотоод ертөнц маш адармаатай бөгөөд тэд маш зальтай. Хүмүүс Миний үгийг тодорхой, бүрэн дүүрэн харж чаддаггүй учраас олонхынх нь хувьд тэдгээрийг хэрэгжүүлэхэд бэрх байдаг ба Миний өмнө зүрх сэтгэлээ тавихад хэцүү байдаг. Би та нарын бэрхшээлийг гүнээ ойлгодог. Махан биед амьдарч байхад олон сул талаас зайлсхийх аргагүй бөгөөд олон бодит хүчин зүйл та нарт бэрхшээл учруулдаг. Та нар гэр бүлээ тэжээж, шаргуу ажиллан өдөр хоногоо өнгөрүүлдэг ба хүндрэл бэрхшээл дунд сар жилүүд урсан өнгөрдөг. Махан биед амьдрахад олон бэрхшээл байдаг—Би үүнийг үгүйсгэдэггүй бөгөөд мэдээж та нарт тавих Миний шаардлага бэрхшээлд чинь нийцсэн байдаг. Миний хийдэг ажлын шаардлага бүгд та нарын бодит биеийн хэмжээнд үндэслэдэг. Урьд нь хүмүүс ажиллаж байхдаа хэрээс хэтэрсэн элементүүдтэй холилдсон шаардлагыг та нарт тавьсан байж магадгүй, гэхдээ Өөрийн хэлж, хийж байгаа зүйлээрээ Би та нарт хэзээ ч хэрээс хэтэрсэн шаардлага тавьж байгаагүй гэдгийг та нар мэдэх ёстой. Бүх шаардлага хүмүүсийн уг чанар, махан бие болон тэдэнд хэрэгтэй зүйлд үндэслэдэг. Би хүмүүст байдаг тодорхой нэг ухаалаг сэтгэлгээ болон хүн төрөлхтний анхдагч уг чанарыг эсэргүүцдэггүй гэдгийг та нар мэдэх ёстой ба Би та нарт тун тодорхой хэлж болно. Миний тогтоосон шаардлагын стандарт үнэндээ юу болохыг хүмүүс ойлгодоггүй, мөн Миний үгийн анхдагч утга учрыг ч ойлгодоггүй учраас л хүмүүс одоог хүртэл Миний үгийн талаар эргэлзсээр ирсэн бөгөөд хүмүүсийн хагасаас ч цөөхөн нь л Миний үгэнд итгэдэг. Үлдсэн нь үл итгэгчид бөгөөд бүр ч олон нь “үлгэр ярихыг” минь сонсох дуртай хүмүүс юм. Түүнчлэн, үзвэр үздэг хүн олон бий. Би та нарт анхааруулж байна: Миний үгийн олонх нь Надад итгэдэг хүмүүст ил болсон бөгөөд хаанчлалын сайхан дүр зургийг таашаадаг боловч хаалганых нь гадна талд түгжигдсэн хүмүүсийг Би аль хэдийн таягдан хаясан. Та нар ердөө Надаар жигшигдэн, гологдсон үрийн сүүл биш гэж үү? Та нар Миний явахыг хараад, дараа нь эргэн ирэхийг минь баяр хөөртэйгээр угтаж яаж чадах юм бэ? Ниневегийн ард түмэн Еховагийн ууртай үгийг сонссоныхоо дараа таар болон үнсэн дотор нэн даруй гэмшсэн гэдгийг Би та нарт хэлье. Тэд Түүний үгэнд итгэсэн учраас айдас хүйдсээр дүүрэн байсан бөгөөд таар болон үнсэн дунд гэмшсэн юм. Өнөөдрийн хүмүүсийн тухайд бол, та нар ч бас Миний үгэнд итгэдэг, өнөөдөр та нарын дунд Ехова дахин нэгэнтээ ирсэн гэдэгт бүр ч их итгэдэг хэдий ч олон мянган жилийн өмнө Иудейд төрсөн Есүс одоо та нарын дунд буун ирснийг ажиглаж байгаа мэт хандлага чинь ердөө хүндэтгэлгүй байдаг. Та нарын зүрх сэтгэл дотор оршдог ов мэхтэй байдлыг Би гүнээ ойлгодог; та нарын ихэнх нь сониуч зангаасаа болж Намайг дагадаг бөгөөд хоосон байдлынхаа улмаас Намайг эрж хайж эхэлсэн. Амар амгалан, аз жаргалтай амьдралын төлөөх гурав дахь хүсэл чинь сүйрэх үед сониуч зан чинь ч бас сарнидаг. Та бүхний зүрх сэтгэлд оршдог ов мэхтэй байдал үг болон үйл хэргээр чинь дамжуулан илчлэгддэг. Шулуухан хэлэхэд, та нар зүгээр л Миний талаар сониучирхдаг ч Надаас айдаггүй; та нар ам хэлээ анхаардаггүй, өөрсдийн зан авирыг бүр ч хазаарладаггүй. Тэгвэл үнэндээ та нарт ямар итгэл байна вэ? Энэ нь жинхэнэ үү? Та нар санаа зовнилоо сарниулж, уйтгар гунигаа нимгэлж, өөрсдийн амьдрал дахь үлдсэн хоосон зайгаа дүүргэхийн тулд л Миний үгийг ашигладаг. Та нарын дундаас хэн Миний үгийг хэрэгжүүлсэн бэ? Хэнд жинхэнэ итгэл байна вэ? Та нар Бурхан бол хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг хардаг Бурхан гэж хашхирсаар байдаг ч зүрх сэтгэлдээ дууддаг Бурхан чинь яаж Надтай нийцэлтэй байх юм бэ? Нэгэнт та нар ингэж хашхирч байгаа юм чинь яагаад тийм маягаар үйлддэг юм бэ? Та нар Миний ачийг энэ хайраар хариулахыг хүсэж байгаа юм гэж үү? Та нар ам хэлээрээ багагүй хэмжээгээр зориулдаг боловч та нарын тахил, та нарын сайн үйл хэрэг хаана байна вэ? Үг чинь Миний чихэнд хүрээгүй сэн бол Би яаж та нарыг ийм их үзэн ядаж чадах юм бэ? Хэрвээ та нар Надад үнэхээр итгэдэг байсан бол яаж ийм гаслантай байдалд орж чадах юм бэ? Та нар Үхэгсдийн орны шүүх хуралд орж байгаа юм шиг нүүрэн дээрээ цөхөрсөн байдалтай байдаг. Та нарт өчүүхэн ч эрч хүч байхгүй бөгөөд өөрсдийн дотоод дуу хоолойны талаар сулхан ярьдаг; та нар бүр гомдол, хараалаар дүүрэн байдаг. Та нар Миний хийдэг зүйлд итгэх итгэлээ аль эрт алдаж, анхны итгэл чинь ч үгүй болсон, иймээс та нар яаж эцсийг нь хүртэл дагаж чадах юм бэ? Ийм болохоор та нар яаж аврагдаж чадах юм бэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хөгшин залуу хүмүүст зориулсан үг

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих