Чуулганы кино | Эзэнийг эргэн ирэх үед бид даруй хэлбэрээ өөрчилж, тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх үү? (Онцлох хэсэг)

2018-11-21

Эзэн өөрсдийг нь тэнгэрийн хаанчлал руу өргөхийг хүлээх асуудал дээр зарим хүмүүс Паулын энэ үгээр явдаг:“Нүд ирмэхийн зуур, нэг агшинд сүүлчийн бүрээн дуугаар: учир нь бүрээ дуугарч, үхэгсэд үл муудах руу амилуулагдаж, бид өөрчлөгдөх болно” (1 Коринт 15: 52). Хэдий бид нүгэлт уг чанарын хүлээснээс ангижраагүй, үргэлж нүгэл үйлддэг ч Эзэн ирэхээрээ дүр төрхийг маань даруй өөрчилж, биднийг тэнгэрийн хаанчлал руу аваачна гэж тэд итгэдэг. Мөн, “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7: 21). “Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ” (Леви 11: 45). хэмээх Бурханы үгээр явдаг хүмүүс бас бий. Үргэлж нүгэл үйлддэг хүмүүс ариун байдалд хүрэхэд хол бөгөөд тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх эрхгүй гэж тэд итгэдэг. Ийнхүү сонирхол татсан мэтгэлцээн өрнөлөө... Тэгэхээр ямар төрлийн хүмүүс тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх шаардлагыг хангадаг вэ? Бид та бүхнийг энэхүү богино видеог үзэхийг урьж байна.

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих