Христийн сүмийн дуу “Хүмүүс эцсийн өдрүүдийн Христийг дагаснаар хамгийн агуу авралыг хүртдэг”

2026-08-26

I

Энэ эринд төрсөн хүмүүс Сатан болон бузар сүнснүүдэд завхруулагдсан ч ийм завхралын улмаас тэд бас хамгийн агуу авралыг олж авсан бөгөөд энэ аврал нь Иовын олж авсан элбэг дэлбэг мал хуй, арвин их эд хөрөнгөөс ч их төдийгүй шалгалтынхаа дараа Иовын хүлээн авсан Еховаг нүдээр харах ерөөлөөс ч илүү агуу билээ. Иов үхлийн шалгалтыг туулсныхаа дараа л Еховагийн ярихыг сонсож, хуй салхин дундаас Еховагийн дуу хоолойг сонссон. Гэсэн ч тэрээр Еховагийн царайг хараагүй, Түүний зан чанарыг мэдээгүй.

II

Өнөөгийн хүмүүсийн материаллаг таашаал түр зуур даржин ядуу, гаднын ертөнцийн орчин нь дайсагнасан байдалтай байдаг ч балар эртнээс хүнд хэзээ ч мэдэгдээгүй, үргэлж нууц байсаар ирсэн зан чанараа болон өнө эртний нууцаа Би, бүхнээс дорд боловч Миний хамгийн агуу авралыг хүртсэн энэ хүмүүст илчилдэг. Түүнчлэн Би анх удаа эдгээр зүйлийг илчилсэн юм; Би ийм ажил урьд нь хэзээ ч хийж байгаагүй. Хэдий та нар Иовоос хамаагүй дорд боловч та нарын олж авсан, харсан зүйл түүнийхээс хол давсан.

III

Та нар элдэв янзын зовлон туулж, янз бүрийн тарчлаан амссан хэдий ч та нарын туулсан зүйл Иовын шалгалттай огтхон ч адилгүй; харин энэ нь өөрсдийн тэрслүү байдал, эсэргүүцэл болон Миний зөвт зан чанараас болж хүмүүсийн хүлээн авсан шүүлт, гэсгээлт юм; энэ бол зөвт шүүлт, гэсгээлт, хараал билээ. Би та нар дээр Өөрийн зөвт зан чанарыг илчилсэн ч хамгийн чухал зүйл гэвэл Би хүн төрөлхтнийг золин аврахын төлөөх тэвчээрээ илчилсэн. Та нар дээр хийсэн ажил минь гагцхүү тэвчээрийн ажил юм; энэ нь Миний удирдлагын төлөө хийгддэг, үүнээс ч илүүтэйгээр хүн төрөлхтний таашаалын төлөө хийгддэг.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ерөөлүүдийг та нар юу гэж ойлгодог вэ?”-ээс

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих