Өдөр тутмын Бурханы үг: Хүн төрөлхтний завхралыг илчлэх нь | Эшлэл 361

2021-09-11

Хүний уг чанар Миний мөн чанараас нэлээд өөр, учир нь хүний завхарсан уг чанар бүхэлдээ Сатанаас үүсэлтэй; хүний уг чанарыг Сатан боловсруулж, ялзруулсан юм. Өөрөөр хэлбэл, хүн Сатаны ёрын муу, үзэшгүй муухай байдлын нөлөөн дор амьдардаг. Хүн үнэний ертөнцөд юм уу ариун орчинд өсөж торнидоггүй, гэрэлд бүр ч амьдардаггүй. Тиймээс, ямар ч хүн төрөлхөөсөө уг чанар дотроо үнэнтэй байх боломжгүй, мөн Бурханаас эмээж, Бурханд дуулгавартай байх мөн чанартай төрж бүр ч чадахгүй. Эсрэгээрээ хүмүүс Бурханыг эсэргүүцдэг, Бурханд дуулгаваргүй, үнэнийг хайрладаггүй уг чанартай байдаг. Энэ уг чанар бол Миний ярихыг хүсэж байгаа асуудал—урвалт юм. Урвалт бол хүн бүрийн Бурханыг эсэргүүцэх эсэргүүцлийн эх сурвалж мөн. Энэ нь Надад биш, харин зөвхөн хүнд л байдаг асуудал билээ. Зарим хүн ингэж асууна: Бүх хүн Христтэй адил ертөнцөд амьдардаг байж яагаад бүх хүнд Бурханаас урвадаг уг чанар байхад Христэд байдаггүй юм бэ? Энэ бол та нарт тодорхой тайлбарлаж өгөх ёстой асуудал юм.

Хүн төрөлхтний оршин тогтнолын үндэс нь сүнс удаа дараа төрлөө олох явдал юм. Өөрөөр хэлбэл, хүний сүнс дахин төрлөө олоход хүн болгон махан бие бүхий хүний амийг олж авдаг. Хүний бие төрсний дараа, махан бие нь эцэстээ хязгаартаа хүртэл буюу сүнс бүрхүүлээ орхин явах сүүлчийн мөч хүртэл амь нь үргэлжилдэг. Энэ үйл явц нь хүний сүнс удаа дараа ирж, буцахын хэрээр ахин дахин давтагдаж, ийнхүү хүн төрөлхтний оршин тогтнолыг хадгалж байдаг. Махан биеийн амь нь бас хүний сүнсний амь бөгөөд хүний сүнс нь хүний махан биеийн оршин тогтнолыг дэмжиж байдаг. Өөрөөр хэлбэл, хүн нэг бүрийн амь сүнснээс ирдэг бөгөөд амь нь махан биед төрөлхөөсөө байдаггүй. Тиймээс хүний уг чанар махан биеэс бус, харин сүнснээс гаралтай. Сатаны уруу таталт, гай зовлон, завхралыг хэрхэн туулснаа хүн бүрийн сүнс нь л мэддэг. Хүний махан бие эдгээрийг мэдэх аргагүй. Тиймээс, хүн төрөлхтөн өөрийн эрхгүй улам харанхуй, улам бузар, улам ёрын муу болж, харин хүн Бид хоёрын хоорондох зай улам ихсээд, хүн төрөлхтний хувьд амьдрал улам харанхуй болдог. Сатан хүн төрөлхтний сүнсийг атгаж байдаг тул мэдээж хүний махан биеийг ч бас эзлэн авсан. Ийм махан бие, ийм хүн төрөлхтөн яаж Бурханыг эсэргүүцэхгүй байж чадах юм бэ? Тэд Түүнтэй төрөлхөөсөө нийцэлтэй байж яаж чадах юм бэ? Сатан Надаас урвасан учраас Би түүнийг агаар луу доош хаясан. Тэгвэл хүмүүс яаж үүнээс ангижирч чадах юм бэ? Ийм учраас урвалт бол хүний уг чанар юм. Та нар энэ шалтгааныг ойлгомогцоо Христийн мөн чанарт ч бас итгэнэ гэж Би итгэж байна. Бурханы Сүнсний өмссөн махбод нь Бурханы Өөрийнх нь махбод билээ. Бурханы Сүнс бол эрхэм дээд; Тэрээр төгс хүчит, ариун, зөвт билээ. Үүний адилаар Түүний махбод ч бас эрхэм дээд, төгс хүчит, ариун, зөвт юм. Ийм махбод нь зөвт, хүн төрөлхтөнд ач тустай зүйлийг, мөн ариун, алдар суутай, сүр хүчтэй зүйлийг л хийж чаддаг; Тэрээр үнэн, ёс суртахуун, шударга ёсыг зөрчдөг юуг ч хийж чадахгүй, Бурханы Сүнснээс урвах ямар нэг зүйлийг хийж бүр ч чадахгүй. Бурханы Сүнс ариун тул Түүний махбодыг Сатан завхруулах аргагүй; Түүний махбод хүний махан биеэс өөр мөн чанартай. Учир нь, Сатан Бурханыг биш, хүнийг завхруулсан; Сатан Бурханы бие махбодыг завхруулж яавч чадахгүй. Тиймээс хүн, Христ хоёр ижил газар амьдран суудаг баримтаас үл хамааран зөвхөн хүнийг л Сатан эзэмдэж, ашиглаж, бас урхиддаг. Үүнээс ялгаатай нь Христ үүрд Сатаны завхралд авташгүй, учир нь Сатан хамгийн өндөр газарт хүрч, Бурханд ойртон очиж хэзээ ч чадахгүй. Өнөөдөр, Сатаны завхруулсан хүн төрөлхтөн л Надаас урвадаг гэдгийг та нар бүгд ойлгох ёстой. Урвалт нь Христтэй өчүүхэн ч хамаагүй асуудал юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Тун ноцтой асуудал: Урвалт 2

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих