Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 147

2020-08-28

Сатан хүнийг завхруулахад эрдэм мэдлэгийг хэрхэн ашигладаг тухай

Эрдэм мэдлэгийг хүн бүр эерэг зүйл гэж үздэг үү? Наад зах нь, “эрдэм мэдлэг” гэдэг үгийг хүмүүс сөрөг гэхээсээ эерэг утгатай гэж боддог. Тэгвэл Сатан хүнийг завхруулахдаа эрдэм мэдлэгийг ашигладаг гэж бид энд яагаад дурдаад байна вэ? Хувьслын онол нь эрдэм мэдлэгийн нэг тал бус уу? Ньютоны шинжлэх ухааны хуулиуд эрдэм мэдлэгийн нэг хэсэг бус уу? Дэлхийн таталцлын хүч ч мөн эрдэм мэдлэгийн нэг хэсэг, тийм биз? (Тийм.) Тэгвэл хүн төрөлхтнийг завхруулахад Сатаны ашигладаг зүйлсийн дунд яагаад эрдэм мэдлэгийг жагсаасан байна вэ? Та нар энэ тухай юу гэж бодож байна? Эрдэм мэдлэгт өчүүхэн төдий ч үнэн байдаг гэж үү? (Байхгүй.) Тэгвэл эрдэм мэдлэг ямар мөн чанартай вэ? Хүн олж авдаг бүх эрдэм мэдлэгийг юун дээр үндэслэн сурдаг вэ? Хувьслын онолд үндэслэдэг үү? Судалгаа шинжилгээгээр олж авсан хүний мэдлэг, дүгнэлт нь бурхангүйн үзэлд үндэслэдэг бус уу? Энэхүү эрдэм мэдлэгийн аль нэг нь Бурхантай холбоотой юу? Бурханыг шүтэн мөргөхтэй холбоотой юу? Үнэнтэй холбоотой юу? (Үгүй.) Тэгвэл Сатан хүнийг завхруулахад эрдэм мэдлэгийг хэрхэн ашигладаг вэ? Энэ эрдэм мэдлэгийн аль нь ч Бурханыг шүтэн мөргөхтэй юм уу, үнэнтэй холбоогүй гэж Би сая хэллээ. Зарим хүн энэ тухай “Эрдэм мэдлэг үнэнд ямар ч хамаагүй байж болно, гэхдээ бас хүмүүсийг завхруулдаггүй шүү дээ” гэж боддог. Та нар энэ тухай ямар бодолтой байна? Хүн аз жаргалаа хоёр гараараа бүтээх ёстой гэж эрдэм мэдлэг чамд заасан уу? Хүний хувь заяа өөрийнх нь гарт байдаг гэж эрдэм мэдлэг чамд заасан уу? (Тийм.) Энэ ямар янзын яриа вэ? (Дэмий яриа.) Яг зөв! Дэмий яриа! Мэдлэг бол хэлэлцэхэд ээдрээтэй сэдэв. Чи эрдэм мэдлэгийн салбар бол зүгээр л мэдлэгээс цаашгүй гэж чи хэлж магад. Энэ бол Бурханыг шүтэн мөргөхөд тулгуурлахгүй, Бурхан бүх зүйлийг бүтээсэн гэдгийг ойлгохгүйгээр сурдаг эрдэм мэдлэгийн салбар юм. Хүмүүс ийм төрлийн мэдлэгт суралцах үедээ Бурхан бүх зүйлд дээд эрх барьдгийг ойлгодоггүй; мөн Бурхан бүх зүйлийг хариуцаж, удирдаж байгааг хардаггүй. Харин тэд гагцхүү эрдэм мэдлэгийн тэр салбараа эцэс төгсгөлгүй судалж шинжлэн, эрдэм мэдлэгт үндэслэсэн хариулт хайдаг. Гэвч хүмүүс Бурханд итгэхгүй, харин зөвхөн судлахаар эрэлхийлбэл жинхэнэ хариултыг хэзээ ч олохгүй гэдэг үнэн биз дээ? Эрдэм мэдлэг чамайг өлмөн зэлмэн явуулалгүй амьжиргаа, ажил, орлого л өгч чадна; гэвч эрдэм мэдлэг чамайг хэзээ ч Бурханыг шүтэн мөргөдөг болгохгүй, мөн ёрын муугаас хол байлгахгүй. Эрдэм мэдлэгийг их судлах тусам Бурханы эсрэг тэрслэх, Бурханыг судалгаандаа хамруулах, Бурханыг сорьж, эсэргүүцэх хүсэл улам ихэснэ. Ингээд эрдэм мэдлэг хүмүүст юу зааж байгааг бид одоо харж байна уу? Энэ нь бүгд Сатаны гүн ухаан юм. Завхарсан хүмүүсийн дунд Сатаны түгээн дэлгэрүүлсэн амьд үлдэх тухай гүн ухаан, дүрэм журам үнэнтэй ямар нэг холбоотой юу? Үнэнтэй огт холбоогүй, чухамдаа үнэний эсрэг байдаг. “Амьдрал бол хөдөлгөөн”, “Хүн бол төмөр, будаа бол ган, хүн хоол идэхгүй бол жигтэйхэн өлсдөг” гэж хүмүүс байнга хэлдэг. Эдгээр мэргэн үг юу вэ? Эдгээр нь төөрөгдөл бөгөөд эдгээрийг сонсоход ой гутах мэдрэмж төрдөг. Хүний эрдэм мэдлэг гэгчид Сатан амьдралын гүн ухаанаа, мөн сэтгэлгээнийхээ нэлээд ихийг шингээсэн. Сатан үүнийг хийхдээ өөрийнхөө сэтгэлгээ, гүн ухаан, үзэл бодлыг хүлээн авах боломжийг хүнд олгож, тэгснээрээ хүнийг Бурханы оршин тогтнолыг үгүйсгэх, бүх зүйл ба хүний хувь заяаг Бурхан ноёрхдогийг үгүйсгэх болгодог. Иймээс хүний хичээл сурлага ахиж, улам их мэдлэгтэй болох тусам Бурханы оршин тогтнол түүнд бүрхэг болох мэт санагддаг бөгөөд Бурханы оршин тогтнолыг мэдрэхээ больж ч магад. Сатан хүний оюун санаанд үзэл, бодол, санаа нэмсэн, тэгэх явцдаа хүнийг завхруулсан бус уу? (Тийм ээ.) Одоо хүн юунд үндэслэн амьдардаг вэ? Үнэхээр энэ эрдэм мэдлэгт үндэслэн амьдарч байна уу? Үгүй; хүн энэ эрдэм мэдлэг дотор нуугдсан Сатаны үзэл, бодол, гүн ухаанд үндэслэн амьдарч байна. Хүнийг завхруулах Сатаны ажлын салшгүй хэсэг энд өрнөдөг хүнийг завхруулах Сатаны зорилго хийгээд арга барил энэ билээ.

Эрдэм мэдлэгийн хамгийн өнгөцхөн талаас эхэлж ярья. Хэлний дүрэм, үгс хүнийг завхруулж чадах уу? Үг хүмүүсийг завхруулж чадах уу? (Чадахгүй.) Үг хүнийг завхруулдаггүй; үг бол хүний ярианд ашиглагддаг хэрэглүүр, мөн хүмүүс Бурхантай харилцдаг хэрэглүүр төдийгүй Бурхан эдүгээ хүмүүстэй үг, хэлээр харилцдаг билээ. Тэдгээр нь хэрэглүүр ба хэрэгцээ юм. Нэг дээр нэгийг нэмбэл хоёр, хоёр хоёрын дөрөв; энэ мэдлэг бус уу? Гэхдээ энэ чамайг завхруулж чадах уу? Энэ бол нийтлэг мэдлэг, тогтсон хэв маяг тул хүмүүсийг завхруулж чаддаггүй. Тэгвэл ямар төрлийн мэдлэг хүмүүсийг завхруулдаг вэ? Завхруулдаг мэдлэг нь Сатаны үзэл бодолтой холилдсон мэдлэг юм. Сатан эдгээр үзэл бодлыг эрдэм мэдлэгээр дамжуулан хүн төрөлхтөнд шингээх гэж оролддог. Жишээ нь, нэг нийтлэлд бичигдсэн үгст ямар ч асуудал байхгүй. Харин тухайн нийтлэлийг бичихдээ зохиогч ямар үзэл бодол, ба санаа зорилготой байсанд, түүнчлэн бодлынх нь агуулгад асуудал оршдог. Эдгээр нь сүнсний зүйл бөгөөд хүмүүсийг завхруулж чаддаг. Жишээ нь, чи телевизийн нэвтрүүлэг үзэж байлаа гэхэд ямаршуу зүйл нь хүмүүсийн үзэл бодлыг өөрчилж болох вэ? Уран бүтээлчдийн юу хэлсэн нь, үг өөрөө хүмүүсийг завхруулж чадах уу? (Чадахгүй.) Ямар төрлийн зүйл хүмүүсийг завхруулах вэ? Найруулагчийн үзэл бодлыг төлөөлөх нэвтрүүлгийн гол санаа, агуулга хүмүүсийг завхруулна. Эдгээр үзэл бодолд агуулагдсан мэдээлэл хүмүүсийн зүрх сэтгэл, оюун санааг эргүүлж чадна. Тийм биз дээ? Сатан хүмүүсийг завхруулахын тулд эрдэм мэдлэгийг ашигладаг талаар хэлэлцэхдээ Миний юу гэж хэлээд байгааг одоо та нар мэдлээ. Үүнийг та нар буруу ойлгохгүй биз дээ? Тэгэхээр дараачийн удаа чи тууж юм уу, нийтлэл уншихдаа бичсэн үгэнд илэрхийлэгдсэн бодол хүн төрөлхтнийг завхруулж байна уу, хүн төрөлхтөнд хувь нэмэр оруулж байна уу, үгүй юү гэдгийг үнэлж чадах уу? (Тийм ээ, бага зэрэг чадна.) Энэ бол аажмаар судалж, туулах ёстой зүйл бөгөөд шууд амархан ойлгогдох зүйл биш юм. Жишээ нь, эрдэм мэдлэгийн нэг салбарыг судалж, сурч байхад тухайн эрдэм мэдлэгийн зарим эерэг тал нь тус салбарын талаарх зарим ерөнхий мэдлэгийг ойлгоход тус болохын зэрэгцээ хүмүүс юунаас зайлсхийх ёстойг мэдэх боломж олгож болох юм. Жишээ нь, “цахилгааныг” аваад үз—энэ нь мэдлэгийн нэг талбар биз дээ? Хүмүүс цахилгаанд цохиулж, гэмтэж болно гэдгийг мэдээгүй бол чи мэдлэггүй байх бус уу? Харин мэдлэгийн энэ талбарыг ойлгосон хойно чи цахилгаан гүйдэлтэй юманд гар хүрэхдээ хайнга хандахгүй бөгөөд цахилгааныг хэрхэн хэрэглэхээ мэднэ. Энэ хоёр хоёулаа эерэг зүйлс юм. Эрдэм мэдлэг хүмүүсийг хэрхэн завхруулдаг тухайд юу хэлэлцэж байсныг та нар одоо тодорхой ойлгов уу? Дэлхий дээр олон төрлийн мэдлэгийг судалдаг бөгөөд та нар тэдгээрийг өөрсдөө яаралгүй ялгаж салгах ёстой.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө V

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих