Өдөр тутмын Бурханы үг | “Жинхэнэ хүн байхын утга учир” | Эшлэл 348

Өдөр тутмын Бурханы үг | “Жинхэнэ хүн байхын утга учир” | Эшлэл 348

12 |2020-08-15

Хүнийг удирдах нь Миний ажил бөгөөд тэр Надаар байлдан дагуулагдах нь, Намайг дэлхийг бүтээх үед бүр ч илүү урьдчилан тогтоогдсон байсан зүйл юм. Эцсийн өдрүүдэд Би тэднийг бүрэн байлдан дагуулна гэдгийг хүмүүс мэдэхгүй байж магадгүй бөгөөд Би Сатаныг ялан дийлсний баталгаа нь хүн төрөлхтний дундах тэрслүү хүмүүсийг байлдан дагуулахын тулд юм гэдгийг тэд бас мэдэхгүй байж магад. Гэвч Би, Сатаны олзолж, өөрийнхөө хүүхдүүд болгосон хүмүүсийн болон түүний гэрийг сахиж байдаг үнэнч зарц нарынх нь байлдан дагуулагч болно гэдгээ, Надтай тэмцэлдэх үед нь Өөрийнхөө дайсанд аль хэдийн хэлсэн. Байлдан дагуулах гэдгийн анхдагч утга нь ялах, шившиглэх юм. Израильчуудын хэлээр томьёолбол, энэ нь бүрэн ялах, устгах ба цаашид Намайг эсэргүүцэж чадахгүй болгох явдал юм. Гэхдээ өнөөдөр та нарын дунд хэрэглэж байгаагаар үүний утга нь байлдан дагуулах юм. Миний санаа зорилго бол хүн төрөлхтний муу ёрын нэгнийг бүрмөсөн сөнөөж, бут цохих бөгөөд ингэснээр тэр цаашид Миний эсрэг тэрслэхгүй, тэр ч байтугай Миний ажилд саад хийж, үймүүлж чадахгүй. Тиймээс, хүний тухайд гэвэл энэ нь байлдан дагуулалт гэсэн утгатай болсон. Энэ нэр томьёоны утга ямар ч байсан, Миний ажил бол хүн төрөлхтнийг ялах явдал. Учир нь хүн төрөлхтөн Миний удирдлагын нэмэлт гэдэг нь үнэн боловч илүү тодорхой хэлэх юм бол, хүн төрөлхтөн Миний дайснаас өөр юу ч биш. Хүн төрөлхтөн бол Намайг эсэргүүцэж, Надад дуулгаваргүй ханддаг нүгэлт хүмүүс юм. Хүн төрөлхтөн нь Надаар хараагдсан муу ёрын нэгний үр удмаас өөр юу ч биш. Хүн төрөлхтөн бол Надаас урвасан тэргүүн тэнгэрэлчийн удам угсаанаас өөр юу ч биш. Хүн төрөлхтөн бол аль хэдийн Надаар гологдож, тэр цагаас хойш Миний эвлэршгүй дайсан болсон диаволын удмаас өөр юу ч биш. Хүмүүн төрөлтний дээрх тэнгэр харанхуйлж, тунгалаг байдлын жаахан ч гялбаагүй, бүрхэг, бүүдгэр болсон бөгөөд хүний ертөнц хав харанхуйд умбадаг, ингэснээр энд амьдарч байгаа хүн өөрийн сунгасан гарыг харж чаддаггүй эсвэл толгойгоо өргөх үедээ нарыг ч харж чаддаггүй. Түүний хөл доорх зам нь намагтай, хонхорхойгоор дүүрэн бөгөөд тахирлан мушгирдаг; газар нутаг даяар цогцоснууд хаягдсан. Харанхуй булангууд нь үхсэн хүний шарилаар дүүрсэн ба хүйтэн, бүүдгэр булангуудад чөтгөрийн сүрэг суурьшжээ. Хүний ертөнцийн хаа сайгүй чөтгөрүүд сүрэг сүргээрээ ирж, явдаг. Бузар булайгаар бүрхэгдсэн бүх төрлийн араатнуудын үр удам, ширүүн тулаан хийж, үүний дуу чимээ зүрх сэтгэлд айдас хуруулна. Тийм цаг үед, тийм дэлхий, тийм “газрын диваажинд” амьдралын жаргал цэнгэлийг эрж хайхын тулд хүн хаашаа явах вэ? Өөрийнхөө амьдралын хүрэх газрыг олохын тулд хүн хаашаа явах вэ? Эрт үед Сатаны хөлд гишгэлэгдсэн хүн төрөлхтөн анхнаасаа Сатаны дүртэй болсон, үүнээс ч илүүтэйгээр Сатаны биелэл болсон жүжигчид байж, Сатанд хангинасан гэрчлэл хийдэг баталгаа болсон. Тийм хүн төрөлхтөн, тийм доройтсон өөдгүй амьтад, энэ завхарсан хүн төрөлхтний тийм үр удам Бурханд хэрхэн гэрчлэл хийж чадах юм бэ? Миний суу алдар хаанаас ирэх юм бэ? Миний гэрчийн талаар хүн хаанаас эхлэн ярьж чадах вэ? Учир нь хүн төрөлхтнийг завхруулчихаад Миний эсрэг зогсдог дайсан, өнө эрт Миний бүтээсэн, Миний алдар суу, амьдран харуулалтаар бялхаж байсан хүн төрөлхтнийг аль хэдийн авч бузарласан. Тэр Миний алдар сууг хулгайлсан ба түүний хүнд шингээсэн бүхэн нь, Сатаны бузар муухайг хольсон хор болон сайн мууг мэдүүлэгч модны жимсний шүүс юм. Анх Би хүн төрөлхтнийг бүтээсэн, өөрөөр хэлбэл Би хүн төрөлхтний өвөг дээдэс болох Адамыг бүтээсэн. Түүнд хэлбэр дүрс, царай төрх хайрлагдсан ба тамир тэнхээ, эрч хүчээр бялхсан, цаашлаад Миний алдар суутай хамт байлаа. Тэр бол Би хүнийг бүтээсэн цог жавхлант өдөр байв. Түүний дараа, Адамын биеэс Еваг бүтээсэн ба тэр ч бас хүний өвөг дээдэс юм, иймээс Миний бүтээсэн хүмүүс Миний амьсгалаар дүүрч, Миний алдраар бялхаж байлаа. Адам анхнаасаа Миний гараас төрсөн ба Миний дүрийн төлөөлөл байсан юм. Тиймээс, “Адамын” анхдагч утга учир нь Надаар бүтээгдэж, Миний эрч хүчийг шингээсэн, Миний алдрыг шингээсэн, хэлбэр дүрс, царай төрхтэй, мөн сүнстэй болоод амьсгалтай байсан. Тэр бол Намайг төлөөлж, Миний дүртэй байж, Миний амьсгалыг хүлээн авах чадвартай, сүнстэй цорын ганц бүтээгдсэн зүйл байв. Эхэндээ, Ева бол Миний урьдчилан тодорхойлсон, амьсгал өгсөн хоёр дахь хүн байсан, иймээс “Евагийн” анхдагч утга нь, Миний эрч хүчээр дүүрсэн, цаашлаад Миний суу алдар элбэг хайрлагдсан, Миний алдрыг үргэлжлүүлэх, бүтээгдсэн зүйл байсан юм. Ева Адамаас бий болсон, иймээс тэр ч бас Миний дүртэй байсан, учир нь тэр бол Миний дүрээр бүтээгдсэн хоёр дахь хүн байлаа. “Евагийн” анхдагч утга учир нь сүнс, мах, ястай амьд хүн, Миний хоёр дахь гэрчлэл, мөн түүнчлэн хүн төрөлхтний дундах Миний хоёр дахь дүр байх байлаа. Тэд бол хүн төрөлхтний өвөг дээдэс, Бурханы ариун, үнэт эрдэнэс бөгөөд анхнаасаа сүнстэй хүмүүс байв. Гэсэн хэдий ч муу ёрын нэгэн хүн төрөлхтний өвөг дээдсийн үр удмыг авч, тэднийг гишгэлэн, хүний ертөнцийг түнэр харанхуйд автуулж, үр удмыг нь Миний оршин тогтнолд итгэхийг нь болиулан тэднийг олзолсон юм. Үүнээс илүү жигшүүртэй зүйл юу вэ гэхээр муу ёрын нэгэн хүмүүсийг завхруулж, гишгэлэхийн хажуугаар Миний алдар суу, Миний гэрчлэл, хүмүүст Миний өгсөн эрч хүч болон Миний тэдэнд үлээсэн амьсгал ба амийг, хүний ертөнц дэх Миний бүх алдар, хүн төрөлхтөнд Миний зарцуулсан уйгагүй хичээл чармайлтыг харгисаар булаан авсан. Хүн төрөлхтөн цаашид гэрэлд байхаа больж, Миний хайрласан алдар сууг хаян, өөрсдөд нь Миний өгсөн бүхнийг алдсан. Намайг бүх бүтээгдсэн зүйлийн Эзэн гэдгийг тэд яаж танин мэдэж чадах юм бэ? Тэнгэр дэх Миний оршин тогтнолд тэд хэрхэн үргэлжлүүлэн итгэх юм бэ? Газар дээрх Миний алдрын илрэлийг тэд хэрхэн олж илрүүлэх юм бэ? Эдгээр ач хүү, ач охид өвөг дээдсийнхээ хүндэлдэг байсан Бурханыг, хэрхэн өөрсдийг нь бүтээсэн Эзэн гэж авч үздэг вэ? Эдгээр өрөвдөлтэй ач хүү, ач охид, Адам, Евад Миний хайрласан алдар суу, дүр төрхийг болон гэрчлэлийг, түүнчлэн хүн төрөлхтөнд Миний хайрласан, оршин тогтнохын тулд өөрсдийнхөө түшиглэдэг амийг муу ёрын нэгэнд өгөөмрөөр “өгсөн” бөгөөд түүний оршин байгааг өчүүхэн ч ойшоохгүйгээр Миний бүх алдрыг түүнд өгсөн. “Өөдгүй амьтан” гэсэн нэршлийн эх үүсвэр энэ биш гэж үү? Тийм хүн төрөлхтөн, тийм муу чөтгөрүүд, тийм алхаж яваа үхдлүүд, тийм Сатан, Миний тийм дайснууд яаж Миний алдар суутай байх юм бэ? Би Өөрийн алдар сууг эргүүлэн авч, хүмүүсийн дундах Өөрийн гэрчлэлийг болон Надад нэгэнтээ харьяалагдаж байсан ч эрт үед хүн төрөлхтөнд өгсөн бүхнээ буцаан авах болно—тэгээд Би хүн төрөлхтнийг бүрэн байлдан дагуулна. Гэсэн хэдий ч, Миний бүтээсэн хүмүүс бол Миний дүр болоод Миний алдрыг авсан ариун хүмүүс байсан гэдгийг чи мэдэх ёстой. Тэд Сатанд харьяалагдаж байгаагүй, мөн түүгээр ч гишгэлүүлээгүй, харин Сатаны хорны өчүүхэн төдий ч ул мөрөөс ангид, гагцхүү Миний илэрхийлэл байсан юм. Тиймээс, Би зөвхөн Өөрийн гараар бүтээгдсэн зүйлийг, өөр ямар нэгэн этгээдэд харьяалагддаггүй, Өөрийн хайртай ариун хүмүүсийг л хүсэж байгаагаа Би хүмүүст мэдэгддэг. Цаашлаад, Би тэднийг таалж, Өөрийн алдар суу хэмээн үзэх болно. Гэсэн хэдий ч, Миний хүсэж байгаа зүйл бол Сатанаар завхруулагдсан, өнөөдөр Сатанд харьяалагдаж байгаа, Миний анхдагч бүтээл болох хүн төрөлхтөн биш. Би хүний ертөнцөд оршиж буй Өөрийн алдрыг буцаан авахаар зорьж байгаа учраас, Сатаныг ялсан Өөрийн алдрын баталгаа болгож, хүн төрөлхтний дундах амьд үлдэгчдийг бүрэн байлдан дагуулах болно. Би Өөрийн гэрчлэлийг Өөрийн талстжилт шиг, Өөрийн таашаалын бай шиг авч үзнэ. Энэ нь Миний хүсэл билээ.

Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Илүү ихийг харуул
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Leave a Reply

Хуваалцах

Цуцлах