Христийн сүмийн дуу “Бурханыг ажлаар нь дамжуулж мэдэх учиртай” (Lyrics)

2020-06-29

Бурхан махбод, эгэл хүн болж, Бурханы ажил, даалгаврыг үүрсэн хүн болжээ. Тэгээд эгэл хүний тэсвэрлэхгүй ажил болон зовлонг хариуцжээ. Хүнийг аварч, нүглийг нь золин аварч, энэ үе шатыг дуусгахаар шившиглүүлэн төлөөс төлж, зовлонгоороо Бурхан хүнд зориулалтаа харуулжээ. Тэгээд загалмай дээрээс хүнийг золин аварчээ. Энэ бол бүтээгдсэн зүйлийн төлж дийлэхгүй цус болон амиар төлсөн төлөөс билээ. Бурханд юу байгаа, Тэр юу болох, Бурханы мөн чанарыг Тэр эзэмшдэг тул ийм ажил ба зовлонг үүрч чаддаг. Түүний хийдэг зүйлийг бүтээгдсэн ямар ч зүйл хийж чадахгүй, хийж чадахгүй. Энэ бол Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажил билээ. Түүний зан чанарын илчлэл билээ.

Хаанчлалын эрин үед Бурхан урьдын адилаар дахин нэг удаа махбод болжээ. Үгээ хэлж, Өөрт нь юу байгаа, Өөрөө юу болохыг илэрхийлж, хийх ёстой ажлаа бүрэн дүүрэн хийсээр байдаг. Бас зан чанараа үргэлж илчилж, Өөрийн хүслийг харуулж, хүний мэдлэггүй, дуулгаваргүй байдлыг тэвчин хүлцэж байдаг билээ. Иймээс хүн бүтээгдсэнээс хойш өнөөг хүртэл Бурханы хүсэл, зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг хэзээ ч албаар нуун далдалдаггүй, үргэлж бүгдэд нээлттэй байлгаж иржээ. Бурханы хүсэл, Бурханы хийж байгаа зүйлийг хүн хайхардаггүй нь бодит байдал юм. Бурханы талаар хүн төдийлөн мэддэггүйн жинхэнэ шалтгаан энэ билээ.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих