Номлолын цувралууд: Жинхэнэ Итгэлийн Эрэлд "Шашны удирдагчдыг дагах нь Бурханыг дагаж байгаа хэрэг мөн үү?"

2022-02-06

2,000 жилийн өмнө бидний Аврагч Эзэн Есүс золин авралын ажил хийхээр ирсэн. Ихэнх Иудейн итгэгч шашны удирдагч нараа болон фарисайчуудыг биширдэг байсан учраас тэр антихристүүдийг дагаж Эзэн Есүсийг яллаж, эсэргүүцэн, эцэст нь Эзэн Есүсийг цовдлоход гар бие оролцсон. Үүний улмаас тэд Бурханы хараал, шийтгэлийг хүртэж, Израиль үндэстэн 2,000 жил сүйрч байна. Эзэн Есүс эцсийн өдрүүдэд бие махбодтой Төгс Хүчит Бурхан болж эргэн ирээд хүн төрөлхтнийг бүрэн цэвэрлэж, аврахаар үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажил хийн, мөн шашны удирдагчдын улангассан яллалт, эсэргүүцэлтэй тулгарч байна. Өнөөдөр шашны ертөнц дэх олон хүн шашны удирдагчдаа сохроор шүтдэг учраас шашны удирдагчдыг нь Бурхан томилсон, тэднийг дагах нь Бурханыг дагаж байгаа хэрэг гэж итгэдэг. Үр дүнд нь Төгс Хүчит Бурханы үг үнэн, хүчирхэг, эрх мэдэлтэй, Бурханаас ирсэн гэдгийг тодорхой харсан ч гэсэн судалж, хүлээн авахаас айдаг. Харин ч шашны удирдагчидтай нийлж, эргэн ирсэн Эзэн Есүсийг эсэргүүцэж, яллан, Эзэнийг угтан авах боломжоо алдаж, гамшигт унаж байна. Энэ үнэхээр харамсалтай! Тэгвэл шашны удирдагчдыг үнэхээр Бурхан томилсон уу? Тэдэнд захирагдах нь Бурханыг дагахтай адилхан уу? Жинхэнэ итгэлийн эрэлд нэвтрүүлгийн энэ дугаар үнэнийг эрж хайж, хариулт олоход тань замчилна.

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих