Христийн сүмийн дуу “Чи Бурханд хариуд нь юу өгсөн бэ” (Lyrics)

2020-04-02

Санал болгож буй видеонууд:

Гоё магтан дуу - Magtan duu

https://www.youtube.com/playlist?list=PLMKs5bl52qv0hRAN4GjQBCGhwySONfiT7

Гоё монгол магтан дуу

https://www.youtube.com/playlist?list=PLMKs5bl52qv1Oeyr0KCpUGjb5pB7ffZNY

Бурхан та нарын дунд

олон хавар, намрыг үдсэн.

Та нартай хамт Тэр удаан амьдарсан.

Хэр их олиггүй үйл чинь Түүний өмнүүр бултсан бэ?

Чин сэтгэлийн үг чинь Бурханы чихэнд цуурайтдаг.

Тоолохын аргагүй сая сая хүсэл чинь

Түүний тахилын ширээн дээр тавигддаг.

Гэвч Түүний тахилын ширээн дээр

чи өчүүхэн ч чин сэтгэл, зориулалтаа тавьдаггүй.

Итгэлийн үр жимс чинь хаана байна вэ?

Чи Бурханаас хязгааргүй нигүүлсэл хүлээн авч,

тэнгэрийн нууцуудыг нь харсан.

Бурхан чамд тэнгэрийн гал дөлийг харуулсан ч

чамайг шатаах зүрх сэтгэл байгаагүй.

Хариуд нь чи Бурханд хэр ихийг өгсөн бэ?

Хэр ихийг дуртайяа өгсөн бэ?

Бурханы өгсөн хоолыг бариад чи Түүнд өргөдөг,

энэ бол шаргуу ажлын чинь шагнал,

байгаа бүхнээ чи Түүнд өгсөн гэдэг.

Бурханд өгч буй бүхэн, хувь нэмэр чинь

Түүний тахилын ширээнээс хулгайлсан зүйл чинь гэдгийг

чи яаж мэдэхгүй байх юм бэ?

Одоо чи тэдгээрийг Бурханд өгдөг.

Чи Түүнийг мэхлээгүй гэж үү?

Шаргуу ажлаараа олоод чиний өгсөн зүйлийг биш,

Тэр Өөрийн тахилын ширээн дээрхийг эдэлдэг.

Чи Бурханаас хязгааргүй нигүүлсэл хүлээн авч,

тэнгэрийн нууцуудыг нь харсан.

Бурхан чамд тэнгэрийн гал дөлийг харуулсан ч

чамайг шатаах зүрх сэтгэл байгаагүй.

Хариуд нь чи Бурханд хэр ихийг өгсөн бэ?

Хэр ихийг дуртайяа өгсөн бэ?

Чи Бурханыг хуурч зүрхэлдэг,

тэгвэл Тэр яаж чамайг өршөөж чадах вэ?

Цаашид Бурхан яаж үүнийг тэвчих вэ?

Тэр чамд бүх зүйлийг өгсөн.

Тэр чамд бүх зүйлийг нээсэн.

Хэрэгтэй бүхнээр чинь хангаж,

нүдийг чинь нээж өгсөн.

Гэвч чи мөс чанараа үл ойшоон Түүнийг хуурдаг.

Чи Бурханаас хязгааргүй нигүүлсэл хүлээн авч,

тэнгэрийн нууцуудыг нь харсан.

Бурхан чамд тэнгэрийн гал дөлийг харуулсан ч

чамайг шатаах зүрх сэтгэл байгаагүй.

Хариуд нь чи Бурханд хэр ихийг өгсөн бэ?

Хэр ихийг дуртайяа өгсөн бэ?

Чи Бурханд хариуд нь юу өгсөн бэ?

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Хаанчлалын шинэ дуу App:

Холбоо барих: +976-9437-7051

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих