Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 60

2021-03-22

Иов дахин нэг удаа Бурханаар ерөөгдөж, Сатанд дахин хэзээ ч буруушаагдаагүй

Ехова Бурханы айлдварт “Та нар Миний зарц Иовын нэгэн адилаар зөв зүйлийг Надад яриагүй” гэсэн үг байсан. Иовын хэлсэн зүйл юу байсан бэ? Энэ нь бидний өмнө нь ярьсан зүйл бөгөөд түүнчлэн Иовыг хэлсэн хэмээн тэмдэглэсэн Иовын Номон дахь олон хуудас үг юм. Эдгээр олон хуудас үгэнд Бурханы талаар ямар нэгэн гомдол, сэжиг ганц ч удаа хэлээгүй. Тэр зүгээр л үр дүнг хүлээдэг. Энэ хүлээлт нь түүний дуулгавартай байдлын хандлага бөгөөд үүний үр дүнд болон Бурханд хэлсэн үгийнхээ үр дүнд Иов Бурханд сайшаагдсан юм. Тэр шалгалт туулж, зовлон бэрхшээл амсаж байх үед Бурхан түүний хажууд байсан бөгөөд Бурхан дэргэд нь байснаар түүний зовлон багасаагүй хэдий боловч Бурхан Өөрийн харахыг хүссэн зүйлээ харж, Өөрийн сонсохыг хүссэн зүйлээ сонссон. Иовын үйлдэл, үг нэг бүр Бурханы нүд чихэнд хүрсэн; Бурхан сонссон, Бурхан харсан—энэ бол баримт. Тэр үед, тэр хугацааны турш Бурханы талаарх Иовын мэдлэг, түүний зүрх сэтгэл дэх Бурханы тухай бодол нь үнэндээ өнөөгийн хүмүүсийнхтэй адил тодорхой биш байсан боловч тухайн цаг үеийн нөхцөлд, Бурхан түүний хэлсэн бүхнийг хүлээн зөвшөөрсөн ба учир нь түүний зан байдал, зүрх сэтгэл дэх бодол болон тэр юуг илчилж, илэрхийлсэн нь Түүний шаардлагад хангалттай байсан юм. Иовд шалгалт тулгарах хугацаанд түүний зүрх сэтгэлдээ бодсон зүйл болон хийхээр шийдсэн зүйл Бурханд үр дүн харуулсан, үүнд нь Бурхан сэтгэл ханамжтай байсан ба үүний дараа Бурхан Иовын шалгалтыг болиулж, Иов өөрийн зовлон бэрхшээлээс өндийн гарч ирсэн бөгөөд түүний шалгалтууд үгүй болж, түүнд дахин хэзээ ч тохиолдоогүй. Иов аль хэдийн шалгалтад орж, эдгээр шалгалтын явцад бат зогсож, Сатаныг бүрэн ялан дийлсэн учраас түүний хүртэх эрхтэй ерөөлүүдийг Бурхан түүнд өгсөн юм. Иов 42:10, 12-д бичигдсэнээр, Иов дахиж ерөөгдсөн ба эхний удаагийнхаасаа ч илүү ихээр ерөөгдсөн. Энэ үед Сатан холдон явсан бөгөөд цаашид юу ч хэлж, юу ч хийгээгүй, тэр үеэс хойш Сатан Иовд саад учруулаагүй, эсвэл дайрч довтлоогүй, Сатан Иовд өгсөн Бурханы ерөөлийг дахиж буруушаагаагүй.

Иов амьдралынхаа сүүлийн хагасыг Бурханы ерөөлийн дунд өнгөрөөсөн

Хэдийгээр тэр үед Бурханы ерөөл зөвхөн хонь, үхэр, тэмээ, эд хөрөнгө гэх мэт зүйлээр хязгаарлагдаж байсан боловч Иовд хүртээхийг зүрх сэтгэлдээ хүсэж байсан Бурханы ерөөл үүнээс хавьгүй их байсан юм. Тэр үед Бурхан Иовд ямар төрлийн мөнхийн амлалтуудыг өгөхийг хүсэж байсан талаар тэмдэглэсэн байдаг уу? Иовд өгсөн ерөөлдөө Бурхан түүний төгсгөлийг дурдаагүй буюу цухуйлгаагүй ба Бурханы зүрх сэтгэлд Иов ямар ач холбогдолтой, эсвэл ямар байр суурьтай байснаас үл хамааран ерөнхийдөө, Бурхан Өөрийн ерөөлийг ялган салгаж байсан. Бурхан Иовын төгсгөлийг зарлаагүй. Энэ юу гэсэн үг вэ? Тэр үед Бурханы төлөвлөгөө хүний төгсгөлийг тунхаглах цэгт хараахан хүрээгүй, төлөвлөгөө нь Түүний ажлын сүүлчийн үе шатанд хараахан ороогүй байхад Бурхан зүгээр л эд хөрөнгийн ерөөлийг хүнд хүртээж, төгсгөлийн талаар огт дурдаагүй. Энэ нь ямар утгатай вэ гэхээр Иовын амьдралын сүүлийн хагас Бурханы ерөөл дунд өнгөрсөн бөгөөд энэ нь түүнийг бусад хүнээс ялгаатай болгосон зүйл, гэхдээ тэр тэдний нэгэн адил хөгширч, ямар ч энгийн хүний нэгэн адил хорвоотой салах ёс хийх өдөр түүнд ирсэн. Тиймээс “Иов өтөлж, хоногоо гүйцээгээд үхэв” (Иов 42:17) хэмээн тэмдэглэсэн байна. Энд байгаа “хоногоо гүйцээгээд үхэв” гэдэг нь ямар утгатай вэ? Бурхан хүмүүсийн төгсгөлийг тунхаглахаас өмнөх эрин үед Бурхан, Иовд амьдрах нас тогтоосон байсан бөгөөд тэр насанд хүрээд энэ дэлхийгээс жамаараа одох боломжийг Тэр Иовд олгосон юм. Иовын хоёр дахь ерөөлөөс насан эцэслэх хүртэл нь Бурхан түүнд ямар ч зовлон бэрхшээл нэмээгүй. Бурханд, Иовын үхэл жирийн бөгөөд бас шаардлагатай байсан, энэ нь маш энгийн зүйл бөгөөд шүүлт ч биш, ял зэмлэл ч биш байсан юм. Иов амьд байхдаа Бурханыг шүтэн мөргөж, Бурханаас эмээдэг байсан; үхсэнийх нь дараа ямар төрлийн төгсгөл ирсэн талаар Бурхан юу ч хэлээгүй ба энэ талаар тайлбар ч хийгээгүй. Бурхан хэлж, хийж байгаа зүйлдээ бодлоготой байдаг бөгөөд Түүний үг ба үйлдлийн агуулга, зарчим нь Түүний ажлын үе шат болон Түүний ажиллаж байгаа цаг хугацааны дагуу байдаг. Иов шиг ийм хүн Бурханы зүрх сэтгэлд ямар төрлийн төгсгөлтэй байсан бэ? Бурхан Өөрийн зүрх сэтгэлд ямар нэгийг шийдсэн байсан уу? Мэдээж, Тэр тэгсэн! Энэ нь зүгээр л хүнд мэдэгдээгүй; Бурхан хүнд хэлэхийг ч хүсээгүй, хүнд хэлэх санаа ч байгаагүй. Тиймээс өнгөцхөн хэлэхэд, Иов хоногоо гүйцээгээд үхсэн ба Иовын амьдрал ийм л байсан юм.

Бүхий л амьдралдаа Иовын амьдран харуулсан үнэ

Иов үнэ цэнэтэй амьдралаар амьдарсан уу? Үнэ цэнэ нь хаана байсан бэ? Тэр үнэ цэнэтэй амьдралаар амьдарсан гэж яагаад хэлдэг вэ? Хүний хувьд, түүний үнэ цэнэ юу байсан бэ? Хүний ​үзэл бодлоос харвал, Сатан болон дэлхийн хүмүүсийн өмнө Бурханд жинтэй гэрчлэл хийснээрээ тэр Бурханы аврахыг хүсдэг хүн төрөлхтнийг төлөөлсөн. Тэр Бурханы бүтээлийн биелүүлэх учиртай үүргийг биелүүлж, үлгэр дуурайл үзүүлж, Бурханы аврахыг хүссэн бүх хүмүүсийн хувьд үлгэр жишээ болсон юм үйлдэж, Бурханд итгэж найдсанаар Сатаныг ялах бүрэн боломжтой гэдгийг харах боломжийг хүмүүст олгосон юм. Бурханы хувьд, түүний үнэ цэнэ юу байсан бэ? Бурханы хувьд, Иовын амьдралын үнэ цэнэ нь Бурханаас эмээх, Бурханыг шүтэн мөргөх, Бурханы үйл хэргийг гэрчлэх, Бурханы үйл хэргийг магтан алдаршуулах, Бурханд тав тух болон баярлуулах зүйл авчрах чадварт нь оршиж байсан; Бурханы хувьд, Иовын амьдралын үнэ цэнэ нь насан эцэслэхээсээ өмнө Иов хэрхэн шалгалт сорилт амсаж, Сатаныг ялж, Сатан болон дэлхийн хүмүүсийн өмнө хүн төрөлхтний дунд Бурханыг алдаршуулж, Бурханы зүрх сэтгэлийг тайтгаруулж, үр дүнг үзэж, итгэл найдвар харах боломжийг Бурханы хүсэн тэмүүлсэн зүрх сэтгэлд олгон, Бурханд жинтэй гэрчлэл хийсэнд оршиж байсан юм. Түүний гэрчлэл нь хүн төрөлхтнийг удирдах Бурханы ажилд хүн Бурханы гэрчлэлд баттай зогсох чадварын болон Бурханы өмнөөс Сатаныг ичгүүртэй байдалд оруулах чадварын жишгийг тогтоосон. Энэ нь Иовын амьдралын үнэ цэнэ биш гэж үү? Иов Бурханы зүрх сэтгэлд тайтгарал авчирсан ба тэр Бурханд алдаршихын баяр хөөрийг урьдчилан амсуулж, Бурханы удирдлагын төлөвлөгөөг гайхалтай эхлэлээр хангасан юм. Энэ мөчөөс эхлээд Иовын нэр Бурханы алдар суугийн бэлгэ тэмдэг, хүн төрөлхтөн Сатаныг ялсны тэмдэг болсон юм. Амьдралынхаа туршид Иовын амьдран харуулсан зүйл болон Сатаныг ялсан түүний гайхамшигт ялалтыг Бурхан үүрд эрхэмлэх бөгөөд түүний төгс, чигч зан, Бурханаас эмээх байдлыг хойч үеийнхэн хүндэтгэн дуурайх болно. Тэр өөгүй, гялалзсан сувд шиг үүрд Бурханд хайрлуулах ба тэр мөн хүнд ч эрхэмлэгдэх үнэ цэнэтэй юм!

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих