Христийн сүмийн дуу “Бид бүгд Бурханы хайр татам байдлыг мэдэх болтугай” | 2026 Магтаалын дуу хоолой
2026-01-15
I
Бурхан биднийг гэгээрүүлэх болтугай, ингэснээр бид бүгд Түүний хайр татам байдлыг мэдэж, Бурханаа зүрх сэтгэлийнхээ угаас хайрлаж, Бурханыг хайрлах өөрсдийн хайрыг янз бүрийн байр сууринаасаа харуулж чадна; Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг гуйвшгүй зүрх сэтгэлийг Бурхан бидэнд хайрлах болтугай—энэ бол Бурханы найддаг зүйл. Энэ бузар газарт төрсөн бид агуу улаан лууны хавчлагыг ихэд амсаж, улмаар үүнийг үзэн ядах болсон. Агуу улаан луу Бурханыг хайрладаг зүрх сэтгэлд маань саад болж, хэтийн ирээдүйн төлөөх шуналыг маань өдөөдөг. Сөрөг болж, Бурханыг эсэргүүцэхэд тэр биднийг уруу татдаг. Агуу улаан луу л, өнөөг хүртэл биднийг төөрөлдүүлж, завхруулж, сүйтгэсэн, тэгснээр бид зүрх сэтгэлээрээ Бурханы хайрыг хариулж чадахгүй болсон, хэдийгээр бид зүрх сэтгэлдээ Бурханыг хайрлахыг хүсдэг ч үйлдэл маань бидний хяналтад байдаггүй, бид ямар ч хүч чадалгүй.
II
Энэ бузар газарт төрсөн бид агуу улаан лууны хавчлагыг ихэд амссан. Бид бүгд үүний хохирогчид. Тийм учраас бид үүнийг голдоо ортол үзэн яддаг бөгөөд Бурхан үүнийг устгахыг хүлээхээс өөр аргагүй. Бид Бурханы хүслийг дагахаар—Түүнийг хайрлахаар сэтгэл шулуудах хэрэгтэй. Энэ бол бидний алхах ёстой зам. Бид амьдралаа ингэж өнгөрүүлэх ёстой. Бид Бурханы хүслийг дагахыг зорилгоо болгож, утга учиртай, гэрэл гэгээтэй, цог жавхлант амьдралыг амьдран харуулах ёстой. Тэгвэл бид харамсах зүйлгүй үхэж чадна—ингэж байж л бид сэтгэл ханамжтай байх болно. Бурхан биднийг гэгээрүүлэх болтугай, ингэснээр бид бүгд Түүний хайр татам байдлыг мэдэж, Бурханаа зүрх сэтгэлийнхээ угаас хайрлаж, Бурханыг хайрлах өөрсдийн хайрыг янз бүрийн байр сууринаасаа харуулж чадна; Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг гуйвшгүй зүрх сэтгэлийг Бурхан бидэнд хайрлах болтугай.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зам… 2”-оос
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд