Өдөр тутмын Бурханы үг: Шашны үзлийг илчлэх нь | Эшлэл 297
2021-03-20
Хэрвээ ажлын гурван үе шат нь энэхүү Гурвалын үзлийн дагуу үнэлэгдсэн бол тус бүрийнх нь хийсэн ажил ижил байгаагүйн улмаас гурван Бурхан байх учиртай. Хэрвээ та нарын дундаас хэн нэгэн Гурвал үнэхээр оршдог гэж хэлбэл, гурван бие дэх энэ нэг Бурхан нь яг юу вэ гэдгийг тайлбарла. Ариун эцэг гэж юу вэ? Хүү нь юу вэ? Ариун Сүнс нь юу вэ? Ехова Ариун Эцэг үү? Есүс Хүү юу? Тэгвэл Ариун Сүнс юу вэ? Эцэг нь Сүнс биш гэж үү? Хүүгийн мөн чанар ч бас Сүнс биш гэж үү? Есүсийн ажил нь Ариун Сүнсний ажил байгаагүй гэж үү? Тэр үеийн Еховагийн ажил ч гэсэн Есүсийнхтэй адил Сүнсээр хийгдээгүй гэж үү? Бурхан хэдэн Сүнстэй вэ? Чиний тайлбарын дагуу бол Эцэг, Хүү, Ариун Сүнс гэсэн гурван бие нь нэг; хэрвээ тийм бол гурван Сүнс байна, гэхдээ гурван Сүнс байна гэдэг нь гурван Бурхан байна гэсэн үг, тэгвэл цор ганц жинхэнэ Бурхан байхгүй гэсэн үг; ийм төрлийн Бурхан яаж Бурханы төрөлхийн мөн чанартай байж чадах юм бэ? Хэрвээ чи зөвхөн нэг Бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрвөл Тэр хэрхэн хүүтэй байж, мөн эцэг байж чадах юм бэ? Эдгээр нь бүгдээрээ зүгээр л чиний үзэл биш гэж үү? Зөвхөн ганц Бурхан байдаг, энэ Бурханд ганц л үнэн бие байдаг, зөвхөн ганц Бурханы Сүнс байдаг, яг л Библид бичсэнчлэн “Цорын ганц Ариун Сүнс, цорын ганц Бурхан байдаг” шиг. Чиний ярьдаг Эцэг Хүү оршдог эсэхээс үл хамааран, эцсийн эцэст цорын ганц Бурхан байдаг бөгөөд та нарын итгэдэг Эцэг, Хүү, Ариун Сүнсний мөн чанар бол Ариун Сүнсний мөн чанар юм. Өөрөөр хэлбэл Бурхан бол Сүнс, гэхдээ Тэр бие махбодтой болж хүмүүсийн дунд амьдрах, түүнчлэн бүх зүйлээс дээгүүр байх чадвартай. Түүний Сүнс бол бүхнийг-хамардаг бөгөөд хаа сайгүй оршдог. Тэр нэгэн зэрэг махан биед болон хорвоо ертөнц даяар оршиж чадна. Нэгэнт бүх хүмүүс Бурхан бол цорын ганц жинхэнэ Бурхан гэж хэлдэг учраас нэг л Бурхан байдаг, хэний ч хүслээр хуваагдашгүй! Бурхан бол цорын ганц Сүнс, цорын ганц бие; тэр нь Бурханы Сүнс юм. Хэрвээ энэ нь чиний хэлдэг шигээр Эцэг, Хүү, Ариун Сүнс байсан бол, Тэдгээр нь гурван Бурхан биш гэж үү? Ариун Сүнс бол нэг зүйл, Хүү өөр зүйл бөгөөд Эцэг бас нэг өөр зүйл. Тэд өөр өөр мөн чанартай ялгаатай биес, иймээс Тэд хэрхэн ганц Бурханы нэг хэсэг байж чадах юм бэ? Ариун Сүнс бол Сүнс; энэ нь хүний хувьд ойлгоход амархан. Хэрвээ тийм бол, Эцэг нь бүр ч Сүнс. Тэр хэзээ ч газар дээр буугаагүй ба хэзээ ч бие махбод болоогүй; Тэр бол хүний зүрх сэтгэл дэх Ехова Бурхан бөгөөд Тэр мөн гарцаагүй Сүнс юм. Тэгвэл Тэр болон Ариун Сүнсний хоорондын харилцаа юу вэ? Энэ нь Эцэг, Хүүгийн хоорондын харилцаа юу? Эсвэл энэ нь Ариун Сүнс болоод Эцгийн Сүнсний хоорондох харилцаа юу? Сүнс бүрийн мөн чанар нь адилхан уу? Эсвэл Ариун Сүнс нь Эцгийн хэрэгсэл үү? Үүнийг хэрхэн тайлбарлах вэ? Тэгвэл Хүү болон Ариун Сүнсний хоорондын харилцаа юу вэ? Энэ нь хоёр Сүнсний хоорондын харилцаа юу эсвэл хүн болон Сүнсний хоорондын харилцаа юу? Эдгээр нь бүгд ямар ч тайлбаргүй асуудлууд юм! Хэрвээ Тэд бүгд нэг Сүнс юм бол гурван биеийн тухай яриа байх учиргүй, учир нь Тэд нэг Сүнсийг эзэмшдэг билээ. Хэрвээ Тэд өөр өөр биес байсан бол Тэдний Сүнс хүч чадлаараа ялгаатай байх байсан ба Тэд нэг Сүнс байж ердөө чадахгүй. Эцэг, Хүү, Ариун Сүнсний тухай төсөөлөл нь хамгийн утга учиргүй зүйл юм! Энэ нь Бурханыг хэсэглэж, Түүнийг тус бүрдээ байр суурь болон Сүнстэй гурван бие болгон хуваадаг; тэгвэл Тэр яаж ганц Сүнс, ганц Бурхан байж чадах юм бэ? Тэнгэр, газар болоод үүн доторх бүх зүйл Эцэг, Хүү, эсвэл Ариун Сүнсээр бүтээгдсэн үү, Надад хэл дээ? Тэд бүгдээрээ хамт бүтээсэн гэж зарим хүмүүс хэлдэг. Тэгвэл хүн төрөлхтнийг хэн аварсан бэ? Энэ нь Ариун Сүнс, Хүү эсвэл Эцэг байсан уу? Хүн төрөлхтнийг аварсан хүн бол Хүү байсан гэж зарим хүмүүс хэлдэг. Тэгвэл мөн чанартаа Хүү нь хэн юм бэ? Тэр бол бие махбод болсон Бурханы Сүнс биш гэж үү? Бие махбод болсон Бурхан нь, бүтээгдсэн хүний өнцгөөс тэнгэр дэх Бурханыг Эцэг гэж дуудаж байсан. Есүс Ариун Сүнсээр дамжуулан олдож төрсөн гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Түүний дотор Ариун Сүнс байдаг; чи юу ч хэлсэн, Тэр бол тэнгэр дэх Бурхантай нэг юм, учир нь Тэр бол бие махбод болсон Бурханы Сүнс билээ. Хүүгийн талаарх энэхүү санаа нь ердөө үнэн бус. Ганц Сүнс бүх ажлыг хэрэгжүүлсэн; зөвхөн Бурхан Өөрөө буюу Бурханы Сүнс л Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. Бурханы Сүнс хэн бэ? Энэ нь Ариун Сүнс биш гэж үү? Энэ нь Есүст ажилладаг Ариун Сүнс биш гэж үү? Хэрвээ ажлыг Ариун Сүнс (өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс) хэрэгжүүлээгүй бол, Түүний ажил нь Бурханыг Өөрийг нь төлөөлж чадах уу? Есүс залбирах үедээ тэнгэр дэх Бурханыг Эцэг хэмээн дуудахдаа, зөвхөн бүтээгдсэн хүний өнцгөөс, мөн Бурханы Сүнс Өөрийгөө энгийн, жирийн хүн шиг хувцаслаж, бүтээгдсэн зүйлийн гадаад бүрхүүлтэй байсан учраас л ингэсэн юм. Хэдий Түүний дотор Бурханы Сүнс байсан ч, Түүний гадаад байдал нь энгийн хүнийхтэй адил байсан; өөрөөр хэлбэл Есүсийг Өөрийг нь оролцуулаад бүх хүний хэлдгээр Тэр “хүний Хүү” болсон. Тэр хүний Хүү гэж дуудагдаж байсан учраас Тэр бол энгийн хүмүүсийн жирийн гэр бүлд төрсөн хүн (эрэгтэй эсвэл эмэгтэй ч бай, ямар ч тохиолдолд хүний гадаад төрхтэй байсан). Тиймээс тэнгэр дэх Бурханыг Есүс Эцэг хэмээн дуудсан нь анх та нар Түүнийг хэрхэн Эцэг гэж дуудсантай адил; Тэр бүтээлийн хүний өнцгөөс ингэсэн. Есүсийн та нарт заасан Эзний Залбирлыг та нар санаж байна уу? “Тэнгэр дэх бидний Аав аа…” Тэнгэр дэх Бурханыг Эцгийн нэрээр дуудахыг Тэр бүх хүнээс гуйсан. Тэр ч гэсэн Түүнийг Аав гэж дуудсан ба та бүхэнтэй адил сууринд зогсож байгаа хүний өнцгөөс Тэр ингэсэн юм. Нэгэнт та нар тэнгэр дэх Бурханыг Эцгийн нэрээр дууддаг учраас, Есүс Өөрийгөө та нартай адил сууринд байгаагаар мөн Бурханаар сонгогдсон газар дээрх хүн (өөрөөр хэлбэл, Бурханы Хүү) мэтээр үзсэн гэдгийг энэ нь харуулж байна. Хэрвээ та нар Бурханыг “Эцэг” хэмээн дуудвал, энэ нь та нар бүтээгдсэн зүйл учраас биш гэж үү? Газар дээрх Есүсийн эрх мэдэл хэчнээн агуу байсан ч, цовдлолоос өмнө Тэр бол зүгээр л Ариун Сүнсээр (өөрөөр хэлбэл, Бурхан) удирдуулсан хүний Хүү байсан бөгөөд газар дээрх бүтээгдсэн зүйлсийн нэгэн байсан, учир нь Тэр хараахан Өөрийн ажлаа биелүүлээгүй байсан юм. Тиймээс, тэнгэр дэх Бурханыг Эцэг хэмээн Тэр дуудсан нь гагцхүү Түүний даруу зан, дуулгавартай байдлын улмаас болсон. Гэхдээ Тэр Бурханд (өөрөөр хэлбэл, тэнгэр дэх Сүнсэнд) ийм байдлаар хандаж байсан нь Тэр бол тэнгэр дэх Бурханы Сүнсний Хүү гэдгийг баталдаггүй. Үүний оронд, Тэр бол өөр хүн биш, зүгээр л Түүний харах өнцөг өөр байсан юм. Өөр өөр биеийн оршин тогтнол нь алдаа эндүүрэл! Өөрийнх нь цовдлолоос өмнө Есүс махан биеийн хязгаарлагдмал байдалд баригдсан хүний Хүү байсан бөгөөд Тэр Сүнсний эрх мэдлийг бүрэн эзэмшээгүй байсан. Тийм учраас Тэр зөвхөн бүтээгдсэн зүйлийн өнцгөөс Эцэг Бурханы хүслийг эрж хайсан. Яг л Тэр Гетсеманид гурвантаа залбирсан шиг: “Миний хүслээр биш, харин Таныхаар болог.” Загалмай дээр цовдлогдохоосоо өмнө Тэр Иудейчүүдын Хаан байсан; Тэр бол алдрын бие биш харин Христ, хүний Хүү байсан. Тийм учраас бүтээгдсэн зүйлийн өнцгөөс Тэр Бурханыг Эцэг гэж дуудсан. Одоо чи, Бурханыг Эцэг хэмээн дууддаг бүхэн нь Хүү юм гэж хэлж чадахгүй. Хэрвээ тийм байсан бол Есүс та нарт Эзэний Залбирлыг заасны дараа та нар бүгдээрээ Хүү болохгүй гэж үү? Хэрвээ та нар одоо ч итгэхгүй байвал та нарын Эцэг гэж дууддаг нэгэн чинь хэн бэ? гэдгийг Надад хэл. Хэрвээ та нар Есүсийг хэлж байгаа бол Есүсийн Эцэг та нарын хувьд хэн бэ? Есүсийг одсоны дараа Эцэг, Хүү гэсэн энэхүү санаа нь цаашид байгаагүй. Энэхүү санаа нь Есүс махан бие болсон тэр жилүүдэд л тохиромжтой байсан; бусад бүх нөхцөл байдалд та нар Бурханыг Эцэг хэмээн дуудах үед, энэ нь бүтээлийн Эзэн болон бүтээгдсэн зүйлийн хоорондын харилцаа юм. Эцэг, Хүү, Ариун Сүнсний Гурвалын энэхүү санаа нь оршин байх ямар ч цаг үе үгүй; энэ нь эрин үеүдэд хааяа харагддаг алдаа эндүүрэл бөгөөд оршин байдаггүй!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурвал оршин байдаг уу?
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд