Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 39
2021-04-07
Бурханы зан чанар хэзээ ч хүнээс нуугдмал байгаагүй—хүний зүрх сэтгэл Бурханаас хөндийрсөн
Бүтээлийн цаг үеэс хойш Бурханы зан чанар Түүний ажилтай нийцсээр ирсэн. Энэ нь хэзээ ч хүнээс нуугдмал байгаагүй, харин олон түмэнд бүрэн мэдэгдэж, хүнд ил байсан. Гэсэн ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүний зүрх сэтгэл Бурханаас улам их холдсон бөгөөд хүний ялзрал илүү гүнзгий болохын хирээр хүн Бурхан хоёрын зай улам улам ихэссэн. Хүн Бурханы нүднээс алгуур боловч гарцаагүйгээр алга болсон. Хүн Бурханыг “харж” чадахаа больсон, энэ нь түүнийг Бурханы талаарх ямар ч “мэдээлэлгүй” болгож орхисон; тийнхүү тэр Бурхан оршин байдаг эсэхийг мэддэггүй ба бүр Бурханы оршин тогтнолыг бүрэн үгүйсгэхдээ тулсан. Иймд Бурханы зан чанар ба Түүнд юу байгаа болон Тэр юу болох талаарх хүний эндүү ойлголт нь Бурхан хүнээс нуугдсан учраас биш, харин хүний зүрх сэтгэл Бурханаас холдсоны уршиг юм. Хэдийгээр хүн Бурханд итгэдэг боловч зүрх сэтгэл нь Бурхангүй байсан, тэр Бурханыг хэрхэн хайрлахаа ч мэддэггүй ба Бурханыг хайрлахыг ч хүсдэггүй, учир нь түүний зүрх сэтгэл хэзээ ч Бурханд ойртоогүй бөгөөд тэр Бурханаас үргэлж зайлсхийдэг билээ. Үр дүнд нь, хүний зүрх сэтгэл Бурханаас хөндий байдаг. Тэгвэл түүний зүрх сэтгэл хаана байна вэ? Үнэн хэрэг дээрээ хүний зүрх сэтгэл хаашаа ч яваагүй: Түүнийг Бурханд өгч, эсвэл Бурханд харуулахаар илчлэхийн оронд өөртөө хадгалсан. Зарим хүмүүс Бурханд ихэвчлэн залбирч, “Өө Бурхан минь, миний зүрх сэтгэлийг хараач, миний бодож байгаа бүхнийг Та мэднэ” гэж хэлдэг ба зарим нь бүр Бурханд өөрсдийгөө харуулж, хэрвээ тангаргаа зөрчвөл тэд шийтгүүлж болно гэж хүртэл амладаг нь үнэн шүү дээ. Хэдийгээр хүн зүрх сэтгэл доторхыг нь харахыг Бурханд зөвшөөрдөг боловч энэ нь тэр Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтыг дуулгавартай дагах чадвартай гэсэн үг ч биш, мөн өөрийн хувь заяа болон хэтийн ирээдүйг, бүх зүйлээ Бурханы хяналт дор орхисон гэсэн үг ч биш. Тиймээс Бурханд өргөсөн чиний тангараг, эсвэл Түүнд чи юу амласныг үл харгалзан, Бурханы бодлоор бол чиний зүрх сэтгэл одоо ч Түүнд хаалттай байдаг, учир нь чи зүрх сэтгэлийг чинь харахыг л Бурханд зөвшөөрдөг, харин үүнийг хянахыг Түүнд зөвшөөрдөггүй билээ. Өөрөөр хэлбэл, чи зүрх сэтгэлээ Бурханд огтхон ч өгөөгүй бөгөөд Бурханд сонсгохын тулд сайхан сонсогддог үгсийг л хэлдэг; тэгэх зуураа чи өөрийн олон янзын зальхай санааг, нууц, далд явуулга, төлөвлөгөөнүүдийнхээ хамтаар Бурханаас нуудаг ба өөрийн хэтийн ирээдүй болон хувь заяаг гартаа атгаж, тэдгээрийг Бурхан авахаас гүнээ айж байдаг. Тиймээс Өөрт нь хандах хүний чин сэтгэлийг Бурхан хэзээ ч хардаггүй. Хэдийгээр Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг ажиглаж, хүн зүрх сэтгэлдээ юу бодож, юу хийхийг хүсэж байгааг харж чаддаг, зүрх сэтгэлдээ юуг хадгалж байгааг харж чаддаг боловч хүний зүрх сэтгэл Бурханд харьяалагддаггүй, тэр үүнийгээ Бурханы хяналтанд шилжүүлээгүй. Өөрөөр хэлбэл, Бурханд ажиглах эрх байдаг боловч Түүнд хянах эрх байдаггүй юм. Хийсвэр ухамсартаа хүн өөрийгөө Бурханы энэрэлд орхихыг хүсдэггүй, эсвэл зорьдоггүй. Хүн өөрийгөө Бурханаас хаасан төдийгүй, хуурамч сэтгэгдэл төрүүлж, Бурханы итгэлийг олж авахын тулд зөөлөн яриа, бялдуучлал ашиглан жинхэнэ дүр төрхөө Бурханы нүднээс нууж, өөрсдийн зүрх сэтгэлийг хааж далдлах арга замыг боддог хүмүүс хүртэл байдаг. Бурханд харуулахгүй байх тэдний зорилго бол тэд үнэндээ хэн бэ гэдгийг ойлгохыг Бурханд зөвшөөрөхгүй байх явдал юм. Тэд өөрсдийн зүрх сэтгэлийг Бурханд өгөхийг хүсдэггүй, харин өөрсдөдөө л хадгалж байхыг хүсдэг. Үүнийг тайлбарлавал, хүн юу хийдэг, юу хүсдэг нь бүгд хүн өөрөө төлөвлөж, тооцоолж, шийдсэн зүйл байдаг; түүнд хөндлөнгийн оролцоо буюу Бурханы оролцоо шаардлагагүй, тэр ч бүү хэл түүнд Бурханы зохион байгуулалт, зохицуулалт хэрэггүй гэсэн үг. Тиймээс Бурханы тушаал, Түүний үүрэг даалгавар ч юм уу, эсвэл хүнд тавьдаг Бурханы шаардлагатай холбоотой хүний шийдвэр нь түүний өөрийн санаархал, сонирхол дээр, тухайн үеийн түүний өөрийн байдал, орчин нөхцөл дээр тулгуурладаг. Хүн өөрийн явах ёстой замыг дүгнэж, сонгохын тулд өөрийн сурсан мэдлэг, зөн билиг болон өөрийн оюун ухааныг үргэлж ашигладаг бөгөөд Бурханы хөндлөнгийн оролцоо, эсвэл хяналтыг зөвшөөрдөггүй. Энэ бол Бурханы хардаг хүний зүрх сэтгэл билээ.
Анхнаасаа эхлээд өнөөдрийг хүртэл зөвхөн хүн л Бурхантай ярилцах чадвартай байсан. Бурханы бүх амьд зүйлс ба юмсын дундаас хүнээс өөр юу ч Бурхантай ярилцаж чадахгүй. Хүнд сонсох чих, харах нүд бий, тэр хэл яриатай бөгөөд өөрийн санаа бодол, чөлөөт хүсэлтэй. Тэр Бурханы ярихыг сонсож, Бурханы хүслийг ойлгож, Бурханы үүрэг даалгаврыг хүлээн авахад шаардлагатай бүхнийг эзэмшсэн, иймээс Бурхан хүнийг Өөртэйгөө адилхан санаатай бөгөөд Өөртэй нь хамт алхаж чадах түншээ болгохыг хүсэж, Өөрийн бүх хүслийг хүнд хүртээдэг. Удирдаж эхэлснээсээ хойш Бурхан, хүнийг зүрх сэтгэлээ Өөрт нь өгч, түүнийг нь ариусгаж, бэлдэхийг Бурханд зөвшөөрөхийг, Бурханаар хайрлуулж, Бурханд таалагддаг болгохыг, Бурханыг хүндэлж, муугаас зайлдаг болгохыг хүлээсээр ирсэн. Бурхан хэзээд энэхүү үр дүнг тэсгэлгүй хүсэн хүлээж байв.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II
Бурхан хүнд бүх найдвараа тавьдаг
Ⅰ
Эхнээсээ өнөөг хүртэл, Зөвхөн хүн л Бурхантай ярилцах боломжтой байсан. Бурханы бүтээл дундаас, Зөвхөн хүн л Бурхантай ярилцах боломжтой. Хүнд сонсох чих, харах нүд бий; Хүнд бодол санаа, хэл яриа, чөлөөт хүсэл бий. Бурханы яриаг сонсож, Бурханы хүслийг ойлгоход шаардлагатай, Бурханы даалгаврыг хүлээн авах, Бурханаас ирсэн даалгаврыг хүлээн авах Бүх чадвар хүнд бий. Тиймээс Бурхан хүнд бүх найдвараа тавьдаг. Тэр хүнийг Өөртэйгээ ижил зүрх, оюунтай, Өөртэй нь хамт алхаж чадах Анд найзаа болгохыг хүсдэг.
Ⅱ
Өөрийн удирдлагаа эхлэснээс хойш, Бурхан хүнийг Өөрт нь зүрхээ өгөхийг, Түүнд үргэлж зүрхээ өгөхийг хүлээсээр байна. Бурханаар ариусгагдан, зэвсэглүүлж, Бурханыг баярлуулж, Бурханаар хайрлуулахыг, Бурханаас эмээн, муугаас зайлахыг хүлээсээр байна. Бурхан үүнийг тэсэн ядан хүлээж байна, Энэ бүхнийг хүлээсээр байна. Бурханыг баярлуулж, Бурханаар хайрлуулахыг, Бурханаас эмээн, муугаас зайлахыг хүлээсээр байна. Бурхан үүнийг тэсэн ядан хүлээж байна, Энэ бүхнийг хүлээсээр байна.
Хургыг дагаж шинэ дуу дуулъя
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд