Магтан дууны бүжиг “Бурханд магтаалын дуу үүрд дуулцгаа”

2025-02-12

I

Эцсийн өдрүүдийн хүний Хүү Хятадад гарч ирж,

хүн төрөлхтнийг аврахаар үнэнийг илэрхийлсэн.

Бид Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы сэнтийн өмнө өргөгдсөн.

Бурхантай нүүр тулан уулзаж чадна гэж бид зүүдэлсэн ч үгүй.

Олон жилийн хүлээлт эцэст нь биелж,

Золин аврагчийн илрэлтийг бид хардаг.

Төгс Хүчит Бурханы үг төгс хүчит байдлыг нь харуулж,

сая сая хүний зүрх сэтгэлийг байлдан дагуулсан.

Бурханы сонгосон хүмүүс Бурханы сэнтийн өмнө цугладаг;

тэд Бурханы үгээр хариулуулж, услуулдаг.

Бурханы бүх үг үнэн бөгөөд мөнх амийн замыг бидэнд өгдөг.

Бид эцсийн өдрүүдийн Бурханы авралыг хүртэж,

Бурханд магтаалын дууг үүрд дуулдаг.

II

Өдөр бүр бид Бурханы үгийг идэж, ууж, нөхөрлөдөг,

Бурханы шүүлт, ариусгалтыг хүлээн авдаг.

Бурхан гэгээрүүлснээр бид өөрсдийгөө мэдэж авч,

сатанлаг уг чанараа нэвт хардаг.

Бид биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан, ов мэхээр дүүрдэг.

Харуусаж, буруутайгаа мэдрээд бид Бурханы өмнө унадаг.

Бид үнэнийг хэрэгжүүлж, жинхэнэ гэмшилд хүрч,

амь зан чанар маань аажмаар өөрчлөгддөг.

Бурханы шүүлтээр дамжуулан бид үнэнийг ойлгож,

Бурханы ариун, зөвт байдлыг хардаг.

Бид Бурханы мэргэн ухаан, төгс хүчнийг ухаарч,

Түүний эелдэг, хайр татам байдлыг бүр ч их мэдэрдэг.

Бидний завхарсан зан чанар цэвэрлэгдэж, бид Бурханы таалалд нийцсэн хүмүүс болдог.

Бурханы бүх хайрыг бид эдэлж, Бурханд магтаалын дуу үүрд дуулдаг.

III

Шүүлт Бурханы гэрээс эхэлсэн,

Бурханы ардуудын завхрал цэвэрлэгддэг.

Шалгалт, гай зовлонгийн үеэр бид үүргээ сайн гүйцэтгэж,

Бурханы төлөө цангинасан гэрчлэл хийдэг.

Бурхан бүлэг ялагчдыг хэдийн бий болгож,

Сатан бүрэн шившиглэгдэж, ялагдсан.

Бурхан Сатаныг ялж суу алдрыг олж аван,

Өөрийн төгс хүчин, мэргэн ухааныг илчлээд байна.

Хаанчлал урьд үзэгдээгүй сүр жавхлантайгаар гарч ирж,

Бурханы агуу ажил бүрэн дүүрэн гүйцэлдсэн.

Бурханы зөвт байдал магтаалыг хүртэх эрхтэй,

Бурханы ариун нэр газар дээр тунхаглагддаг.

Газар дэлхий дээр Бурханы хаанчлал илэрч,

Түүний хүмүүс бүжиглэн, шинэ дуу дуулдаг.

Бүх улс орон, бүх ард түмэн Бурханыг магтаж,

Бурханд магтаалын дууг үүрд дуулдаг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих