Өдөр тутмын Бурханы үг: Эцсийн өдрүүд дэх шүүлт | Эшлэл 95

2020-12-08

Эцсийн өдрүүд нь байлдан дагуулалтаар дамжуулан бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдах үе юм. Байлдан дагуулах нь эцсийн өдрүүдийн ажил; өөрөөр хэлбэл, хүн бүрийн нүглийг шүүх нь эцсийн өдрүүдийн ажил билээ. Эс бөгөөс, хүмүүсийг яаж ангилж чадах юм бэ? Та нарын дунд хийгдэж байгаа ангилах ажил нь бүхий л орчлон ертөнц дэх ийм ажлын эхлэл юм. Үүний дараа, хаа сайгүй орших бүх улс үндэстний хүмүүс ч бас байлдан дагуулалтын ажлыг хүлээн авна. Энэ нь, бүтээл дэх хүн бүр төрлөөрөө ангилагдаж, шүүгдэхийн тулд шүүх суудлын өмнө очно гэсэн үг юм. Хэн ч, юу ч энэхүү гэсгээлт, шүүлтийг туулахаас зугтаж чадахгүй, мөн төрлөөрөө ангилагддаггүй ямар ч хүн, ямар ч зүйл үгүй; хүн бүр ангилагдана, учир нь бүх зүйлийн төгсгөл ойртож, тэнгэр, газар дахь бүх зүйл төгсгөлдөө хүрсэн. Хүний оршин тогтнолын сүүлчийн өдрүүдээс хүн хэрхэн зугтаж чадах билээ? Тиймээс та нарын дуулгаваргүй үйл хэр удаан үргэлжилж чадах вэ? Эцсийн өдрүүд чинь ойрхон байгааг та нар харахгүй байна гэж үү? Бурханыг хүндэлж, Түүний гарч ирэхийг хүсэн хүлээдэг хүмүүс Бурханы зөвт илрэлтийн өдрийг харахгүй байж яаж чадах юм бэ? Тэд сайн сайхан байдлын сүүлчийн шагналыг хүлээн авахгүй байж яаж чадах билээ? Чи сайныг хийдэг нэгэн үү, эсвэл ёрын мууг хийдэг нэгэн үү? Чи зөв шударга шүүлтийг хүлээн зөвшөөрөөд, дуулгавартай дагадаг нэгэн үү, эсвэл зөв шүүлтийг хүлээн зөвшөөрөөд, дараа нь хараагддаг нэгэн үү? Чи шүүх суудлын өмнө гэрэлд амьдарсаар ирсэн үү, эсвэл тамын орны харанхуйд амьдарсаар ирсэн үү? Төгсгөл чинь шагнал байх уу, эсвэл шийтгэл байх уу гэдгийг хамгийн тодорхой мэддэг хүн чи өөрөө биш гэж үү? Бурхан бол зөвт гэдгийг хамгийн тодорхой мэдэж, хамгийн гүнзгий ойлгодог нэгэн чи биш гэж үү? Тэгвэл биеэ авч явах байдал болон зүрх сэтгэл чинь яг чухамдаа ямар вэ? Өнөөдөр чамайг байлдан дагуулахдаа Би, зан авир чинь сайн, муу эсэхийг үнэхээр нэг бүрчлэн хэлэх хэрэгтэй гэж үү? Чи Миний төлөө хэр ихийг орхисон бэ? Чи Надад хэр гүн гүнзгий шүтэн мөргөдөг вэ? Надад хэрхэн ханддагаа чи өөрөө хамгийн сайн мэддэг бус уу? Эцэстээ ямар үр дүнтэй тулгарахаа чи хэнээс ч илүү сайн мэдэж байх ёстой! Би чамд үнэнээсээ хэлж байна: Би зөвхөн хүн төрөлхтнийг бүтээж, чамайг бүтээсэн боловч та нарыг Сатанд өгөөгүй; Миний эсрэг тэрсэлж, Намайг эсэргүүцэж, улмаар Надаар шийтгүүлэхэд Би та нарыг зориуд хүргээгүй. Энэ бүх гай гамшиг, зовлон шаналал нь зүрх сэтгэл чинь хэтэрхий хатуу, биеэ авч явах байдал чинь хэтэрхий жигшүүртэй байснаас болоогүй гэж үү? Тэгвэл өөрсдөд чинь тулгарах төгсгөлийг та нар өөрсдөө тодорхойлдог бус уу? Та нар хэрхэн төгсөхөө зүрх сэтгэлдээ хэнээс ч илүү сайн мэддэг бус уу? Би хүмүүсийг байлдан дагуулдгийн шалтгаан нь тэднийг илчлэхийн төлөө, мөн чамайг илүү сайн аврахын төлөө байдаг. Энэ нь чамаар мууг үйлдүүлэхийн төлөө байдаггүй, чамайг зориуд сүйрлийн там руу алхуулахын төлөө ч байдаггүй. Цаг нь ирэх үед асар их зовлон чинь, уйлж, шүдээ хавирах чинь бүгд чиний нүглээс болохгүй гэж үү? Тиймээс сайн сайхан, эсвэл хорон муу чинь чамайг хамгийн сайн шүүдэггүй гэж үү? Чиний төгсгөл ямар байхын хамгийн сайн нотолгоо энэ биш гэж үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн 1

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих