Магтан дууны бүжиг “Босоод Бурханд зориулан бүжиглэ”

2024-05-05

I

Бид Бурханы дуу хоолойг сонсож,

Бурханы өмнө өргөгдөж, найрын зоогт оролцсон.

Бид Бурханы үгийг идэж ууж, Бурханд залбирдаг.

Бурханы өмнө амьдрах үнэхээр жаргалтай!

Шашин дотор Эзэнд итгэх үед

зүрх сэтгэл маань харанхуйлж, бид зүг чиггүй, замгүй байсан.

Одоо Бурхан биднийг биечлэн усалж, удирдан чиглүүлдэг,

бид Ариун Сүнсний ажилтай болсон— бид хэчнээн ерөөлтэй гээч.

Ах эгч нар аа, босоод бүжиглэ!

Бурханыг магтан шинэ бүжгээ бүж!

Шашны зан үйлийн хүлээсээс бид мултарсан;

бид үнэнийг ойлгож, чөлөөлөгдсөн.

Бурханы бүх үг бол үнэн, амьдралын замыг бидэнд зааж өгдөг.

Ирээдүй, хувь заяагаа бид боддоггүй,

Бурханы дээд эрх, зохион байгуулалтыг дуулгавартай дагахад бэлэн.

II

Бид Бурханы үгийн шүүлтийг туулдаг,

завхрал маань цэвэрлэгдэж, өөрчлөгддөг.

Бид гэмгүй хүүхдүүдийн төрхийг амьдран харуулж,

чин сэтгэлээсээ, үнэнч шударгаар Бурханыг шүтэн мөргөдөг.

Бурханы үг биднийг залж чиглүүлж байгаа болохоор

бид хавчлага, гай зовлонгоос айдаггүй.

Сатан яаж саад болох нь хамаагүй

бид Төгс Хүчит Бурханыг дагаж, эцсээ хүртэл үнэнч байна.

Ах эгч нар аа, босоод бүжиглэ!

Бурханыг магтан шинэ бүжгээ бүж!

Бурханы үгийг хэрэгжүүлэх нь зүрх сэтгэлийг маань баярлуулж;

урдах зам улам гэрэлтэй болдог.

Бурханы зөвт, ариун байдлыг хараад

зүрх сэтгэл минь Төгс Хүчит Бурханыг биширч, магтдаг.

Бурханыг чин сэтгэлээсээ магтах нь таашаал авчирдаг;

Бурханы дэргэд байхад аз жаргалтай, сайхан байдаг.

Төгс Хүчит Бурханыг гэрчилж чаддаг байх үнэхээр алдар суутай;

сүнс маань чөлөөлөгдөж, бид үнэхээр эрх чөлөөг мэдэрдэг.

Сатаныг бүрэн ялж,

бүх алдрыг олж авсных нь төлөө Бурханыг магтъя.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих