Магтан дууны бүжиг “Бурханы ирэлттэй учирдаг бид хувьтай”

2025-03-16

I

Би Бурханы дуу хоолойг сонсдог,

Түүнийг ирэхэд уулзсан би маш хувьтай.

Бурханы үгийг идэж, уухдаа би Хурганы хуримын зоогт оролцдог.

Шүүгдэж, цэвэршүүлэгдэж байхдаа завхрал минь цэвэрлэгддэг,

би Бурханы зан чанарыг мэдэж авч, хайр татам байдлыг нь хардаг.

Шүүгдэж байхдаа би үнэнийг ойлгож,

Бурханы хайр үнэхээр бодитой болохыг хардаг.

Өөрийгөө мэдэж авах нь амаргүй хэрэг,

Бурханы үг л намайг байлдан дагуулсан.

Шалгалт, цэвэршүүлэлт намайг илчилсэн,

ерөөл хүртэх санаархал, дур хүсэл минь дэндүү их байсан.

Шалгалт, зовлонгийн үеэр бат зогсож байгаа минь

бүхэлдээ Бурханы үгийн удирдамжийн ач билээ.

II

Төгс Хүчит Бурханыг дагаад миний энэ амьдрал үнэхээр ерөөгдсөн.

Би Бурханыг гэрчилж чадна гэдэг Бурханы өргөмжлөл.

Би Бурханд маш их өртэй, Бурханы хайрыг хариулахыг хүснэ.

Би бүхнийг хаяж, Бурханд үнэнч гэдгээ харуулна.

Би үүргээ сайн гүйцэтгэж, Бурханы хайрыг хариулна,

ийнхүү Бурханы зүрх сэтгэл ханаж, би баяр баясалтай байна.

Хэн биднээс илүү азтай байж чадах билээ?

Бурханыг хайрлахаар эрэлхийлэх нь хамгийн агуу ерөөл.

Үнэн болон амийг Бурханаас олж авсан болохоор

бид Бурханы төлөө амьдрах ёстой.

Бурханыг хайрлахаар эрэлхийлэх амьдралд ямар ч харуусал үгүй,

би Бурханыг үүрд хайрлаж, гэрчилнэ.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Бусад төрлийн видеонууд

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих