Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 141

2020-07-19

Бурхан хүнийг бүтээсэн бөгөөд тэр цагаас эхлээд хүн төрөлхтний амьдралыг залсан. Хүн төрөлхтөнд ерөөл өгч, тэдэнд хууль болон Өөрийн тушаалыг өгөх эсвэл амьдралын янз бүрийн дүрэм журмыг тогтоохын аль ч бай эдгээр зүйлийг хийхээр Бурханы зорьсон зорилго юу болохыг та нар мэдэх үү? Юуны өмнө, Бурханы хийдэг бүхэн нь хүн төрөлхтний сайн сайхны төлөө байдаг гэдгийг та нар итгэлтэйгээр хэлж чадах уу? (Тиймээ, бид чадна.) Энэ өгүүлбэр нь та нарын хувьд харьцангуй өргөн хүрээтэй бөгөөд хоосон боловч нарийн ярьвал Бурханы хийдэг бүх зүйл нь хүнийг хэвийн амьдралаар амьдрахад удирдан залах билээ. Ингэснээр хүн Түүний дүрэм журмыг сахих ч бай, эсвэл Түүний хуулийг сахих ч бай, Бурханы зорилго бол хүн Сатаныг шүтэхгүй байх, Сатанаар хорлогдохгүй байх явдал юм; энэ нь хамгийн үндсэн зүйл бөгөөд хамгийн анх хийгдсэн зүйл юм. Хамгийн анх хүн Бурханы хүслийг ойлгоогүй байх үед Тэр зарим нэг энгийн хууль, дүрэм журмыг авч, байж болох бүх талыг хамарсан арга хэмжээ авсан юм. Эдгээр арга хэмжээ нь тун энгийн хэдий ч тэдгээр нь дотроо Бурханы хүслийг агуулж байлаа. Бурхан хүн төрөлхтнийг нандигнан, энхрийлж, халуун дотноор хайрладаг. Тийм биш гэж үү? (Тийм.) Тэгвэл Түүний зүрх сэтгэл бол ариун гэж бид хэлж болох уу? Түүний зүрх сэтгэл цэвэр гэж бид хэлж болох уу? (Тийм.) Бурханд ямар нэгэн далд санаа байдаг уу? (Үгүй.) Тэгвэл Түүний энэ зорилго нь зөв агаад эерэг үү? (Тийм.) Бурхан ямар ч арга хэмжээ авсан нь хамаагүй Түүний ажлын явцад тэдгээр нь бүгд хүний хувьд эерэг нөлөөтэй байсан ба тэдгээр нь замыг чиглүүлдэг. Тэгвэл Бурханы оюун санаанд хувийн ашиг сонирхлоо хичээсэн ямар нэгэн бодол байдаг уу? Бурханд хүнтэй холбоотой ямар нэгэн нэмэлт зорилго байдаг уу, эсвэл Тэр хүнийг ямар нэгэн байдлаар ашиглахыг хүсдэг үү? (Үгүй.) Огтхон ч үгүй. Бурхан Өөрийн хэлсний дагуу хийдэг ба мөн Өөрийн зүрх сэтгэлд ийм байдлаар боддог. Ямар ч элдэв янзын зорилго, ямар ч ашиг сонирхлоо хичээх бодол байдаггүй. Тэр Өөрийнхөө төлөө юуг ч хийдэггүй, харин хувийн ямар ч зорилгогүйгээр бүх зүйлийг зөвхөн хүний төлөө хийдэг. Хэдийгээр Түүнд хүний төлөө төлөвлөгөө, санаа зорилго байдаг боловч Тэр Өөрийнхөө төлөө юу ч хийдэггүй. Түүний хийдэг бүхэн нь гагцхүү хүн төрөлхтний төлөө, хүн төрөлхтнийг хамгаалахын тулд, хүн төрөлхтнийг замаа алдахаас хамгаалахын төлөө хийгддэг. Тэгвэл энэхүү зүрх сэтгэл нь эрхэм нандин биш гэж үү? (Тийм.) Чи энэхүү эрхэм нандин зүрх сэтгэлийн хамгийн өчүүхэн жаахныг ч гэсэн Сатанаас харж чадах уу? Та нар хардаг уу? (Үгүй.) Чи үүний өчүүхнийг ч гэсэн Сатанаас харж чадахгүй. Бурханы хийдэг бүхэн аяндаа илчлэгддэг. Бурханы ажилладаг арга замыг харвал Тэр хэрхэн ажилладаг вэ? Бурхан эдгээр хууль болон Өөрийн үгийг авч тэдгээрийг алтан цагирагийн шившлэг шиг хүн бүрийн толгойд ягштал хүлж, хүн болгонд тулгадаг уу? Тэр ийм байдлаар ажилладаг уу? (Үгүй.) Тэгвэл Бурхан Өөрийн ажлыг ямар замаар хийдэг вэ? (Тэр биднийг залж чиглүүлдэг.) (Тэр зөвлөж, зоригжуулдаг.) Энэ хоёр дахь нь. Дахиад байна уу? Тэр заналхийлдэг үү? Тэр та нартай тойруу байдаар ярьдаг уу? (Үгүй.) Чамайг үнэнийг ойлгохгүй байх үед Бурхан хэрхэн залж чиглүүлдэг вэ? (Тэр гэрэлтүүлдэг.) Тэр чамайг гэрэлтүүлж, энэ нь үнэнтэй нийцэхгүй байна гэдгийг болон яаж хийх ёстойг чинь тодорхой хэлдэг. Бурханы ажилладаг эдгээр арга замаас, Бурхантай ямар харилцаатай мэт чамд санагддаг вэ? Тэдгээр нь, Бурхан бол ойлгох чадвараас чинь давсан гэдгийг чамд санагдуулдаг уу? (Үгүй.) Тэдгээр нь чамд ямар санагдуулдаг вэ? Бурхан ялангуяа чамд ойр дотно байдаг, та хоёрын хооронд ямар ч зай байхгүй. Бурхан чамайг залж чиглүүлэх үед, Тэр чамд өгч, чамд тусалж, чамайг дэмжих үед чи Бурханы найрсаг зан, Түүний хүндтэй байдлыг мэдэрдэг ба хэчнээн хайр татам болохыг нь, хэчнээн халуун дулаан болохыг нь мэдэрдэг. Гэвч Бурхан чиний ялзралыг зэмлэх үедээ эсвэл Түүний эсрэг тэрсэлсний чинь төлөө чамайг шүүж, сахилгажуулах үедээ ямар арга ашигладаг вэ? Тэр чамайг үгээр зэмлэдэг үү? Тэр орчноор чинь эсвэл хүмүүс, хэрэг явдал болон зүйлсээр дамжуулан чамайг сахилгажуулдаг уу? (Тийм.) Энэ сахилгажуулалт нь ямар түвшинд хүрдэг вэ? (Хүний тэвчиж чадах түвшинд.) Түүний сахилгажуулалтын түвшин нь Сатан хүнийг хорлодог түвшинд хүрдэг үү? (Үгүй.) Бурхан эелдэг, элэгсэг, аятайхан, энэрэнгүй байдлаар, үнэхээр хянуур, зүй зохистой арга замаар ажилладаг. Түүний арга зам нь, “Бурхан надаар үүнийг ингэж хий”, эсвэл “Бурхан надаар түүнийг тэгэж хий” гэж хэлэхүйц хүчтэй сэтгэл хөдлөлийг чамд төрүүлэхгүй. Бурхан чамд аливаа зүйлийг тэсвэрлэшгүй болгох тийм хүчтэй сэтгэхүй, эсвэл хүчтэй мэдрэмжүүдийг хэзээ ч өгөхгүй. Тийм биз дээ? Бурханы шүүлт, гэсгээлтийн үгийг хүлээн авах үед ч гэсэн чамд ямар санагддаг вэ? Бурханы эрх мэдэл болон хүч чадлыг мэдрэх үед, чамд ямар санагддаг вэ? Бурхан бол ариун дагшин агаад халдашгүй гэдгийг чи мэдэрдэг үү? (Тийм.) Чамд энэ хугацаанд Бурханаас холдсон мэт санагддаг уу? Чи Бурханаас айж балмагддаг уу? (Үгүй.) Үгүй, харин ч чи Бурханаас эмээсэн хүндлэлийг мэдэрдэг. Хүмүүс зөвхөн Бурханы ажлын улмаас л энэ бүх зүйлийг мэдэрдэг үү? (Тийм.) Тэгвэл хэрвээ Сатан хүмүүс дээр ажиллавал тэдэнд ийм мэдрэмжүүд байх байсан уу? (Үгүй.) Хүнийг тасралтгүй хангаж, хүнийг дэмжихийн тулд Бурхан Өөрийн үгийг, Өөрийн үнэнийг болон Өөрийн амийг ашигладаг. Хүн сул дорой байх үед, хүн сэтгэлээр унасан үед Бурхан: “Бүү сэтгэлээр уна. Чи яагаад сэтгэлээр унаж байгаа юм бэ? Чи яагаад сул дорой байна вэ? Сул дорой байх юу байгаа юм бэ? Чи маш сул дорой, үргэлж сэтгэлээр унах юм. Тэгвэл амьдрах хэрэг юу байна? Зүгээр л үх!” хэмээн хэлж, хатуу ширүүнээр мэдээж ярьдаггүй. Бурхан ингэж ажилладаг уу? (Үгүй.) Бурханд ийм байдлаар үйлдэх эрх мэдэл байдаг уу? (Тийм.) Гэхдээ Бурхан ингэж үйлддэг үү? (Үгүй.) Бурхан ингэж үйлддэггүйн шалтгаан нь Түүний мөн чанараас, Бурханы ариун байдлын мөн чанараас болдог. Хүнийг гэсэн Түүний хайр болон хүнийг эрхэмлэн, нандигнаж байгаа Түүний байдлыг ердөө ганц, хоёрхон өгүүлбэрээр тодорхой илэрхийлж болохгүй. Энэ нь хүний шагшин магтахаас бий болдог зүйл биш, харин энэ нь Бурханы бодит хэрэгжүүлэлтээрээ харуулдаг зүйл юм; энэ нь Бурханы мөн чанарын илэрхийлэл юм. Бурханы ажилладаг энэ бүх арга зам нь хүнд Бурханы ариун байдлыг харах боломжийг олгож чадах уу? Бурханы сайн санаа зорилгыг оролцуулаад, Бурханы хүн дээр биелүүлэхийг хүсдэг үр нөлөөг оролцуулаад, хүн дээр ажиллахын тулд Бурханы сонгодог өөр өөр аргууд, Түүний хийдэг ажил, Тэр хүнд юу ойлгуулахыг хүсдэг зэргийг оролцуулаад Бурханы ажилладаг энэ бүх арга замаас—чи Бурханы сайн санаан дахь ямар нэгэн хорон муу эсвэл заль мэхийг олж харсан уу? (Үгүй.) Тэгвэл Бурханы хийдэг бүхнээс, Бурханы хэлдэг бүхэн, Түүний зүрх сэтгэлдээ бодож байгаа бүхэн, түүнчлэн Түүний илэрхийлдэг Бурханы бүх мөн чанараас—бид Бурханыг ариун гэж нэрлэж болох уу? (Болно.) Аливаа хүн хэзээ нэгэн цагт энэхүү ариун байдлыг энэ дэлхийгээс, эсвэл өөрөөсөө харж байсан уу? Чи үүнийг Бурханаас гадна өөр ямар нэгэн хүнээс, эсвэл Сатанаас ер нь харж байсан уу? (Үгүй.) Одоог хүртэл ярьсан зүйлээс бид Бурханыг цор ганц, ариун Бурхан Өөрөө гэж нэрлэж болох уу? (Тийм.) Бурханы үг, Бурханы хүн дээр ажилладаг өөр өөр арга зам, Бурханы хүнд хэлдэг зүйл, Бурханы хүнд сануулдаг зүйл, Түүний хүнийг ятгаж, зоригжуулдаг зүйлсийг оролцуулаад Бурханы хүнд өгдөг бүхэн нь бүгд нэг мөн чанараас үүсдэг: Энэ нь бүгд Бурханы ариун байдлаас үүсдэг. Хэрвээ тийм ариун Бурхан байдаггүй байсан бол Түүний хийдэг ажлыг хийхээр нэг ч хүн Түүнийг орлож чадахгүй. Хэрвээ Бурхан энэ хүмүүсийг аваад тэднийг бүгдийг нь Сатаны гарт өгсөн бол өнөөдөр та нар ямар нөхцөл байдалд байх байснаа бодож үзсэн үү? Та нар бүгд бүрэн бүтэн, гэмтээгүй хэвээр энд сууж байх байсан уу? (Үгүй.) Тэгвэл та нар ямар байх байсан бэ? Та нар ч бас: “Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ” гэж хэлэх байсан уу? Та нар маш онгироо, маш увайгүй байж, Бурханы өмнө ичгүүргүйгээр бардамнаж, ийм маягаар ярьж пээдийн алхах байсан уу? (Тийм.) Та нар зуун хувь тэгнэ! Та нар маргаангүй тэгнэ! Хүнд хандах Сатаны хандлага нь тэдэнд, Сатаны уг чанар Бурханыхаас үнэхээр өөр гэдгийг харах боломжийг олгодог. Түүний мөн чанар нь Бурханыхаас шал өөр. Сатаны ямар мөн чанар нь Бурханы ариун байдлын эсрэг вэ? (Түүний хорон муу.) Сатаны хорон муу уг чанар нь Бурханы ариун байдлын эсрэг юм. Бурханы энэ илэрхийлэл, Бурханы ариун байдлын энэ мөн чанарыг хүмүүсийн дийлэнх нь танин мэддэггүйн шалтгаан нь, тэд Сатаны ноёрхол дор, Сатаны ялзрал дотор, Сатаны амьд хаалтан дотор амьдардгаас болдог. Тэд ариун байдал гэж юу болохыг эсвэл ариун байдлыг хэрхэн тодорхойлохыг мэддэггүй. Чи Бурханы ариун байдлыг ухамсарлах үедээ ч гэсэн үүнийг Бурханы ариун байдал гэж итгэлтэйгээр тодорхойлж мөн л чаддаггүй. Энэ нь Бурханы ариун байдлын тухай хүний мэдлэг дэх ялгаа юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө IV

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих