Магтан дууны бүжиг “Хаанчлалын үзэсгэлэнт дүр зураг үргэлж шинэлэг”
2024-06-22
I
Зүүн зүгээс үүрийн туяа тусаж,
Аврагч хүн төрөлхтний дунд эргэн ирлээ.
Хаанчлалын амьдрал эхэлж, бүх зүйл шинэ амьдралаар гэрэлтлээ.
Үүр цайж, нүдний маань өмнө гэрэл туслаа,
олон мянган жилийн найдвар эцэст нь биеллээ оллоо.
Тэр бүх шаналгаат өдөр, шөнүүд
зэврүүн он жилүүд бидэнтэй хамт байхаа болилоо.
II
Цэцэгс дэлгэрч, анхилуун үнэрээ тарааж, болжмор жиргэнэ.
Бурханы ардууд хүний Хүүгийн ирэлтийг тунхаглан, гэрчилж,
бүгд мэдрэмжээ илэрхийлнэ.
Үнэн сүсэгтэйгээр залбирч, чангаар дуулж,
сэнтийн өмнө унан, Бурханд магтаалаа өргөнө!
Алс холын ах нар, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн эгч нар аа,
бүгд хамтдаа тэмдэглэцгээе!
III
Төгс Хүчит Бурхан, эцсийн өдрүүдийн Христ
хүн төрөлхтний дунд ажлаа хийхээр махбодоор гарч ирлээ.
Хүн төрөлхтнийг шүүхийн тулд Тэрээр үнэнийг илэрхийлж;
Түүний үг бүлэг хүмүүсийг ариусгаж, төгс болголоо.
Бурханы үг бидний зүрх сэтгэлийг тэжээн тэтгэдэг;
тэр үгсийг идэж уух нь бидний аминд хангалт авчирдаг.
Чи үнэн сэтгэлээсээ өөрийгөө зориулж, би хамаг чадлаараа хичээнэ;
хамтдаа, нэгэн зүрх, сэтгэлээр бид Бурханыг хайрлана.
IV
Хаанчлалын эрин үеийн амьдралд орохоор шунахгүй хэн байх билээ?
Үүнийг хүсэн эрмэлзэхгүй хэн байх билээ?
Шүүлтээр дамжуулан бидний завхрал ариусгагддаг;
бид талархаж, Бурханыг магтдаг.
Бурханы үг эрх мэдэл, хүч чадал агуулдаг,
Сатаныг ялахад биднийг хөтөлдөг.
Бурханы хүслийг хангахын тулд Бурханы бүх ард үнэнчээр үүргээ гүйцэтгэдэг.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд