Христийн сүмийн дуу “Итгэлээрээ чи маш ихийг олж авсан”
2020-12-19
“Итгэл” хэмээх энэхүү үгээс болж чи асар их шүүлт,
хараал зүхлийг амсдаг ч гэсэн,
жинхэнэ итгэлтэй байж, хамгийн жинхэнэ, хамгийн бодитой,
хамгийн үнэ цэнтэй зүйлийг хүлээн авдаг,
хамгийн үнэ цэнтэй зүйлийг хүлээн авдаг.
Яагаад гэвэл зөвхөн шүүлтийн явцад л чи
Бурханы бүтээлийн эцсийн хүрэх газрыг хардаг;
энэхүү шүүлтээс л чи Бүтээгч хайрлагдах ёстой гэдгийг хардаг;
ийм байлдан дагуулалтын ажлаас л чи Бурханы гарыг хардаг;
энэ байлдан дагуулалтаас чи хүний амьдралыг бүрэн ойлгож эхэлдэг;
энэ байлдан дагуулалтаас чи хүний амьдралын зөв замыг олж авч,
“хүн” гэдгийн жинхэнэ утга учрыг ойлгож эхэлдэг;
зөвхөн энэ байлдан дагуулалтаас л чи
Төгс Хүчитийн зөвт зан чанар болон
үзэсгэлэнтэй сайхан, алдарт дүр төрхийг хардаг;
энэхүү байлдан дагуулалтын ажлаас л чи хүний гарал үүслийг мэдэж авч,
бүх хүн төрөлхтний “үхэшгүй мөнхийн түүхийг” ойлгодог;
энэ байлдан дагуулалтаас л чи хүн төрөлхтний өвөг дээдэс болоод
хүн төрөлхтний завхралын уг сурвалжийг танин мэдэж авдаг;
энэ байлдан дагуулалтаас чи баяр хөөр,
тайтгарал, түүнчлэн эцэс төгсгөлгүй цээрлүүлэлт,
сахилгажуулалт болон Бүтээгчээс Өөрийн бүтээсэн хүн төрөлхтөнд өгсөн
зэмлэлийн үгийг хүлээн авдаг;
энэ байлдан дагуулалтын ажлаас чи ерөөл хүлээн авдаг,
мөн хүний хүртэх ёстой гай гамшгийг хүлээн авдаг…
Энэ нь бүгд өчүүхэн итгэлээс чинь болж байгаа бус уу?
Эдгээр зүйлийг олж авсны дараа итгэл чинь өсөөгүй гэж үү?
Чи үлэмж ихийг олж аваагүй гэж үү?
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд