Монгол кино "Тэнгэрийн хаанчлалын зоог" Трейлер

2023-05-04

Чэнь Миндэ бол Католик санваартан юм. Католик сүм улам хоосорч, харанхуйлж, тэр ч байтугай хамба лам болон бусад санваартан нар Гурван-Өөрөө Сүмд элсэн засгийн газарт буулт хийж байгааг тэр харжээ. Энэ нь түүнийг үнэхээр шаналгаж, урмыг нь хугаллаа. Ариун Сүнсний ажилтай сүмийг хаа сайгүй хайж байхдаа тэрээр Төгс Хүчит Бурханы сайн мэдээг санаандгүй сонсов. Тэгээд Төгс Хүчит Бурханы үгийг маш их уншиж, энэ бол Бурханы дуу хоолой, Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг таниад, Түүнийг баяртайяа хүлээн авчээ. Гэвч хамба лам нар болон бусад санваартан үүнийг олж мэдсэнийхээ дараа өөрийг нь яллаж, Төгс Хүчит Бурханыг хүлээн авхуулахгүйн тулд чадах бүхнээ хийх юм гэж Чэнь Миндэгийн санаанд орсонгүй. Тэр ч бүү хэл, тэд түүнийг албадан үнэн замаас татгалзахад хүргэхийн тулд хариуцдаг сүмийг нь эвдэн сүйтгүүлэхээр хүмүүс явууллаа. Чэнь Миндэ хамба лам, санваартан нарын үнэнийг үзэн ядаж, Бурханыг эсэргүүцдэг сатанлаг төрхийг хараад, санваартны албан тушаалаа орхиж, Католик Сүмээс явж, Бурханы хаанчлалын сайн мэдээг идэвхийлэн түгээж, гэрчилж эхлэв. Тэрээр олон хүнийг Төгс Хүчит Бурханд хандахад нь хөтөлж, өөртөө тун сэтгэл хангалуун байх болж, ах эгч нарт бишрүүлэхийн тулд хэчнээн их ажил хийснээ, хэр их зовлон туулснаа үргэлж гайхуулж эхэллээ. Түүний биеэ тоосон зан чанар улам ихсэж, бусад хүнд ихэмсгээр зааж сургаж, дураараа авирлаж, хэний ч зөвлөгөөг сонссонгүй. Үүний үр дүнд тэрээр эцэст нь нэгэн цуглааны үеэр баривчлагджээ. Тэгээд Коммунист Намын харгис тамлал, тархи угаалтыг туулсныхаа дараа өөрийгөө эргэцүүлж эхэллээ. Бурханы үгийн илчлэлээс тэрээр асар биеэ тоосон, эрүүл ухаангүй гэдгээ, мөн бусдын зүрх сэтгэлд байр эзлэхээр эрэлхийлж, антихристийн замаар явж байснаа ойлгов. Бурханы шүүлт, гэсгээлт, сахилгажуулалт байгаагүй бол тэр Бурханыг эсэргүүцсэнийхээ төлөө гарцаагүй мөхөх байлаа. Чэнь Миндэ Бурханы үгийн шүүлт, цэвэрлэлтээс зарим үнэнийг олж мэдэж, завхарсан зан чанараа бага зэрэг ариусгаж, өөрчлөв. Тэрээр маш ихийг олж авснаа, мөн тэнгэрийн хаанчлалын зоогт үнэхээр оролцож байгаагаа мэдэрчээ.

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих