Христийн сүмийн дуу “Бурханы хайр татам байдлыг харахын тулд махан биеийг хая” (Lyrics)

2020-05-18

Хэрэв чи Бурханыг үнэхээр хайрлаж,

махан биеийг хангадаггүй бол

Бурханы хийдэг бүхэн маш зөв,

маш сайн гэдгийг чи харна.

Тэр чиний тэрслүү байдлыг харааж,

зөвт бус байдлыг чинь шүүдэг нь

зөв бөгөөд үнэхээр зохистой билээ.

Заримдаа Бурхан чамайг хатуужуулах орчныг бүрдүүлнэ.

Тэр чамайг сахилгажуулан цээрлүүлж,

Өөрийнхөө өмнө хүчээр ирүүлнэ.

Тэгээд чи Бурханы үйлс гайхалтайг,

нэг их шаналал байхгүйг мэдэрнэ.

Бурхан маш хайр татам болохыг мэдэрнэ.

Чи махан биеийг өөгшүүлэхгүй, тэрслэх ёстой.

“Миний гэр бүл, хэтийн ирээдүйн аль нь ч хамаагүй,

сэтгэлд минь зөвхөн Бурхан бий.

Махан бие биш, харин Түүний

ханамжийн төлөө чадах бүхнээ хийнэ”

гэсэн шийдвэр чамд байх ёстой.

Чи махан биеийн сул талыг өөгшүүлж,

Бурхан хэтэрч байна гэдэг бол

чи үргэлж шаналж,

уй гунигт автсаар байх болно.

Бурханы ажлыг мэдэхээ больж,

хүний сул тал, бэрхшээлийг

Бурхан өрөвддөг гэдгийг чи умартана.

Зовлон чинь шударга бус мэт,

чи гутарч, ганцаардана.

Тэгээд чи хашхирч, гомдоллох болно.

Чи махан биеийг өөгшүүлэхгүй, тэрслэх ёстой.

“Миний гэр бүл, хэтийн ирээдүйн аль нь ч хамаагүй,

сэтгэлд минь зөвхөн Бурхан бий.

Махан бие биш, харин Түүний

ханамжийн төлөө чадах бүхнээ хийнэ”

гэсэн шийдвэр чамд байх ёстой.

Махан биеийн сул талаа өөгшүүлэх тусам

Бурхан арай дэндэж байна гэж

чамд улам санагдан,

Түүнийг эсэргүүцэж, ажлыг нь үгүйсгэн,

дуулгаваргүй байдлаар дүүрэх хэмжээнд очно.

Чи махан биеийг өөгшүүлэхгүй, тэрслэх ёстой.

“Миний гэр бүл, хэтийн ирээдүйн аль нь ч хамаагүй,

сэтгэлд минь зөвхөн Бурхан бий.

Махан бие биш, харин Түүний

ханамжийн төлөө чадах бүхнээ хийнэ”

гэсэн шийдвэр чамд байх ёстой.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих