Магтан дууны бүжиг “Бурханы мөрийг хурдхан дага”

2025-03-02

I

Эцсийн өдрүүдийн Христ, хүний Хүү гарч ирсэн;

ах эгч нар аа цаашид бүү хойшлуул.

Бурхан үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг шүүдэг;

үнэний бүрээн дуу аль хэдийн дуугарсан.

Ах эгч нар аа цаашид бүү унт; одоо ямар цаг болохыг хар.

Агуу их сүйрэл бүгд бууж ирсэн, үнэнийг хүлээн авдаггүй хүмүүс устгагдана.

Эзэнтэй уулзахаар тэнгэр лүү шууд өргөгдөх нь шашны хүмүүсийн мөрөөдөл юм.

Өдөр бүр нүгэл үйлдэж, нүглээ улайдаг, гэмшдэггүй хүмүүс

Бурханы хаанчлалд ороход яахан тохирох билээ?

Бурханы дуу хоолойг сонсож, хурдхан Эзэнийг угтан авч,

Бурханы шүүлт, цэвэрлэгээг хүлээн ав,

Бурханыг үнэхээр дуулгавартай дагадаг хүн бол;

тэгвэл л чи Бурханы сайшаалыг хүртэж чадна.

II

Төгс Хүчит Бурхан өдөр бүр ярьж, үг айлддаг;

Тэр бол гарч ирсэн цор ганц жинхэнэ Бурхан.

Бурхан маш олон үнэнийг илэрхийлж, Библийн бүх нууцыг тайлсан.

Бурхан хүний тэрслүү байдлыг шүүж, ил болгож,

бүх үнэн рүү ороход биднийг хөтөлдөг.

Бурханы үгийг идэж ууж, Бурханы ажлыг туулж мэдэрснээр бид үнэнийг ойлгож авч,

Бурханы өмнө амьдардаг.

Шүүлт туулаад бидний завхрал цэвэрлэгдэж,

бидний амь зан чанар өөрчлөгддөг.

Бидний амь өсөж, бид хаанчлалын ардууд болдог;

Бурханыг дуулгавартай дагаж, хайрлаж чадна гэдэг үнэхээр нэр төрийн хэрэг.

Бурхан бие махбодтой болох нь үнэхээр ховор боломж;

ах эгч нар аа цаашид бүү хойшлуул.

Хуучин ертөнц төгсгөл болох гэж байна,

Христийн хаанчлал газар дээр биеллээ олно.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Бусад төрлийн видеонууд

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих