Сайн мэдээний гэрчлэлүүд "Ариусгалтын замыг би эцэст нь оллоо" (Mонгол хэлээр)

2021-11-07

Гол дүрийн баатар католик шашинт гэр бүлд төрсөн бөгөөд 13 настайдаа баптисм хийлгэжээ. Тэгээд Бурханд үйлчлэхийн тулд санваартан болохоор эрэлхийлж эхлэн, энэ зорилгод хүрэхээр арван жилийн турш шашны сургуульд сурна. Гэхдээ тэр ариун явдалтай байна гэж тангараг өргөсөн хэдий ч гэрлэж, гэр бүлтэй болох талаар үргэлж бодож байлаа. Тангаргаасаа няцахыг үргэлж хүсдэг, нүгэл үйлдэж, Бурханд үнэнч бус байгаа учир тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй байх вий гэж тэр санаа зовдог байв. Нүглийн дөнгөнөөс чөлөөлөгдөж чадаагүй тэрээр эцэст нь санваартан байхаа больж, нутаг буцна. Гэрлэснийхээ дараа тэрээр нүгэлд амьдарсан хэвээр, үргэлж нүгэл үйлдчихээд, нүглээ улайж байлаа. Үүнээс үүдээд түүний зориг мохож, урам хугарчээ. Маш олон жинхэнэ итгэгч Зүүний Аянгад итгэж эхэлсэн гэдгийг түүний ярилцаж байсан чуулганы өөр нэг гишүүн нэг өдөр дурдах бөгөөд тэд сониучирхан Төгс Хүчит Бурханы Чуулганд очиж үзэхээр шийдэв. Төгс Хүчит Бурхан эргэж ирсэн Эзэн Есүс гэдгийг олж мэдээд тэр үгээр илэрхийлшгүй хөөрч баярлана. Итгэсэн энэ олон жилийнхээ туршид тээж явсан түүний будилаан Төгс Хүчит Бурханы үг уншсанаар шийдвэрлэгдэж, тэрээр цэвэрлэгдэж, нүглээс ангижрах зам олсон билээ.

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих