Магтан дууны бүжиг “Үнэнч шударга хүмүүс гэрэлд амьдардаг”

2024-11-16

I

Үнэнийг эрэлхийлэхийн тулд бид үнэнч шударга хүн байж,

өөрсдийгөө ил болгон, завхралаа задлан шинжилж зүрхлэх ёстой.

Бусад хүн бидний талаар юу бодох нь хамаагүй,

бид Бурханы өмнө амьдардаг зүрх сэтгэлтэй байх ёстой.

Бид бүх зүйлээс үнэнийг эрж хайж,

үнэнийг ойлгоод чөлөөлөгдсөн мэт санагддаг.

Үнэнийг хайрладаг, цэвэр ариун зүрх сэтгэлтэй хүмүүс

Бурханы ерөөлийг хүртдэг,

харин үргэлж дүр эсгэдэг хүмүүс өөрсдийгөө л хорлодог.

Яагаад үнэнч шударга хүн болж амьдрахаар шийдсэнийг минь чи асуудаг.

Үнэнч шударга хүмүүс Бурханыг баярлуулдаг,

аврагдаж, гэрэлд амьдарч чаддаг.

II

Үүргээ сайн гүйцэтгэхийн тулд бид үнэнч шударга хүн байж,

бүх зүйл дээр Бурханы зүрх сэтгэлийг хайхарч, зарчимтай үйлдэх ёстой.

Бид өөрсдийн ойлгодог үнэнийг хэрэгжүүлж,

бүх зүйл дээр Бурханы шинжилтийг хүлээн авч,

үүргээ хичээнгүйлэн, ухамсартайгаар биелүүлэх ёстой,

Бурханд хааш яаш хандаж хэзээ ч болохгүй.

Бид Бурханыг тайтгаруулахын тулд үнэнийг эрэлхийлж, зүй ёсны үүргээ биелүүлж,

Бурханы даалгаврыг эн тэргүүнд тавих ёстой.

Бурхан бидэнд маш олон үнэнийг өгсөн байхад

бид яаж Бурханы урмыг хугалж болох билээ?

Бид Бурханы хайрыг хариулахын тулд үүргээ гүйцэтгэх ёстой.

III

Бурханыг үнэхээр хайрлахын тулд бид үнэнч шударга хүн байх ёстой,

Бурханаас юу ч шаардаж болохгүй, Бурхантай наймаацаж ч болохгүй.

Бид ерөөгдсөн ч бай, золгүй явдалтай тулгарсан ч бай,

Бурханы зохицуулалтыг туйлын дуулгавартай дагах ёстой.

Бид үнэнийг хүлээн авч, Бурханыг дуулгавартай дагах юм бол

Бурханы төлөө гэрчлэл хийж чадна.

Шүүлт туулснаар бид ариусгагдаж, зан чанар маань өөрчлөгддөг.

Бурханыг зүрх сэтгэлдээ хайрлаад би Бурханы төлөө амьдрахад бэлэн;

үлдсэн бүх насаа би Бурханы төлөө зориулна.

Үнэнч шударга хүмүүс өөрсдийгөө үнэхээр Бурханы төлөө зарлагадаж,

үүргээ сайн гүйцэтгэж, Бурханы сайшаалыг хүртэж чадна.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих