Магтан дууны бүжиг “Ойрхон дагах нь”
2025-01-01
I
Чуулганд цугларах нь хэчнээн баяр хөөртэй байдаг гээч.
Зүрх сэтгэлийн баяр баяслыг үгээр илэрхийлэх аргагүй.
Бурханы үгийг өдөр бүр идэж уугаад бид үнэнийг ойлгодог.
Шүүлтийг хүлээн аваад бид цэвэрлэгдэж,
зүрх сэтгэл маань амар амгалан, баяр баяслаар бялхдаг.
Өө Бурхан минь! Бидний биеийн хэмжээ жижиг гэдгийг Та мэднэ,
бидний хэв чанар дорд гэдгийг Та бүр ч сайн мэднэ.
Илүү их үнэнийг ойлгуулахын тулд намайг гэгээрүүлж, гэрэлтүүлээч.
Би ул суурьтай байдлаар Таныг дагаж, Таныг гэрчилнэ.
II
Хүмүүс үнэнийг ойлгож, үүргээ биелүүлэн Өөрийг нь дагаасай гэж Бурхан хүсдэг.
Илүү их үнэнийг ойлгохын тулд бид Бурханы үгийг илүү их унших ёстой.
Нэгэн зүрх сэтгэл, санаатайгаар бид үүргээ гүйцэтгэж,
Бурханы сайн мэдээг түгээдэг.
Тоо томшгүй олон бартаа тээр, саад тотгорын үеэр
Бурхан л биднийг залж чиглүүлсэн болохоор бид гэрчлэлдээ бат зогссон.
Бурханы хайрыг хариулахын тулд бид үүргээ биелүүлдэг,
Бурханы урмыг хугалж болохгүй.
Бурханы яаралтай санаа зорилго бол хаанчлалын сайн мэдээг хаа сайгүй түгээх явдал.
III
Агуу гамшиг ирэхэд замын сүүлчийн хэсэг дэлгэгддэг.
Цангинасан гэрчлэл хийхдээ бид Бурханы сайшаалыг хүртдэг.
Ухаалаг хүмүүс үнэнийг эрэлхийлэх ёстой, цаашид залхуурч болохгүй.
Сатаныг шившиглэхийн тулд үүргээ сайн гүйцэтгэж, гэрчлэл хийцгээе.
Бурханыг магтсан шинэ бүжиг улам баяр хөөртэй болж,
Бурханыг магтсан дуу газар дэлхий даяар цуурайтдаг.
Бурханыг сайн гэрчлэхийн тулд бид хүчин чармайлтаа нэмэгдүүлэх ёстой.
Петрийг дуурайж, үхэх хүртлээ дуулгавартай байж,
Бурханыг дээд зэргээр хайрлах ёстой!
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд