Магтан дууны бүжиг “Бурханд итгэх итгэлийн хамгийн агуу ерөөл”
2024-08-17
I
Итгэлийн хамгийн агуу ерөөл нь Эзэнийг угтан авсан явдал.
Төгс Хүчит Бурханы үгийн хангалт, усалгааг олж аваад
чуулганы амьдрал дотор бид аз жаргалтайгаар өсдөг.
Бурханы үгийг идэж уугаад бид үнэнийг ойлгож,
хүний төрхийг амьдран харуулдаг.
Бурханы үг бидэнд амьдралын маань зүг чигийг харуулдаг.
Бурханы хайрыг би эдэлсэн.
Энэ гайхалтай цаг хугацааг би нандигнаж, үнэнийг олж авахаар эрж хайж,
үүргээ биелүүлж, Бурханы сайшаалыг хүртэнэ.
II
Итгэлийн хамгийн агуу ерөөл нь олон үнэнийг ойлгох явдал.
Бурханы үгийн шүүлтийг туулснаар Бурханы зөвт байдлыг бид хардаг.
Тэрслүү байх үедээ бид Бурханы цээрлүүлэлт, сахилгажуулалтыг туулдаг.
Зан чанарын өөрчлөлтөд хүрээд бид Бурханы агуу хайрыг мэдэрдэг.
Завхрал маань ариусгагдаж, бид Бурханаас эмээдэг сэтгэлтэй болдог.
Бурханы хайрыг би эдэлсэн.
Үнэнийг хэрэгжүүлж,
үнэнч шударга хүний төрхийг амьдран харуулж,
Бурханыг дуулгавартай дагаж, Бурханыг гэрчилж чаддаг болохоор шийдсэн.
III
Итгэлийн хамгийн агуу ерөөл нь
сайн мэдээг түгээж, Бурханд гэрчлэл хийх явдал.
Хавчлага, бэрхшээлийг туулснаар
бид Сатаны муу муухайг нэвт харж,
агуу улаан луунаас бүрэн урваж, Бурханы төлөө гэрчлэл хийдэг.
Бид үхэн үхтэлээ үнэнч байж, Бурханы ариун, зөвт байдлыг гэрчилнэ.
Бурханд гэрчлэл хийх нь миний хувьд нэр төрийн хэрэг.
Бурханы хайрыг би эдэлсэн,
тиймээс би үнэнч байж,
Бурханы хаанчлалын сайн мэдээг хаа сайгүй түгээж,
Бурханы хайрыг хариулахын тулд үүргээ биелүүлэх ёстой.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд