Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 108
2020-07-02
Бурханы уур хилэн бол бүх шударга хүч болон бүх эерэг зүйлийн баталгаа юм (Сонгосон хэсгүүд)
Бурханы халдахыг тэвчдэггүй байдал нь Түүний онцгой мөн чанар юм; Бурханы уур хилэн бол Түүний онцгой зан чанар; Бурханы сүр жавхлан бол Түүний онцгой мөн чанар юм. Бурханы уур хилэнгийн цаад зарчим нь зөвхөн Түүний эзэмшдэг ялгамж чанар болоод байр суурийг төлөөлдөг. Энэ нь бас цор ганц Бурханы Өөрийн мөн чанарын бэлгэ тэмдэг юм гэдгийг дурдахын ч хэрэггүй. Бурханы зан чанар бол Түүний төрөлхийн мөн чанар билээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр энэ нь огтхон ч өөрчлөгддөггүй, мөн байршил солигдох болгонд ч өөрчлөгддөггүй. Түүний төрөлх зан чанар нь Түүний угийн мөн чанар юм. Тэр Өөрийн ажлыг хэн дээр хэрэгжүүлдгээс үл хамааран, мөн чанар нь өөрчлөгддөггүй, зөвт зан чанар нь ч өөрчлөгддөггүй. Хүн Бурханыг уурлуулах үед Түүний илгээдэг зүйл нь Түүний төрөлх зан чанар юм; энэ үед Түүний уур хилэнгийн ар дахь зарчим өөрчлөгддөггүй, Түүний цорын ганц ялгамж чанар, байр суурь ч өөрчлөгддөггүй. Мөн чанар нь өөрчлөгдсөн учраас, эсвэл Түүний зан чанар өөр элементийг бий болгосон учраас Тэр уурладаггүй, харин Өөрийг нь эсэргүүцэх хүний эсэргүүцэл Түүний зан чанарт халддаг учраас уурладаг. Хүн Бурханыг эрээ цээргүйгээр өдөөн хатгах нь Бурханы ялгамж чанар болон байр суурийг ихэд сорьдог. Бурханы үзэл бодлоор бол хүн Түүнийг сорих үедээ Түүнтэй тэмцэлдэж, Түүний уур хилэнг туршиж байдаг. Хүн Бурханыг эсэргүүцэх үед, Бурхантай тэмцэлдэх үед, Бурханы уур хилэнг тасралтгүй турших үед—өөрөөр хэлбэл, бас нүгэл өргөн тархах үед—Бурханы уур хилэн аяндаа илэрч, харагдана. Тиймээс Бурханы уур хилэнгийн илэрхийлэл нь бүх муу ёрын хүч оршин байхаа болино гэдгийг бэлгэддэг; дайсагнагч бүх хүч устгагдана гэдгийг бэлгэддэг. Энэ бол Бурханы зөвт зан чанарын цор ганц байдал бөгөөд энэ нь Бурханы уур хилэнгийн цор ганц байдал билээ. Бурханы эрхэм чанар болон ариун байдал соригдох үед, мөн шударга хүчнүүд хаагдаж, хүнд харагдахгүй байх үед Бурхан уур хилэнгээ илгээх болно. Бурханы мөн чанараас үүдэн, Бурхантай арсалдаж, эсэргүүцэлдэж, Түүнтэй тэмцэлддэг газар дээрх бүх хүч нь ёрын муу, завхарсан, шударга бус юм; тэдгээр нь Сатанаас гардаг ба түүнд харьяалагддаг. Бурхан шударга, гэрэл гэгээтэй, өө сэвгүй ариун учраас Бурханы уур хилэн дүрэлзэхийн хамтаар ёрын муу, ялзармал, Сатанд харьяалагддаг бүх зүйл үгүй болох болно.
Бурханы уур хилэн асах нь Түүний зөвт зан чанарын нэг илэрхийлэл боловч Бурханы уур хилэн яавч өөрийн байг ялгаварладаггүй, эсвэл зарчимгүй байдаггүй. Эсрэгээрээ, Бурхан огтхон ч хурдан уурладаггүй, мөн Өөрийн уур хилэн болон сүр жавхланг яаран харуулдаггүй. Түүнчлэн, Бурханы уур хилэн мэдэгдэхүйц хянагдаж, хэмжигдэж байдаг; үүнийг хүн уурлаж бухимдан, уураа гаргадагтай огтхон ч харьцуулшгүй. Библид хүн, Бурхан хоёрын хоорондох маш олон яриа тэмдэглэгдсэн байдаг. Энэ хүмүүсийн заримынх нь үг өнгөцхөн, мэдлэггүй агаад хүүхдийнх шиг байдаг боловч Бурхан тэднийг цохин унагаагүй, мөн тэднийг яллаагүй. Ялангуяа, Иовын шалгалтын үеэр Иовд хэлсэн үгийг нь сонссоныхоо дараа Ехова Бурхан Иовын гурван найз болон бусад хүмүүст хэрхэн хандсан бэ? Тэр тэднийг ялласан уу? Тэдэнд хилэгнэсэн үү? Тэрээр ямар ч ийм юм хийгээгүй! Харин ч тэдний төлөө гуйж, тэдний төлөө залбир гэж Иовд хэлсэн; нөгөө талаар Бурхан тэдний алдааг үнэн сэтгэлээсээ авч үзээгүй. Эдгээр тохиолдол нь бүгд, завхарсан, мэдлэггүй хүмүүст ханддаг Бурханы үндсэн хандлагыг төлөөлдөг. Тиймээс, Бурхан уур хилэнгээ гаргах нь ямартай ч Өөрийн сэтгэл санааны байдлыг илэрхийлж, гаргаж байгаа явдал биш юм. Бурханы уур хилэн нь хүний ойлгодог шигээр уур хилэн нь бүхэлдээ дүрсхийн гарч байгаа хэрэг биш. Бурхан сэтгэл хөдлөлөө барьж чадахаа больсноос болж, эсвэл уур нь буцалж, үүнийг гаргах ёстой болсноос болж уур хилэнгээ гаргадаг юм биш. Эсрэгээрээ, Түүний уур хилэн бол зөвт зан чанарынх нь илэрхийлэл, зөвт зан чанарынх нь жинхэнэ илрэл юм; энэ нь Түүний ариун мөн чанарыг бэлгэдсэн илчлэл билээ. Бурхан бол уур хилэн, мөн ямар ч зөрчлийг тэвчдэггүй—энэ нь, Бурханы уур хилэн учир шалтгаануудыг ялгадаггүй, эсвэл зарчимгүй байдаг гэсэн үг биш; харин завхарсан хүмүүс л учир шалтгааныг ялгахгүй, зарчимгүйгээр, дураараа уурладаг. Хүн байр суурьтай болмогц түүний хувьд сэтгэл хөдлөлөө хянах нь үргэлж хэцүү болно, иймээс сэтгэл ханамжгүй байдлаа илэрхийлж, сэтгэл хөдлөлөө гаргах тохиолдлуудыг таатайгаар шүүрэн авдаг; өөрийн чадварыг илчилж, байр суурь, ялгамж чанар нь энгийн хүмүүсийнхээс ялгаатай гэдгийг бусдад мэдэгдэхийн тулд тэрээр ямар ч шалтгаангүйгээр байнга уурладаг. Мэдээж ямар ч байр суурьгүй завхарсан хүмүүсийн сэтгэл санаа ч бас байнга хяналтаа алддаг. Хувийн ашиг сонирхол нь хохирсноос болж тэд ихэвчлэн уурладаг. Өөрсдийн байр суурь, нэр хүндийг хамгаалахын тулд завхарсан хүн төрөлхтөн сэтгэл хөдлөлөө үргэлж гаргаж, биеэ тоосон уг чанараа илчлэх болно. Нүглийн оршин тогтнолыг хамгаалахын тулд хүн уурлаж, сэтгэл хөдлөлөө гаргах ба эдгээр үйлдэл нь сэтгэл ханамжгүй байдлаа илэрхийлдэг хүний арга зам юм; эдгээр нь бохир зүйл, заль мэх, далд явуулга, хүний завхрал, ёрын муугаар бялхдаг, үүнээс ч илүүтэйгээр хүний зэрлэг санаархал, хүслээр бялхаж байдаг. Шударга ёс хорон муу байдалтай тэмцэлдэх үед хүн шударга ёсны оршин тогтнолыг хамгаалахын тулд уурлахгүй; харин ч эсрэгээрээ, шударга ёсны хүчийг заналхийлж, хяхан хавчиж, дайрч довтлох үед хүн үл ойшоосон, зайлсхийсэн, хойш суусан хандлагатай байдаг. Гэвч муу ёрын хүчтэй тулгарах үедээ хүн аялдан дагасан, мэхийж, бөхөлзсөн хандлагатай байдаг. Тиймээс хүн уурлах нь муу ёрын хүчний гарах гарц, мөн махан биетэй хүний улангассан, зогсоохын аргагүй ёрын муу зан байдлын илэрхийлэл юм. Гэхдээ Бурхан уур хилэнгээ илгээх үед бүх муу ёрын хүч зогсох болно; хүнийг хорлох бүх нүгэл зогсоно; Бурханы ажилд саад болдог дайсагнагч бүх хүч илэрхий болж, тусгаарлагдан хараагдана; Бурханыг эсэргүүцдэг Сатаны бүх хамсаатан шийтгэгдэж, үндсээрээ устгагдана. Оронд нь Бурханы ажил ямар ч саад бартаагүйгээр урагшилна; Бурханы удирдлагын төлөвлөгөө хуваарийн дагуу алхам алхмаар үргэлжлэн хөгжинө; Бурханы сонгосон хүмүүс Сатаны хөндлөнгийн оролцоо, хууралтаас ангид байх болно; Бурханыг дагадаг хүмүүс амар амгалан, тайван орчинд Бурханы удирдлага болон хангамжийг эдэлнэ; Бурханы уур хилэн бол бүх муу ёрын хүчийг үржиж, хурдан тархахаас сэргийлдэг хамгаалалт бөгөөд мөн энэ нь бүх зөв шударга, эерэг зүйлийн оршин тогтнол, тархалтыг хамгаалж, тэднийг хориг, сүйрлээс мөнхөд хамгаалдаг баталгаа билээ.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд