Өдөр тутмын Бурханы үг: Шашны үзлийг илчлэх нь | Эшлэл 290
2020-11-07
Хүн Бурханд итгэдэг болохоор Бурханы хөлийн мөрийг алхам алхмаар ойрхон дагах ёстой; тэр “Хургыг хаашаа ч явсан дагах” хэрэгтэй. Зөвхөн энэ хүмүүс жинхэнэ замыг хайдаг хүмүүс бөгөөд зөвхөн тэд л Ариун Сүнсний ажлыг мэддэг хүмүүс юм. Бичиг үсэг, хоосон номлолыг боол мэт дагадаг хүмүүс бол Ариун Сүнсний ажлаар таягдан хаягдсан хүмүүс билээ. Цаг үе бүрд Бурхан шинэ ажлыг эхлүүлдэг, цаг үе бүрд хүмүүсийн дунд шинэ эхлэл байх болно. Хэрэв хүн зөвхөн “Ехова бол Бурхан”, “Есүс бол Христ” гэсэн зөвхөн нэг эрин үед хэрэглэгдэх үнэнийг дагах аваас хүн хэзээ ч Ариун Сүнсний ажлыг дагаж дийлэхгүйгээр барахгүй үүрд Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байх болно. Бурхан хэрхэн ажилладгаас үл хамааран хүн өчүүхэн ч эргэлзээгүйгээр дагах хэрэгтэй бөгөөд ойрхон дагах ёстой. Ингэвэл хүн яаж Ариун Сүнсээр таягдан хаягдах юм бэ? Бурхан юу хийхээс үл хамааран, хүн Ариун Сүнсний ажил гэдэгт итгэлтэй байгаад, Ариун Сүнсний ажилд төвөгшөөлгүй хамтран ажиллаж, Бурханы шаардлагад нийцэхээр хичээж байвал тэр яалаа гэж шийтгэгдэх юм бэ? Бурханы ажил хэзээ ч зогсоогүй, Түүний хөлийн мөр хэзээ ч зогсоогүй, удирдлагын ажлаа дуусгахаас өмнө Тэр үргэлж завгүй байсан ба хэзээ ч зогсдоггүй. Гэхдээ хүн бол өөр: Ариун Сүнсний ажлын өчүүхэн хэсгийг олж авсныхаа дараа хүн үүнийг хэзээ ч өөрчлөгдөшгүй юм шиг үздэг; өчүүхэн хэмжээний мэдлэг олж авчихаад хүн Бурханы илүү шинэ ажлын мөрийг дагахаар урагш явдаггүй; Бурханы ажлын өчүүхэн хэсгийг харчихаад тэр Бурханыг ямар нэг модон зүйл мэт даруй тодорхойлж, Бурхан түүний өмнө харагдаж байгаа шигээ үргэлж ийм хэлбэртэй байна, өнгөрсөнд ямар байсан ирээдүйд ч мөн тийм байх болно гэж итгэдэг; өнгөц төдий мэдлэг олж аваад хүн бардамнан, өөрийгөө мартаж, ердөө оршин байдаггүй Бурханы зан чанар болон оршихуйг дураараа тунхаглаж эхэлдэг. Ариун Сүнсний ажлын нэг үе шатанд төвлөрчихөөд, ямар ч төрлийн хүн Бурханы шинэ ажлыг тунхаглаж байх нь хамаагүй тэр үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Эдгээр нь Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй хүмүүс юм; тэд бол шинэ зүйлсийг хүлээн авах чадваргүй хэтэрхий хуучинсаг хүмүүс юм. Ийм хүмүүс Бурханд итгэдэг ч Бурханыг бас голдог. Хүн, Израильчууд “Есүст итгэлгүй, зөвхөн Еховад итгэх” нь буруу байсан гэж итгэдэг ч дийлэнх хүмүүс “зөвхөн Еховад итгэж, Есүсийг голох”, “Мессиагийн ирэлтийг хүсэн хүлээдэг боловч Есүс хэмээх Мессиаг эсэргүүцэх” дүрд тоглодог. Тиймээс хүмүүс Ариун Сүнсний ажлын нэг үе шатыг хүлээн авсаныхаа дараа Сатаны ноёрхол дор амьдарсаар байгаа ба Бурханы ерөөлийг хүлээн аваагүй байгаад гайхах явдалгүй. Энэ хүний тэрслүү байдлын үр дүн биш гэж үү? Өнөөдрийн шинэ ажлаас хоцорсон дэлхий даяарх Христийн шашны хүмүүс бүгд ѳѳрсдийгѳѳ азтай хүмүүс, Бурхан хүсэл бүрийг нь биелүүлдэг гэж итгэцгээдэг. Гэсэн атал тэд Бурхан яагаад тэднийг гурав дахь тэнгэр лүү аваачихыг итгэлтэй хэлж чаддаггүй, мөн Есүс хэрхэн цагаан үүл хөлөглөн тэднийг авахаар ирэхийг тодорхой хэлж чаддаггүй, түүгээр ч үл барам Есүс тэдний төсөөлсөн тэр өдөр үнэхээр цагаан үүл хөлөглөн ирэх эсэхийг ч баттай хэлж чаддаггүй. Тэд бүгдээрээ түгшиж, яахаа мэдэхгүй байгаа; бүх урсгалаас ирсэн, янз бүрийн цөөн тооны хүмүүсээс Бурхан хүн нэг бүрийг авах эсэхийг ч тэд өөрсдөө мэдэхгүй байгаа. Бурханы одоо хийж байгаа ажил, өнөөгийн эрин үе, Бурханы хүсэл—тэд эдгээрийн алийг нь ч ухаараагүй бөгөөд тэд хуруугаараа хоног тоолохоос өөр юу ч хийж чадахгүй. Зөвхөн Хурганы мөрийг эцсээ хүртэл дагадаг хүмүүс л эцсийн ерөөлийг хүртэж чадна, харин эцсээ хүртэл дагах чадваргүй атлаа өөрсдийгөө бүхнийг олж авсан гэж боддог тэр “ухаалаг хүмүүс” Бурханы илрэлтийг харж чадахгүй. Тэд бүгд өөрсдийгөө газар дэлхий дээрх хамгийн ухаантай хүн гэж үздэг, тэд Бурханы ажлын үргэлжилсэн хөгжлийг ямар ч шалтгаангүй тасладаг бөгөөд Бурханд “чин үнэнч байж, Бурханыг дагадаг, Бурханы үгсийг сахьдаг” болохоор Бурхан тэднийг тэнгэр лүү авч явна гэдэгт асар их итгэдэг юм шиг санагддаг. Тэд хэдий Бурханы хэлсэн үгсэд “чин үнэнч” ханддаг ч гэсэн Ариун Сүнсний ажлыг эсэргүүцэж, заль мэх, хорон мууг үйлддэг учраас тэдний үгс болоод үйлдэл маш жигшүүртэй байдаг. Эцсийг нь хүртэл дагадаггүй, Ариун Сүнсний ажилтай эн зэрэгцэж чаддаггүй, зөвхөн хуучин ажилтай зууралддаг хүмүүс Бурханд үнэнч байж чадах нь бүү хэл, харин ч эсрэгээрээ Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болсон ба шинэ эринээр гологдож, шийтгэгдэх хүмүүс болсон. Тэднээс илүү өрөвдөлтэй хүмүүс гэж байх уу? Тэдний олонх нь, хуучин хуулийг голж, шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс бол мөс чанаргүй гэж итгэдэг. Зөвхөн “мөс чанарын” талаар ярьдаг, Ариун Сүнсний ажлын талаар мэддэггүй энэ хүмүүсийн хувьд, эцэстээ мөс чанар нь өөрсдийнх нь ирээдүйг үгүй хийх болно. Бурханы ажил дүрэм журамд баригддаггүй, хэдий энэ нь Түүний ажил ч гэсэн Бурхан үүнийг үгүйлэн санагалздаггүй. Үгүйсгэгдэх ёстой зүйл үгүйсгэгдэж, таягдагдах ёстой нь таягдан хаягдана. Гэтэл хүн Бурханы удирдлагын ажлын өчүүхэн хэсгээс зуурч Бурхантай дайсагнадаг. Энэ нь хүний утгагүй явдал биш гэж үү? Энэ хүний мэдлэггүй байдал биш гэж үү? Бурханы ерөөлийг олж авахгүй байхвий гэдгээсээ эмээж, болгоомжлох тусам хүмүүс их ерөөлийг олж авч чадахгүй, эцсийн ерөөлийг хүртэж чадахгүй болдог. Хуулийг боол мэт сахьдаг хүмүүс бүгд хуулинд хамгийн үнэнч болохоо харуулдаг ба тэд хуулинд хандах тийм үнэнч байдлыг хэдий их харуулна, төдий чинээ Бурханыг эсэргүүцдэг босогчид болдог. Учир нь одоо бол Хуулийн эрин үе биш, харин Хаанчлалын эрин үе бөгөөд өнөөдрийн ажлыг өнгөрсөн үеийн ажилтай жишиж болохгүй, өнгөрсөн үеийн ажлыг өнөөдрийн ажилтай харьцуулж болохгүй. Бурханы ажил өөрчлөгдсөн, хүний хэрэгжүүлэлт ч мөн өөрчлөгдсөн; энэ нь хуулиас зуурч, загалмайг үүрэх явдал биш. Иймээс хууль болоод загалмайд хандах хүмүүсийн үнэнч байдал Бурханы зөвшөөрлийг олж авахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд