Магтан дууны бүжиг “Бурханыг магтах гэж бид баяр хөөртэйгөөр цугладаг”

2024-04-23

I

Бид Бурханыг магтан дуулахаар баяр хөөртэйгөөр цугларч,

маш их жаргалтай байна.

Бие махбодтой болж, шинэ эрин эхлүүлсэн Бурханыг магтъя.

Хүмүүсийн дунд Бурхан Өөрөө ажиллаж, үг хэлдэг,

хүний зөв шударга бус байдлыг шүүж, бидний завхралыг илчилдэг.

Бид Бурханы мөрийг дагаж, тэнгэрийн хаанчлалын найрын зоогт оролцдог.

Бид Бурханы илрэлтийг нүүр тулан хардаг.

Бурханы зан чанар өршөөнгүй, зөвт, сүр жавхлантай.

Магтаж, баяр хөөртэй байя! Бурхан ялалтаар эргэж ирлээ!

II

Бурханы үгийг идэж уун, Бурханд залбирснаар

бид зүрх сэтгэлдээ хүч чадалтай байдаг.

Үнэнийг ойлгосноор сэтгэл маань цэлмэж, дагах замтай болдог.

Үнэнийг хэрэгжүүлж, Бурханы сэтгэлийг хангаснаар зүрх сэтгэл маань амгалан байдаг.

Бурханд гэрчлэл хийж, Бурханыг магтахдаа бид ерөөгддөг.

Бид Бурханы шүүлтийг туулж, Тэр завхралыг маань цэвэрлэж байна.

Түүний зөвт зан чанар үнэхээр хайр татам.

Бид Бурханы жинхэнэ хайрыг амсаж, Түүний агуу авралыг хүртсэн.

Магтаж, баяр хөөртэй байя! Бурхан ялалтаар эргэж ирлээ!

III

Бурхан Сатаныг ялсан, бүлэг ялагчдыг бүтээсэн.

Агуу улаан луу бүрэн шившиглэгдэж, ялагдсан.

Бурханы үйлдэл хүн төрөлхтөнд бүрэн илчлэгдлээ.

Бурхан үнэхээр мэргэн, төгс хүчит гэдгийг бид харж байна.

Бурханы авралын нигүүлсэл энгүй их.

Бүрэн үнэмшсэн бид доош бөхийн шүтэн мөргөнө.

Авралынхаа төлөө Бурханы шүүлт, ариусгалд талархаж байна.

Магтаж, баяр хөөртэй байя! Бурхан ялалтаар эргэж ирлээ!

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих