Магтан дууны бүжиг “Бурханы авралд бид баярладаг”
2025-02-09
I
Бид дуулж, бүжиглэдэг, бид бол оргилуун сэтгэлтэй баяр хөөртэй хүмүүс.
Бурханы авралыг олж аваад бид зүрх сэтгэлээ зориулдаг.
Бид Бурханыг чанга дуугаар магтаж, Бурханы төлөө баяр хөөртэй бүжнэ.
Бид өөрсдийгөө сэргээж, үнэнийг илэрхийлдэг.
Сөрөг байхаа больж, зүрх сэтгэл минь чөлөөлөгддөг.
Бид зүрх сэтгэлээ нээж, хэмнэлийг даган,
гар гараасаа барин, зүрх сэтгэлээрээ холбогддог.
Бид зүрх сэтгэлээ нээж, хэмнэлийг даган,
баяр хөөрөө Бурханд мэдрүүлэхийг бид хүснэ.
Бурханыг дахин зовоож, шаналгахыг бид хүсэхгүй.
II
Бид сэтгэлээ нээж, гараа сунган бүждэг.
Хэн бидний сэтгэлийг хөдөлгөдөг билээ? Хэний төлөө бид уйлдаг билээ?
Бурханы шүүлт биднийг цэвэрлэдэг; сэтгэл хөдлөн бид уйлдаг.
Бид гараа дэлгэн найдвар хүлээн авдаг.
Бид үнэнийг хэрэгжүүлж,
Бурханыг хайрлахаар эрэлхийлж, Бурханы төлөө амьдардаг;
уй гуниг маань замхран оддог.
Бурхан өршөөл үзүүлдэг, хайрын үрийг суулгадаг.
Шороо тоос бид сайн үр жимс болдог.
Бурхан өршөөл үзүүлдэг, хайрын үрийг суулгадаг.
Завхарсан хүн төрөлхтөн маш их ивээгдэж, асар их авралыг эдэлдэг.
III
Өө, Төгс Хүчит Бурхан минь! Та бидэнд үнэхээр хайртай!
Энэ амьдралд бид зөвхөн Таны төлөө амьдардаг.
Шалгалт бидэнд шаналал авчирдаг ч Таны хайр бидэнтэй хамт байдаг.
Бид Таныг эцсээ хүртэл дагана.
Бид үнэнийг хэрэгжүүлж, үнэнч, дуулгавартай байдаг;
Таныг миний төлөө санаа зовоосой гэж би хүсэхгүй.
Энэ амьдралд бид зөвхөн Таны төлөө амьдардаг.
Эцсийн амьсгал хүртэл Танд өөрийгөө зориулна.
Энэ амьдралд бид зөвхөн Таны төлөө амьдардаг.
Ийм сайхан дуу, ийм баяр хөөртэй бүжгийг
зөвхөн Танд, зөвхөн Танд.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд