Христийн чуулганы кино “Үхлийн савраас” Трейлер (Монгол хэлээр)

2018-10-08

Лиу Жен бол 78 настай, хөдөөний энгийн гэрийн эзэгтэй. Бурханд итгэснийхээ дараа Түүний үгийг уншиж, Түүнийг магтсан дуу дуулж, ах эгч нартайгаа байнга цуглаж, үнэний талаар нөхөрлөл хийхээс тэр зүйрлэшгүй баяр жаргалыг мэдрэх болсон юм... Гэвч сайн зүйл хэзээ ч удаан үргэлжилдэггүй. Тэрээр өөрийг нь аймшигтай хэцүү байдалд оруулсан Хятадын Коммунист Намд баривчлагдаж, хавчигддаг. Цагдаа түүнийг гурван удаа хэсэг дээрээ аваачин байцаасан бөгөөд дахин Бурханд итгэхгүй байхыг анхааруулдаг. Тэд түүнийг ажиглаж, айлган сүрдүүлэхийн тулд гэрт нь очдог. Хятадын Коммунист Намын дарамтын дор нөхөр, хүү, бэр нь түүнийг Бурханд итгэхийг эсэргүүцэж, хязгаарладаг. Энэ зовлонгийн үеэр тэр Бурханд үнэхээр итгэж, найдсан ба Бурханы үг түүнд итгэл, хүч чадал өгч, хавчилт шахалт, гай зовлонгийн дунд хатуу зогсох боломж олгосон юм. Зовлон нь туйлдаа хүрч арга мөхөстөх үедээ тэр Бурханаас яаралтай туслахыг гуйдаг. Тэр түүний залбирлыг сонсоод түүнд зам нээж өгдөг. Нэг орой тэр гэнэт ухаан алдаад, сэрдэггүй. Эмч, түүнийг аварч чадахгүй, түүнээс хагацахад бэлд гэж гэр бүлийнхэнд нь хэлдэг, гэвч 18 цагийн дараа тэр гайхалтай сонин байдлаар ухаан ордог. Төгс Хүчит Бурханы энэхүү ид шид түүний эргэн тойрныхныг гайхшруулж, түүнд шинэ зам нээдэг. ... Энэ явдлын дараа хүний амьдрал тодорхой биш—бидний хэн ч амьдралаа хянадаггүй—зөвхөн Бурхан хүний хувь заяаг захирч, бидний амь, үхэл, аз, азгүйтэл зэргийг гартаа барьдгийг тэр ойлгосон юм. Тэр бас биднийг хамгаалж, туслахад бэлэн байдаг ба бид зөвхөн Түүнд л итгэж, найдаж болно!

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих