Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 57

2020-05-27

Хүний зүрх сэтгэл Бурхантай дайсагнаж байгаа бол тэр хэрхэн Бурханаас эмээж, муугаас зайлж чадах билээ

Нэгэнт өнөөгийн хүмүүс Иовынхтой адил хүн чанарыг эзэмшээгүй болохоор тэдний уг чанарын мөн чанар ба Бурханд хандах хандлага нь ямар вэ? Тэд Бурханаас эмээдэг үү? Тэд муугаас зайлдаг уу? Бурханаас эмээж, муугаас зайлдаггүй хүмүүсийг хоёр үгээр дүгнэн хэлж болно: Бурханы дайснууд. Та нар энэ хоёр үгийг үргэлж хэлдэг боловч жинхэнэ утга учрыг нь ерөөсөө мэдээгүй. “Бурханы дайснууд” гэсэн үгэнд мөн чанар байдаг: Энэ нь Бурхан хүнийг дайснаа гэж хардаг гээгүй, харин хүн Бурханыг дайснаа гэж хардаг гэж байна. Нэгдүгээрт, хүмүүс Бурханд итгэж эхлэх үед өөрийн зорилго, учир шалтгаан, хүсэл эрмэлзэлгүй хэн байх билээ? Хэдийгээр тэдний нэг хэсэг нь Бурханы оршин тогтнолд итгэдэг ба Бурханы оршин тогтнолыг харсан боловч Бурханд итгэх тэдний итгэл мөн л тэдгээр учир шалтгааныг агуулдаг хэвээр бөгөөд Бурханд итгэх тэдний эцсийн зорилго нь Түүний ерөөлийг болон өөрсдийн хүссэн зүйлийг хүртэх явдал байдаг. Хүмүүсийн амьдралын туршлагаас харвал, би гэр бүл, ажил мэргэжлээ Бурханы төлөө хаясан гэтэл Тэр надад юу өгсөн юм бэ? Би үүнийг базаж дүгнээд батлах ёстой—би саяхан ямар нэг ерөөл хүртсэн бил үү? Би энэ хугацаанд маш ихийг өгсөн, би гүйж гүйж, бас их зовлоо—хариуд нь Бурхан надад амлалт өгсөн үү? Тэр миний сайн үйлийг санасан уу? Миний төгсгөл ямар байх бол? Би Бурханы ерөөлийг хүртэж чадах болов уу? … гэж тэд дотроо үргэлж боддог. Хүн бүхэн зүрх сэтгэлдээ байнга, дандаа ийм тооцоо хийж, өөрсдийн учир шалтгаан, хүсэл эрмэлзэл, тохиролцоо агуулсан шаардлагыг Бурханд тавьдаг. Өөрөөр хэлбэл, хүн зүрх сэтгэлдээ үргэлж Бурханыг туршиж, Бурханы талаар байнга төлөвлөгөө зохиож, өөрийнхөө зорилгын төлөө Бурхантай байнга маргалдаж, мөн Бурхан түүнд хүссэн зүйлийг нь өгч чадах эсэхийг харахын тулд Бурханаас үг авах гэж оролддог. Бурханыг эрэлхийлж байхдаа хүн Бурханд Бурхан гэж ханддаггүй. Тэр үргэлж Бурхантай тохиролцох гэж оролдож, Түүнээс тасралтгүй юм шаардаж, тэр ч байтугай алхам бүрдээ Түүнийг шахаж, нэг ямхыг өгөхөд нь нэг бээрийг авах гэж оролддог. Бурхантай тохиролцох гэж оролдохын зэрэгцээ хүн мөн Түүнтэй маргадаг бөгөөд тэр ч байтугай өөрсдөд нь шалгалт тулгарч, эсвэл хэцүү байдалд орсноо мэдвэл ихэнхдээ сул дорой, идэвхгүй болж, ажилдаа назгайрч, Бурханы талаар гомдлоор дүүрдэг тийм хүмүүс ч байдаг. Анх Бурханд итгэж эхлэх үеэсээ хүн Бурханыг элбэг дэлбэгийн бэлгэдэл эвэр, Швейцарийн армийн хутга хэмээн үзэж, Бурханаас ерөөл болон амлалт авах гэж оролдох нь түүний төрөлхийн эрх, үүрэг, харин хүнийг хамгаалж, халамжлан, түүнийг хэрэгтэй зүйлээр хангах нь Бурханы хариуцлага юм шиг, өөрийгөө Бурханы хамгийн агуу зээлдүүлэгч гэж үзчихсэн байдаг. Энэ нь Бурханд итгэдэг бүх хүмүүсийн “Бурханд итгэх итгэлийн” талаарх үндсэн ойлголт бөгөөд Бурханд итгэх итгэлийн ухагдахууны талаарх тэдний гүн гүнзгий ойлголт юм. Хүний уг чанарын мөн чанараас түүний хийсвэр мэрийлт хүртэл Бурханаас эмээхтэй холбоотой юу ч байдаггүй. Хүний Бурханд итгэх зорилго нь Бурханыг шүтэн мөргөхтэй ямар ч хамаагүй байж болзошгүй юм. Өөрөөр хэлбэл, Бурханд итгэх итгэл нь Бурханаас эмээж, Бурханыг шүтэн мөргөхийг шаарддаг гэдгийг хүн хэзээ ч авч үзээгүй, мөн ойлгоогүй. Тийм байдалд хүний мөн чанар илэрхий байдаг. Тэгвэл энэ мөн чанар нь юу вэ? Энэ бол хүний зүрх сэтгэл хорлонтой, тэр нь урвалт, заль мэх өвөрлөдөг, шударга ёс, зөвт байдлыг, эсвэл эерэг зүйлийг хайрладаггүй ба жигшмээр бөгөөд шуналтай юм. Хүний зүрх сэтгэл Бурханд үүнээс илүү хаалттай байж чадахгүй; тэр үүнийг Бурханд огтхон ч өгөөгүй. Бурхан хүний үнэн зүрх сэтгэлийг хэзээ ч хараагүй, мөн хүн Түүнийг хэзээ ч шүтэн мөргөөгүй. Бурхан хэчнээн том төлөөс төлсөн ч, эсвэл Тэр хэчнээн их ажил хийсэн ч, эсвэл Тэр хүнийг хэчнээн их зүйлээр хангасан ч хамаагүй хүн нүдэн балай байж, огт хайхрамжгүй хэвээр үлддэг. Хүн зүрх сэтгэлээ хэзээ ч Бурханд өгөөгүй, тэр өөрийнхөө зүрх сэтгэлийг өөрөө мэдэж, шийдвэрээ өөрөө гаргахыг л зөвхөн хүсдэг—үүний цаад утга нь бол хүн Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагахыг хүсдэггүй, эсвэл Бурханы дээд эрх, зохицуулалтад дуулгавартай байдаггүй, мөн тэр Бурханыг Бурхан хэмээн шүтэн мөргөхийг хүсдэггүй гэсэн үг. Хүний өнөөдрийн байгаа байдал ийм юм. Одоо Иовыг дахин харцгаая. Юун түрүүнд, тэр Бурхантай тохиролцоо хийсэн үү? Бурханаас эмээж, муугаас зайлах замыг чанд баримтлахдаа тэр далд санаа агуулж байсан уу? Тэр үед Бурхан ирж буй төгсгөлийн талаар хэн нэгэнд хэлсэн үү? Тэр үед Бурхан төгсгөлийн талаар хэнд ч амлалт өгөөгүй бөгөөд ийм байхад л Иов Бурханаас эмээж, муугаас зайлж чадсан юм. Өнөөдрийн хүмүүсийг Иовтой харьцуулж болох уу? Хэтэрхий их ялгаа бий, тэд өөр өөр чанартай. Хэдийгээр Иов Бурханы талаар их мэдлэгтэй байгаагүй ч гэсэн зүрх сэтгэлээ Бурханд өгсөн ба тэр нь Бурханд харьяалагдаж байсан. Тэр хэзээ ч Бурхантай наймаалцаж байгаагүй, Бурханаас хэтэрхий ихийг хүсэж, шаардаж байгаагүй; тэгэхийн оронд тэр “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа” гэж итгэдэг байсан. Энэ нь олон жилийн амьдралынхаа туршид Бурханаас эмээж, муугаас зайлах замд үнэнч байснаар түүний харж, олж авсан зүйл юм. Түүнчлэн “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” гэсэн үр дүнг олж авсан. Энэ хоёр өгүүлбэр нь, туулсан амьдралы нхаа явцад Бурханд дуулгавартай байсан хандлагынхаа үр дүнд түүний харж, мэдэж авсан зүйл байсан ба тэдгээр нь мөн Сатаны сорилтыг ялан дийлэхэд хамгийн хүчтэй зэвсэг болсон бөгөөд Бурханыг гэрчлэх гэрчлэлдээ бат зогсох суурь нь байсан юм. Энэ мөчид та нар Иовыг хайр татам хүн гэж төсөөлж байна уу? Та нар тийм хүн болно гэж найдаж байна уу? Та нар Сатаны сорилтыг туулахаас айж байна уу? Иовынхтой адилхан шалгалтуудыг та нарт тулгах талаар Бурханд залбирах гэж шийдсэн үү? Ямар ч эргэлзээгүйгээр, ихэнх хүмүүс ийм зүйлийн төлөө залбирч зүрхлэхгүй. Тэгэхээр та нарын итгэл өрөвдмөөр өчүүхэн гэдэг нь илэрхий; Иовтой харьцуулбал, та нарын итгэлийг ер дурдахын ч хэрэггүй. Та нар Бурханы дайснууд, та нар Бурханаас эмээдэггүй, та нар Бурханд өгөх гэрчлэлдээ бат зогсох чадваргүй бөгөөд Сатаны дайралт, буруушаалт, сорилтуудыг ялах чадваргүй. Юу та нарыг Бурханы амлалтыг хүлээж авах эрхтэй болгож байгаа юм бэ? Иовын түүхийг сонсож, хүнийг аврах Бурханы санаа болон хүний авралын утга учрыг ойлгоод та нарт одоо Иовынхтой адил шалгалтуудыг хүлээн авах итгэл байна уу? Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагахыг өөрсдөдөө зөвшөөрөх бага ч гэсэн шийдвэр та нарт байх ёстой биш гэж үү?

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих