Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 145

2021-04-01

Сатаны сорилт (Сонгосон хэсгүүд)

Матай 4:5–7 Тэгээд диавол Түүнийг ариун хот руу аваачиж, сүмийн орой дээр зогсоогоод, Түүнд, “Хэрэв Чи Бурханы Хүү юм бол доошоо үсэр: учир нь, Чиний төлөө Тэр тэнгэрэлч нартаа тушаах болно: Чамайг хөлөө чулуунд цохих вий гэсэндээ тэд Чамайг гар дээрээ өргөх болно гэж бичигдсэн байдаг шүү дээ” гэлээ. Есүс түүнд, “Чи өөрийн Бурхан Эзэнээ бүү сорь гэж бас бичигдсэн байдаг” гэж хэлэв.

Сатаны энд хэлсэн үгийг эхлээд ярилцъя. “Хэрэв Чи Бурханы Хүү юм бол доошоо үсэр” гэж Сатан хэлээд “Чиний төлөө Тэр тэнгэрэлч нартаа тушаах болно: Чамайг хөлөө чулуунд цохих вий гэсэндээ тэд Чамайг гар дээрээ өргөх болно” хэмээн судраас эш татсан байна. Сатаны үгийг сонсоход ямаршуу санагдаж байна? Маш томоогүй байгаа биз? Түүний үг маш томоогүй, утга учиргүй, ой гутам байна. Би яагаад ингэж хэлж байна вэ? Сатан үргэлж мунхаг зүйл хийж, өөрийгөө тун овжин гэж боддог. Судраас байнга эш татаж, тэр ч бүү хэл Бурханы хэлсэн үгийг ч эш татан, Бурханы ажлын төлөвлөгөөг сүйтгэх зорилгоо биелүүлэхийн тулд эдгээр үгийг Бурханы эсрэг эргүүлж, Түүн рүү дайрч давшлах, Түүнийг сорихоор оролддог. Ямартай ч чи Сатаны хэлсэн эдгээр үгээс ямар нэг зүйл харж чадав уу? (Сатан ёрын муу санаа өвөрлөдөг юм байна.) Сатан хийдэг бүхэндээ цаг ямагт хүн төрөлхтнийг сорихоор эрэлхийлж ирсэн юм. Сатан илэн далангүй ярьдаггүй, харин сорьж, толгой эргүүлж, сэтгэл булаах тойруу замаар үг хэлдэг. Сатан сорилтдоо Бурханыг эгэл хүн мэтээр үзэж, Түүнийг мөн л мэдлэггүй, мунхаг, аливаа зүйлийн жинхэнэ дүрийг хүн шиг тодорхой ялгах чадваргүй гэж итгэх хандлагатай байдаг. Бурхан, хүн хоёрын аль аль нь Сатаны мөн чанар, ов мэх, ёрын санаа зорилгыг нэвт харах чадваргүй гэж Сатан боддог. Сатаны мунхаглал гэж энэ бус уу? Түүнчлэн Сатан судраас хэт их эш татаж, үүгээр өөрийгөө үнэмшилтэй болгож байна гэж итгэн, чамайг үгээс нь ямар ч өө сэв олж чадахгүй, мөн хууртахаас зайлсхийж чадахгүй гэж боддог. Сатаны утга учиргүй, томоогүй зан энэ бус уу? Хүмүүс сайн мэдээ түгээж, Бурханд гэрчлэл хийх үетэй энэ нь яг адил: Заримдаа үл итгэгчид Сатаны хэлсэн үгтэй төстэй зүйл хэлэх бус уу? Хүмүүс иймэрхүү зүйл хэлэхийг та нар сонсож байсан уу? Ийм үг сонсоод чамд ямар санагддаг вэ? Ой гутдаг уу? (Тийм.) Ой гутах үедээ чи мөн хорсол, үзэн ядалт мэдэрдэг үү? Ийм мэдрэмж төрөх үед, Сатан болон Сатаны хүнд өгдөг завхарсан зан чанар нь хорон муу гэдгийг чи таньж чаддаг уу? “Сатан дайрч давшлах, сорихын тулд үг хэлдэг юм байна; Сатаны үг утгагүй, хөгийн, томоогүй, ой гутам юм; гэтэл Бурхан хэзээ ч ийм маягаар үг хэлж, ажиллахгүй, Тэр үнэхээр хэзээ ч тэгж байгаагүй” хэмээн зүрх сэтгэлдээ чи ер нь ухаардаг уу? Мэдээж энэ нөхцөлд хүмүүс үүнийг бүдэг бадаг л мэдэрч чаддаг бөгөөд Бурханы ариун байдлыг ухаарах чадваргүй хэвээр үлддэг. Тийм биз дээ? Өнөөгийнхөө биеийн хэмжээгээр та нар гагцхүү ингэж мэдэрдэг: “Бурханы хэлдэг бүхэн үнэн бөгөөд бидэнд ашиг тустай, бид үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой.” Үүнийг чи хүлээн зөвшөөрч чаддаг ч бай, үгүй ч бай ялгаагүй Бурханы үг бол үнэн, Бурхан бол үнэн гэж хэлдэг хэдий ч үнэн өөрөө ариун, Бурхан бол ариун гэдгийг мэддэггүй.

Тэгвэл Сатаны эдгээр үгэнд Есүс юу гэж хариулсан бэ? “Чи өөрийн Бурхан Эзэнээ бүү сорь” хэмээсэн. Есүсийн хэлсэн эдгээр үг үнэний ортой юу? (Тийм ээ.) Эдгээр нь үнэний ортой. Гаднаа эдгээр үг нь хүмүүсийн дагаж мөрдөх тушаал, энгийн үг хэллэг боловч хүн, Сатан хоёр хоёулаа эдгээр үгэнд байнга халдаж ирсэн юм. Иймээс Эзэн Есүс, “Чи өөрийн Бурхан Эзэнээ бүү сорь” гэж Сатанд хэлсэн, учир нь Сатан үргэлж ийм зүйл хийж, үүндээ их хичээл зүтгэл гаргадаг байсан юм. Сатан ичгүүр сонжуургүйгээр ийм зүйл хийдэг байсан гэж хэлж болно. Бурханаас айхгүй, зүрх сэтгэлдээ Бурханыг хүндлэхгүй байх нь Сатаны салшгүй уг чанар юм. Сатан Бурханы дэргэд зогсож, Түүнийг харж чаддаг байхдаа ч өөрийн эрхгүй Бурханыг сорьсон. Иймээс Эзэн Есүс Сатанд, “Чи өөрийн Бурхан Эзэнээ бүү сорь” хэмээжээ. Эдгээр нь Бурханы Сатанд байнга хэлж ирсэн үг юм. Тэгвэл энэ хэллэгийг өнөөдөр хэрэглэхэд тохиромжтой юу? (Тийм ээ, яагаад гэвэл бид ч бас Бурханыг байнга сорьдог.) Яагаад хүмүүс Бурханыг байнга сорьдог юм бэ? Завхарсан сатанлаг зан чанараар дүүрэн байдаг учраас тэгдэг үү? (Тийм ээ.) Тэгвэл Сатаны дээрх үгийг хүмүүс байнга хэлдэг үү? Мөн ямар нөхцөлд ингэж хэлдэг вэ? Хүмүүс цаг хугацаа, орон зайнаас үл хамааран ийм үг хэлсээр ирсэн гэхэд болно. Хүмүүсийн зан чанар нь Сатаны завхарсан зан чанараас ялгарах юмгүй гэдгийг энэ нотолдог. Эзэн Есүс үнэнийг төлөөлдөг, хүнд хэрэгтэй цөөхөн эгэл жирийн үг хэлсэн. Гэхдээ энэ нөхцөлд Эзэн Есүс Сатантай маргахын тулд ийм маягаар ярьж байсан гэж үү? Түүний Сатанд хэлсэн үгэнд сөргөлдсөн зүйл байсан уу? (Байгаагүй.) Эзэн Есүсийн сэтгэлд Сатаны сорилт ямар санагдсан бэ? Эзэн үүнд ой гутаж, эвгүйцсэн үү? (Тэгсэн.) Эзэн Есүс ой гутаж, эвгүйцсэн атлаа Сатантай маргаагүй бөгөөд аливаа агуу зарчмын талаар бүр ч яриагүй. Яагаад тэр вэ? (Яагаад гэвэл Сатан ямагт ийм байдаг; тэр хэзээ ч өөрчлөгдөх аргагүй.) Сатан учирлахыг сонсдоггүй гэхэд болох уу? (Болно.) Бурхан бол үнэн гэдгийг Сатан хүлээн зөвшөөрч чадах уу? Бурхан бол үнэн гэдгийг Сатан хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, мөн Бурхан бол үнэн гэж хэзээ ч зөвшөөрөхгүй; Сатан ийм уг чанартай. Түүнчлэн Сатаны уг чанар бас нэг ой гутам талтай. Тэр нь юу вэ? Эзэн Есүсийг Сатан сорих гэж чармайхдаа бүтэлгүйтэх байлаа ч хамаагүй оролдоод үзнэ гэж бодсон. Шийтгүүлэх байлаа ч гэсэн оролдоод үзэхээр шийдсэн. Ингэх нь ямар ч ашиггүй байлаа ч Сатан оролдож, тууштай зүтгэл гарган, эцсээ хүртэл Бурханы эсрэг зогсох байсан юм. Энэ ямар гээч уг чанар вэ? Ёрын муу уг чанар бус уу? Бурханыг дурдах үед хилэгнэж, багтартлаа уурладаг хүн Бурханыг харсан уу? Бурхан гэж хэн болохыг мэдэх үү? Тэр хүн Бурхан гэж хэн болохыг мэддэггүй, Түүнд итгэдэггүй бөгөөд Бурхан түүнтэй яриагүй байдаг. Бурхан түүнд хэзээ ч төвөг удаагүй атал юунд уурлана вэ? Энэ хүнийг ёрын муу гэхэд болох уу? Ийм хүн ертөнцийн бусад зүйлд уурладаггүй, түгээмэл хандлага, амралт чөлөөт цагаар хийдэг зүйл, хоол унд, алдартнууд, гоё сайхан хүмүүс гэх зэрэг ертөнцийн бусад зүйлийн алийг ч тээршээдэггүй атлаа “Бурхан” гэх үгийг ганц дурдмагц багтартлаа уурладаг; ёрын муу уг чанартай гэдгийг нь энэ илтгэдэг бус уу? Энэ нь хүний ёрын муу уг чанар гэдгийг үүгээр нотлоход хангалттай. Тэгвэл та нарын хувьд, үнэнийг дурдах юм уу хүн төрөлхтнийг шалгах Бурханы шалгалт, хүнийг шүүх Бурханы шүүлтийн үгийг дурдахаар зэвүүцэх үе байдаг уу? Та нар зэвүүцэж, тийм зүйл сонсохыг хүсдэггүй юу? “Бурхан бол үнэн гэж хүн бүхэн хэлдэг бус уу? Эдгээр үгийн зарим нь худлаа юм байна! Хүнд чиглэсэн Бурханы анхааруулах үг харваас биш байна!” гэж чи сэтгэлдээ бодож магад. Зарим хүн тэр ч бүү хэл зүрх сэтгэлдээ ихэд зэвүүцэж, “Өдөр болгон л Түүний шалгалт, шүүлтийн талаар ярьдгаа хэзээ болих юм бэ? Хэзээ бид сайн хүрэх газартай золгох юм бэ?” гэж бодож магадгүй. Энэхүү үндэслэлгүй уур хаанаас гардаг нь мэдэгддэггүй. Энэ ямар гээч уг чанар вэ? (Ёрын муу уг чанар.) Үүнийг Сатаны ёрын муу уг чанар удирдан чиглүүлдэг. Бурханы зүгээс Сатаны ёрын муу уг чанар, хүний завхарсан зан чанарын тухайд хэзээ ч маргаж, хүмүүсийн эсрэг өс санадаггүй бөгөөд хүмүүсийг мунхаглах үед хэзээ ч сүр бадруулдаггүй. Аливаа зүйлийн тухайд Бурхан хүмүүстэй адилхан бодол баримтлахыг чи хэзээ ч харахгүй, түүнчлэн асуудлыг зохицуулахдаа хүн төрөлхтний үзэл бодол, мэдлэг, шинжлэх ухаан, гүн ухаан, төсөөллийг ашиглаж байхыг нь хэзээ ч үзэхгүй. Харин ч Бурханы хийдэг бүхэн, илчилдэг бүхэн нь үнэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл Түүний хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр үнэнтэй уялдаатай байдаг. Энэ үнэн нь үндэслэлгүй уран сэтгэмжээс үүддэггүй; энэ үнэн, эдгээр үгийг Бурхан Өөрийн мөн чанар, амийн үндсэн дээр илэрхийлдэг. Эдгээр үг болон Бурханы хийсэн бүх зүйлийн мөн чанар нь үнэн байдаг тул Бурханы мөн чанар нь ариун гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл Бурханы хэлдэг бүх үг, хийдэг бүх зүйл хүмүүст амин чанар, гэрэл авчирч, эерэг зүйл болон тэдгээрийн бодит байдлыг харах боломж олгож, хүн төрөлхтөнд замыг заан, зөв замаар алхуулдаг. Эдгээр зүйлийг бүгдийг нь Бурханы мөн чанар болон Түүний ариун байдлын мөн чанар тодорхойлдог.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө V

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих