Христийн сүмийн дуу “Хүмүүс Бурханд зүрх сэтгэлээ ер өгөөгүй” (Lyrics)

2020-07-09

Бурхан зүрх сэтгэл рүү нь өнгийхийг хүн зөвшөөрдөг ч Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагаж чаддаг, бас хувь заяа, өөрийн гэх бүхнийг Бурханы хяналтад орхисон гэсэн үг биш. Бурханд ямар ч тангараг өргөдөг бай, Бурханд юу ч гэж хэлдэг бай, Бурханы нүдээр, зүрх сэтгэл чинь одоо ч хаалттай, учир нь чи сэтгэлээ Бурханаар хянуулдаггүй. Хүн хэдий Бурханд итгэдэг ч зүрх сэтгэлд нь Бурхан үгүй. Бурханыг яаж хайрлахаа мэддэггүй, Бурханыг хайрлая ч гэж хүсдэггүй, учир нь хүний сэтгэл Бурханд огт ойртдоггүй, хүн Бурханаас үргэлж бултах гэдэг. Хүний зүрх Бурханаас хол байдаг.

Зүрх сэтгэлээ чи Бурханд өгөөгүй, харин чихэнд чимэгтэй үг л Бурханд хэлдэг. Элдэв зальхай санаа, далд явуулга, төлөвлөгөөгөө Бурханаас чи нууж байдаг, хэтийн ирээдүйгээ чи гартаа атгадаг, Бурхан үүнийг чамаас булаах вий гэж айдаг. Иймээс хүн Бурханд үнэнч байдлаа хэзээ ч харуулдаггүй. Хүн хэдий Бурханд итгэдэг ч зүрх сэтгэлд нь Бурхан үгүй. Бурханыг яаж хайрлахаа мэддэггүй, Бурханыг хайрлая ч гэж хүсдэггүй, учир нь хүний сэтгэл Бурханд огт ойртдоггүй, хүн Бурханаас үргэлж бултах гэдэг. Хүний зүрх Бурханаас хол байдаг.

Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг ажиглаж, хүний юу бодож, хүсэж байгааг харж, зүрх сэтгэлд нь ямар зүйл байгааг мэддэг ч хүний сэтгэл Бурханд харьяалагддаггүй. Бурхан ажиглах эрхтэй ч удирдан хянах эрх дархгүй байдаг. Хүн өөрийн бодол санаа, ухамсраар Бурханы эрхшээлд орохыг хүсдэггүй билээ. Хүн Бурханд хаалттай болсон төдийгүй Бурханы итгэлийг олж авахын тулд зүрх сэтгэлээ нууж, сайхан үг, зусардалтаар хуурамч сэтгэгдэл төрүүлэх арга сэдэж, жинхэнэ төрхөө Бурханаас нуудаг хүмүүс ч байдаг. Хүний сэтгэл ийм байдаг. Хүн хэдий Бурханд итгэдэг ч зүрх сэтгэлд нь Бурхан үгүй. Бурханыг яаж хайрлахаа мэддэггүй, Бурханыг хайрлая ч гэж хүсдэггүй, учир нь хүний сэтгэл Бурханд огт ойртдоггүй, хүн Бурханаас үргэлж бултах гэдэг. Хүний зүрх Бурханаас хол байдаг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих