Сайн мэдээний кино “Судалгаа”: Гамшгийн дунд Эзэний эргэн ирэлтийг угтан авсан жинхэнэ гэрчлэл

2026-04-07

Лю Мүжэнь болон бусад хүмүүс бол гэр сүмийн итгэгчид юм. Гамшиг улам ихэссээр байхыг хараад тэд Эзэн эргэн ирсэн байж магадгүйг мэдэрч, Түүнийг угтахаар сэтгэл шулуудсан учраас онлайнаар эрж хайж, судалж эхэллээ. Санаанд оромгүй байдлаар тэдний судалгаа таатай гэнэтийн бэлгийг авчирчээ: Тэд Төгс Хүчит Бурханы айлдварыг сонсож, үг бүр нь үнэн, энэ бол Бурханы дуу хоолой мөн гэдгийг мэдрэв. Хэдий эдгээр үгийг эгэл жирийн хүний Хүү айлдсан ч эдгээр нь үнэний Сүнсний илэрхийлсэн үнэн гэдгийг тэд таньжээ. Төгс Хүчит Бурханы олон үгийг уншсаны дараа тэд Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдэгт итгэлтэй боллоо. Пастор нь тэднийг үймүүлж, саад болохоор яаж ч оролдсон бай, сүмээсээ хөөгдсөн ч гэсэн тэд үнэн замыг цөхрөлтгүй судалж, Төгс Хүчит Бурханы Чуулганд нэгджээ. Тэд эцэст нь Эзэнийг угтан авч, тэнгэрийн хаанчлалын найрын зоогт оролцсон юм.

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих