Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 53
2021-03-17
Бурханы шалгалтыг хүлээн ав, Сатаны сорилтыг дав, мөн бүхий л оршихуйг чинь авахыг Бурханд зөвшөөр
Хүнийг хангах, дэмжих байнгын ажлынхаа үеэр Бурхан хүнд Өөрийн хүсэл болон шаардлагыг бүхэлд нь хэлсэн ба Өөрийн үйл хэрэг, зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохоо харуулсан. Зорилго нь хүнийг эрхэм чанараар зэвсэглэж, Бурханыг дагах зуураа Бурханаас олон янзын үнэнийг—Сатантай хийх тулалдаанд Бурханаас хүнд өгсөн зэвсэг болох үнэнийг олж авах боломжийг хүнд олгох явдал юм. Тэгж зэвсэглээд хүн Бурханы туршилтуудтай нүүр тулах ёстой. Бурханд хүнийг турших олон арга барил, арга зам байдаг боловч тэр бүхэн нь Бурханы дайсан болох Сатаны “хамтын ажиллагааг” шаарддаг. Өөрөөр хэлбэл, Сатантай тулалдах зэвсгийг хүнд өгснөөр Бурхан хүнийг Сатанд өгч, хүний эрхэм чанарыг “турших” боломжийг Сатанд олгодог. Хэрвээ хүн Сатаны тулалдааны эгнээг сэтлэн гарч, Сатаны бүслэлтээс зугтаан амьд гарч чадвал хүн туршилтыг давсан байх юм. Гэвч хэрвээ хүн Сатаны тулалдааны эгнээг орхин явж чадалгүй, Сатанд бууж өгөх юм бол тэр туршилтыг даваагүй байх юм. Хүний ямар ч талыг Бурхан шалгахад Түүний шалгалтын шалгуур нь хүн Сатаны дайралтанд өртөх үедээ гэрчлэлдээ бат зогсож байна уу, үгүй юу, мөн Сатанд урхидуулсан үедээ Бурханыг хаяж, Сатанд бууж өгөн, захирагдсан уу, үгүй юу гэдэг юм. Хүн аврагдах уу, үгүй юу гэдэг нь тэр Сатаныг даван гарч, ялж чадах эсэхээс хамаардаг ба тэр эрх чөлөөг олж авч чадах уу, үгүй юу гэдэг нь Сатаны найдварыг бүрэн алдуулж, өөрийг нь зүгээр орхих болгож, Сатаны боолчлолыг даван гарахын тулд Бурханы түүнд өгсөн зэвсгийг өөрийн хүчээр өргөж чадах эсэхээс хамаарна. Хэрвээ Сатан найдвараа орхиж, хэн нэгнийг суллавал, энэ нь Сатан энэ хүнийг Бурханаас авах гэж дахин хэзээ ч оролдохгүй, энэ хүнийг дахин хэзээ ч буруушааж, түүнд саад болохгүй, дахин хэзээ ч тэднийг хэрцгийгээр тарчлаахгүй, дайрахгүй гэсэн үг юм; зөвхөн ийм хүнийг л Бурхан үнэхээр авах болно. Энэ нь Бурхан хүмүүсийг олж авдаг бүхэл үйл явц юм.
Иовын гэрчлэлээр хойч үеийнхэнд өгсөн анхааруулга ба гэгээрэл
Хүмүүс, Бурхан хэн нэгнийг бүрмөсөн олж авдаг үйл явцыг ойлгохын зэрэгцээ бас Бурхан Иовыг Сатанд шилжүүлэн өгсний зорилго болон ач холбогдлыг ойлгох болно. Хүмүүс Иовын зовлон шаналлаас болж зовнидоггүй болсон бөгөөд үүний ач холбогдлын талаар шинэ үнэлэлттэй болсон юм. Тэд Иовынхтай адил сорилтыг туулах эсэхэд санаа зовдоггүй болсон бөгөөд Бурханы шалгалт ирэхийг эсэргүүцэж, эсвэл үгүйсгэдгээ больсон. Иовын итгэл, дуулгавартай байдал болон Сатаныг ялан дийлсэн гэрчлэл нь хүмүүсийг асар их дэмжин тусалж, зоригжуулах эх сурвалж болдог билээ. Тэд Иовоос өөрсдийн авралын найдварыг олж хардаг, мөн итгэл, дуулгавартай байдал болон Бурханаас эмээх байдлаар дамжуулан Сатаныг ялж, Сатаныг ноёлох нь бүрэн боломжтой юм гэдгийг хардаг. Бурханы дээд эрх болон зохицуулалтыг үг дуугүй хүлээн зөвшөөрч, бүх зүйлээ алдсаны дараа ч Бурханыг орхихгүй гэсэн шийдвэр, итгэлтэй байгаа цагт тэд Сатанд ичгүүр, ялагдал авчирч чадах бөгөөд Сатаныг сандаргаж, зугтаалгахын тулд—амиа алдах байсан ч хамаагүй—зөвхөн өөрсдийн гэрчлэлдээ бат зогсох шийдвэр болон тэвчээрийг эзэмших хэрэгтэй гэдгийг тэд хардаг. Иовын гэрчлэл нь хойч үеийнхэнд өгөх анхааруулга бөгөөд хэрвээ тэд Сатаныг ялахгүй юм бол Сатаны буруушаалт болон хөндлөнгийн оролцооноос хэзээ ч ангижирч чадахгүй, мөн тэд Сатаны хүчирхийлэл, дайралтаас хэзээ ч зугтаж чадахгүй гэдгийг энэхүү анхааруулга тэдэнд хэлдэг билээ. Иовын гэрчлэл хойч үеийнхнийг гэгээрүүлсэн юм. Энэ гэгээрэл нь хүмүүст, тэд зөвхөн төгс, шулуун шударга байж л Бурханаас эмээж, муугаас зайлж чадна гэдгийг сургадаг; тэд зөвхөн Бурханаас эмээж, муугаас зайлж чадах л юм бол Бурханд хүчтэй, жинтэй гэрчлэл хийж чадна гэдгийг сургадаг; тэд Бурханд хүчтэй, жинтэй гэрчлэл хийж чадах л юм бол Сатанд хэзээ ч захирагдахгүй бөгөөд Бурханы удирдамж, хамгаалалтын дор амьдарна—зөвхөн тэр үед л тэд үнэхээр аврагдах юм. Иовын зан чанар, түүний амьдралын мэрийлтийг аврал эрж хайдаг хүн бүр дуурайх ёстой. Бүхий л амьдралынхаа туршид түүний амьдран харуулсан зүйл болон шалгалтуудын үеэр гаргасан зан төлөв нь Бурханаас эмээж, муугаас зайлах замыг эрж хайдаг тэр бүх хүмүүсийн хувьд үнэт эрдэнэ билээ.
Иовын гэрчлэл Бурханд тайтгарлыг авчирсан
Хэрвээ одоо Би та нарт Иов бол хайр татам хүн байсан гэж хэлбэл, та нар энэ үгийн утга учрыг үнэлж чадахгүй байж магадгүй бөгөөд Би яагаад энэ бүх зүйлийг хэлсний цаад санааг ухаарч чадахгүй байж болох юм; гэхдээ та нар Иовынхтой адил, эсвэл төстэй шалгалтуудыг туулах тэр өдрийг хүртэл хүлээ, Сатаныг дийлж, уруу таталт, шалгалтын дунд Бурханд гэрчлэл хийхийн тулд бэрхшээл амсах үедээ, та нарт зориулж Бурханы бэлтгэсэн сорилтуудыг туулах үедээ та нар бүх зүйлээ өгч, доромжлол, бэрхшээлийг тэвчих үедээ л—Миний хэлсэн эдгээр үгийн утга учрыг үнэлж чаддаг болно. Тэр үед чи Иовоос хамаагүй дор гэдгээ мэдрэх болно, чи Иов ямар хайр татам гэдгийг, түүнийг дуурайх нь зүйтэй гэдгийг мэдрэх болно; тэр цаг ирэхэд Иовын хэлсэн тэдгээр сонгодог үгс тэр үед амьдарч байсан завхарсан хүнд хэчнээн чухал байсныг чи ухаарах ба мөн Иовын хийсэн зүйлийг хийх нь өнөөгийн хүмүүст хэчнээн хэцүү болохыг чи ухаарах болно. Энэ нь хэцүү юм гэдгийг мэдрэх үедээ чи Бурханы зүрх сэтгэл хэчнээн их түгшиж, зовниж байсныг үнэлэх бөгөөд тийм хүмүүсийг олж авахын тулд Бурханы төлсөн төлөөс хэчнээн өндөр болохыг, мөн хүн төрөлхтний төлөө Бурханы хийсэн, зарцуулсан зүйл хэчнээн эрхэм болохыг чи үнэлэх болно. Одоо та нар эдгээр үгийг сонслоо, Иовын талаарх үнэн зөв ойлголт, алдаагүй үнэлгээ та нарт байна уу? Та нарын үзэхэд, Иов үнэхээр Бурханаас эмээж, муугаас зайлдаг төгс, шулуун шударга хүн байсан уу? Ихэнх хүмүүс мэдээж “Тийм” гэж хэлнэ биз ээ. Учир нь, Иовын үйлдэж, илчилж байсан зүйлсийн баримтыг ямар ч хүн, эсвэл Сатан үгүйсгэж чадахгүй билээ. Тэдгээр нь Иов Сатаныг ялсны хамгийн хүчтэй нотолгоо юм. Энэ нотолгоог Иов бий болгосон бөгөөд Бурханы хүлээн авсан анхны гэрчлэл байсан. Тиймээс Иов Сатаны сорилтыг ялж, Бурханд гэрчлэл хийхэд Бурхан Иовоос найдвар олж харсан ба Түүний зүрх сэтгэлийг Иов тайтгаруулсан. Бүтээлийн цагаас Иовыг хүртэл тайтгарал гэж юу байдгийг, хүн тайтгаруулна гэж юу гэсэн үг болохыг Бурхан анх удаа үнэхээр мэдэрсэн үе энэ байсан бөгөөд Өөрийнх нь төлөө хийсэн жинхэнэ гэрчлэлийг Тэр анх удаа харж, олж авсан нь энэ байсан юм.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд