Христийн сүмийн дуу “Бурхан бие махбодтой болох нь энгийн зүйл үү?”
2026-03-11
I
Хүмүүсийн дунд бол Би тэдний харж чадахгүй Сүнс, тэдний хэзээ ч хүрч чадахгүй Сүнс байлаа. Дэлхий ертөнцийн бүтээл, золин аврал, сүйрэл гэх газар дээрх ажлынхаа гурван үе шатнаас үүдэн Би өөр өөр цаг үед хүмүүст үзэгдэж, хүмүүсийн дунд ажлаа хийдэг. Анх удаа хүмүүсийн дунд ирсэн минь Золин авралын эрин үед байсан. Мэдээж Би иудей гэр бүлд ирсэн. Би энэ үе шатны ажлыг биечлэн хийсэн шалтгаан нь Өөрийн махбод болсон биеийг золин авралын ажилдаа нүглийн тахил болгон ашиглахыг хүссэнийх юм. Тиймээс Намайг эхлээд харсан хүмүүс нь Нигүүлслийн эрин үеийн иудейчүүд байлаа. Энэ бол эхний удаа махбодоор ажилласан минь юм.
II
Хаанчлалын эрин үед Миний ажил байлдан дагуулж, төгс болгохын төлөө байдаг учраас Би хариулах ажлаа дахин махбодоор хийдэг. Энэ бол хоёр дахь удаа махбодод ажиллаж байгаа минь юм. Ажлын сүүлчийн хоёр үе шатанд хүмүүсийн хүрдэг зүйл харагдашгүй, хүршгүй Сүнс биш, харин Сүнс махбодод биеллээ олсон хүн билээ. Тиймээс хүний нүдээр бол Би дахиад хүн болсон бөгөөд Бурханы шинжгүй билээ. Хүмүүсийн хардаг Бурхан зөвхөн эрэгтэй ч биш, бас эмэгтэй, энэ нь хүмүүст хамгийн гайхмаар, ойлгомжгүй байдаг. Миний ер бусын ажил олон олон жилийн турш хадгалагдсан хуучин итгэл үнэмшлийг ахин дахин нураасан. Хүмүүс мэл гайхсан!
III
“Бурхан” гэгч нь ердөө Ариун Сүнс, Сүнс, долоо дахин эрчимжсэн Сүнс, бүхнийг хамарсан Сүнс төдийгүй, мөн хүн—жирийн хүн, туйлын эгэл хүн юм. Тэр бол зөвхөн эрэгтэй ч биш, бас эмэгтэй. Тэд хоёулаа хүнээс төрсөн гэдгээрээ адилхан бөгөөд нэг нь Ариун Сүнснээс олдсон, нөгөө нь хүнээс төрсөн боловч Сүнснээс шууд ирсэн гэдгээрээ адилгүй. Хоёулаа Эцэг Бурханы ажлыг дааж авсан Бурханы махбод болсон бие гэдгээрээ адилхан, нэг нь золин авралын ажил хийсэн, нөгөө нь байлдан дагуулалтын ажил хийдгээрээ адилгүй. Хоёулаа Эцэг Бурханыг төлөөлдөг боловч нэг нь хайр энэрэл, өршөөлөөр дүүрэн Золин Аврагч, харин нөгөө нь уур хилэн, шүүлтээр дүүрэн зөвт байдлын Бурхан билээ. Нэг нь золин авралын ажлыг эхлүүлдэг Дээд Командлагч, харин нөгөө нь байлдан дагуулах ажлыг гүйцэлдүүлдэг зөвт Бурхан юм.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы тухай чиний ойлголт юу вэ?”-ээс
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд