Өдөр тутмын Бурханы үг: Хүн төрөлхтний завхралыг илчлэх нь | Эшлэл 349
2020-08-14
Хүн төрөлхтөн өнөөдрийн байгаа байдалдаа хүрэхийн тулд хэдэн арван мянган жилийн туршид хөгжсөн. Гэсэн хэдий ч, Миний анхдагч бүтээлийн хүн төрөлхтөн аль эрт доройтолд живчихсэн. Тэд аль хэдийн Миний хүссэн хүмүүс байхаа больсон, тиймээс Миний харж байгаагаар хүмүүс аль хэдийн хүн төрөлхтөн гэдэг нэрийг хүртэх эрхгүй болсон. Харин ч тэд бол Сатанд олзлогдсон, өөдгүй хүн төрөлхтөн, мөн Сатан дотор нь амьдарч, өөрсдөөр нь хувцасладаг алхаж яваа илжирсэн цогцоснууд юм. Хүмүүс ядаж Миний оршин тогтнолд итгэдэггүй, Намайг ирэхэд ч угтан авдаггүй. Хүн төрөлхтөн Миний хүсэлтэнд зөвхөн дурамжхан хариу үзүүлдэг, тэдгээрийг түр зуур зөвшөөрдөг ба амьдралын баяр баясгалан, уй гашууг Надтай чин сэтгэлээсээ хуваалцдаггүй. Хүмүүс Намайг ойлгошгүй гэж харах үедээ, хүчтэнд тал засах хандлага гаргаж дурамжханаар Над руу инээмсэглэж байгаа дүр эсгэдэг. Яагаад гэвэл хүмүүс Миний одоогийн хүслийг мэдэх нь байтугай Миний ажлын талаар ямар ч мэдлэггүй байдаг. Би та бүхэнтэй шударгаар ярина: Цаг нь ирэхэд Надад шүтэн мөргөдөг хүний зовлон та нарынхаас илүү амархан байх болно. Та нарын Надад итгэх итгэлийн хэмжээ үнэндээ Иовынхоос хэтэрдэггүй, тэр ч байтугай Иудейн Фарисайчуудын итгэл ч та нарынхыг давна, иймээс галын өдөр ирвэл та нарын зовлон, Есүст зэмлүүлж байсан Фарисайчуудынхаас, Мосег эсэргүүцсэн 250 удирдагчийнхаас, мөн сүйрлийн дүрэлзсэн галын доорх Содомынхоос илүү хүнд хэцүү байх болно. Мосе хадыг цохих үед, Еховагийн хүртээсэн ус оргилон гарсан, энэ нь түүний итгэлээс болсон юм. Давид, Ехова Намайг магтсан хөгжим тоглох үед—зүрх сэтгэл нь баяр баясгалангаар дүүрсэн—энэ нь түүний итгэлээс болсон. Иов уулыг бүрхэж байсан мал сүргээ болон гэр бүлийн үнэлж баршгүй эзэмшлээ алдаж, бие нь хатгиар бүрхэгдэх үед энэ нь түүний итгэлээс болсон юм. Тэр Ехова Миний дуу хоолойг сонсож, Ехова Миний алдрыг харах үед энэ нь түүний итгэлээс болсон билээ. Петр, Есүс Христийг дагаж чадсан нь өөрийнх нь итгэлээс болсон. Тэр Миний төлөө загалмайд цовдлогдож, суу алдартай гэрчлэл хийсэн нь ч бас түүний итгэлээс болсон. Иохан, хүний Хүүгийн гайхалтай дүрийг харах үед энэ нь түүний итгэлээс болсон. Тэр эцсийн өдрүүдийн үзэгдлийг харах үед энэ нь мөн л түүний итгэлээс болсон. Харь үндэстэн гэж нэрлэгддэг хүмүүс Миний илчлэлийг олж авч, Би хүмүүсийн дунд Өөрийн ажлыг хийхээр махбодтойгоор эргэн ирсэн гэдгийг мэдэж авсан нь ч бас тэдний итгэлээс болсон юм. Миний хатуу чанга үгээр цохиулдаг ч тэдгээрээр тайтгаруулагдаж, аврагдсан бүх хүмүүс, өөрсдийн итгэлээс болж ингээгүй гэж үү? Надад итгэдэг боловч бэрхшээл зовлон туулдаг хүмүүс бас дэлхийд гологдоогүй гэж үү? Шалгалтын зовлонгоос зугтан Миний үгийн гадна амьдардаг хүмүүс бүгд дэлхий дээр урсгал даган амьдардаггүй гэж үү? Тэд бол, Миний тайтгарлын үгийг олох нь байтугай, амрах газаргүйгээр энд тэндгүй хийсэн нисэх намрын навчистай адилхан. Хэдийгээр Миний гэсгээлт, цэвэршүүлэлт тэднийг дагадаггүй ч, тэд бол тэнгэрийн хаанчлалын гадаах гудамжаар тэнүүчилж, нэгээс нөгөө газар луу явдаг гуйлгачид биш гэж үү? Дэлхий үнэхээр чиний амрах газар гэж үү? Миний гэсгээлтээс зайлсхийснээрээ чи дэлхийгээс тайвшралын инээмсэглэл үнэхээр хүлээн авч чадах уу? Өөрийнхөө зүрх сэтгэл дэх нууж болшгүй хоосон байдлаа далдлахын тулд чи агшин зуурын таашаалаа ашиглаж чадах уу? Чи гэр бүлийнхээ хэнийг ч хуурч болох юм, гэхдээ Намайг хуурч хэзээ ч чадахгүй. Чиний итгэл хэтэрхий хомс бөгөөд өнөөг хүртэл чи амьдралын өгч чадах ямар ч баяр цэнгэлийг олох хүчгүй байгаа. Өөрийн бүх амьдралыг махан биеийн төлөө завгүй ажиллаж, хүний арай чүү үүрдэг бүх зовлонг тэвчиж явсны оронд амьдралынхаа хагасыг Миний төлөө чин сэтгэлээсээ зарцуулсан нь илүү дээр гэдгийг Би чамд мэдэгдэж байна. Өөрийгөө маш их эрхэмлэж, Миний гэсгээлтээс зугтах нь ямар зорилгын төлөө юм бэ? Миний түр зуурын гэсгээлтээс өөрийгөө нууж, ингэснээр үүрд мөнхийн ичгүүр, үүрд мөнхийн гэсгээлтийг олж авах нь ямар зорилготой юм бэ? Үнэндээ, Би хэнийг ч Өөрийн хүсэлд сөгдүүлдэггүй. Хэрвээ хүн үнэхээр Миний бүх төлөвлөгөөнд захирагдахад бэлэн бол, Би түүнд муугаар хандахгүй. Гэвч Иов, Ехова Надад итгэдэг байсан шигээр бүх хүмүүс Надад итгэхийг Би шаарддаг. Хэрвээ та нарын итгэл Томасынхаас даван гарвал та нарын итгэл Миний сайшаалыг хүртэж, үнэнч байдлаараа та нар Миний жаргал цэнгэлийг олох ба өөрсдийнхөө өдөр хоногуудад та нар Миний алдрыг гарцаагүй олох болно. Гэсэн хэдий ч дэлхий ертөнцөд итгэдэг, диаволд итгэдэг хүмүүс хатуу зүрх сэтгэлтэй болж, нүдэндээ салхинд хийссэн элсний ширхэгтэй, амандаа диаволын тахилтай агаад балартсан оюун санаа нь, энэ дэлхийг булаан авсан муу ёрын нэгэнд аль хэдийн эзэмдүүлсэн, Содом хотын ард түмэн шиг болсон. Тэдний бараг бүх бодол нь эртний диаволд бүрэн олзлогдсон. Иймээс хүн төрөлхтний итгэл салхины аясаар одож, тэд Миний ажлыг бүр анзаарч чадахаа ч больсон. Тэдний хийж чаддаг бүхэн нь зүгээр л аргалах оролдлого хийж эсвэл тун хааш яаш шинжлэх явдал бөгөөд учир нь тэд аль эртнээс Сатаны хоронд автчихсан.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Жинхэнэ хүн байхын утга учир
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд