Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 158
2020-08-03
Сатан хүнийг завхруулахдаа нийгмийн чиг хандлагыг ашигладаг
Сатан нийгмийн хандлагаар дамжуулан хүнийг завхруулдаг. “Нийгмийн хандлага” нь олон зүйлийг агуулдаг. Зарим хүн: “Энэ нь бидний өмсдөг хувцас гэсэн үг үү? Сүүлийн үеийн загвар, оо энгэсэг, үс засалт, тансаг хоол хүнс үү?” гэдэг. Эдгээр зүйлийг нийгмийн хандлага гэж авч үздэг үү? Тэдгээр нь нийгмийн хандлагын нэг хэсгийг бүрдүүлдэг боловч тэдгээрийн талаар бид энд ярихгүй. Бид зөвхөн нийгмийн хандлагын хүмүүст авчирдаг үзэл санаа, хүмүүсийн энэ дэлхий дээр биеэ авч явах байдалд хүргэдэг арга зам болон хүмүүст авчирдаг амьдралын зорилго, амьдралыг үзэх үзлийн тухай ярилцахыг л хүсэж байна. Эдгээр нь маш чухал; тэд хүний сэтгэл санааны байдлыг хянаж, үүнд нөлөөлдөг. Эдгээр чиг хандлага ар араасаа гарч ирдэг бөгөөд хүн төрөлхтнийг тасралтгүй доройтуулдаг ёрын муу нөлөө үзүүлэн, мөс чанар, хүн чанар, эрүүл ухаанаа алдахад тэднийг хүргэж, ёс суртахуун, жудгийг нь улам бүр дордуулж, дийлэнх хүмүүс одоо ёс жудаггүй, хүн чанаргүй болсон, тэдэнд эрүүл ухаан бүү хэл, ямар ч мөс чанар байдаггүй гэж хэлж болохуйц хэмжээнд хүрсэн. Тэгвэл эдгээр чиг хандлага нь юу вэ? Чи энгийн нүдээр эдгээр чиг хандлагыг харж чадахгүй. Шинэ чиг хандлага дэлхий даяар сэвэлзэх үед магадгүй ердөө цөөн тооны хүмүүс л эн тэргүүнд байж, шинэ хандлагыг тогтоогчид болдог. Тэд шинэ зүйл хийж эхлээд, дараа нь зарим нэг үзэл санаа, зарим нэг үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөг. Гэвч хүмүүсийн дийлэнх нь нэг л мэдэхэд ийм төрлийн чиг хандлагаар тасралтгүй халдварлагдаж, үүнд уусаж, сэтгэл татагдан, өөрийн мэдэлгүйгээр, аяндаа бүгд үүнийг хүлээн зөвшөөрч, үүнд автаж, хяналтад нь орохдоо тулдаг. Эдгээр чиг хандлага нь ээлж дараалан, эрүүл саруул бие, оюун санаатай биш; үнэн гэж юу болохыг мэддэггүй; эерэг сөрөг зүйлсийг огт ялгаж чаддаггүй хүнээр, энэ чиг хандлага, Сатанаас ирдэг амьдралыг үзэх үзэл, үнэт зүйлсийг баяртайяа хүлээн зөвшөөрүүлж, амьдралд хандах талаар Сатаны хэлсэн зүйл, Сатаны “хайрласан” амьдрах арга замыг хүлээн зөвшөөрүүлдэг. Хүнд эсэргүүцэх хүч чадал ч, чадвар ч байхгүй, тэр ч бүү хэл эсэргүүцэх ухамсар байхгүй. Тэгвэл эдгээр чиг хандлага нь яг юу юм бэ? Би та нарын аажмаар ойлгож авч чадах энгийн нэг жишээ сонголоо. Жишээ нь, урьд нь хүмүүс хэнийг ч луйвардалгүй бизнесээ эрхэлдэг байв; хэн худалдан авахаас үл хамааран бараагаа адилхан үнээр зардаг байлаа. Мөс чанар болон хүн чанар сайтайн зарим элемент энд илэрхийлэгдэж байгаа бус уу? Хүмүүс бизнесээ ингэж үнэнчээр эрхэлж байсан нь тухайн үед тэдэнд мөс чанар, хүн чанар байсаар байж гэдгийг харуулдаг. Гэвч мөнгөний төлөөх хүний хэрэгцээ улам өсөн нэмэгдсэнээр хүмүүс өөрийн мэдэлгүй мөнгө, ашиг хонжоо, зугаа цэнгэлийг улам бүр хайрлах болсон. Товчхондоо хүмүүс мөнгийг урьдынхаасаа илүү чухалчлан үзэх болжээ. Хүмүүс мөнгийг илүү чухал гэж үзэх үедээ өөрсдийн нэр хүнд, алдар цуу, нэр нүүр, ёс жудагт өөрийн мэдэлгүй багахан ач холбогдол өгч эхэлдэггүй гэж үү? Бизнес эрхлэх үедээ чи, хүмүүс бусдыг луйвардаж, баяжихын тулд олон янзын арга ашиглаж байгааг хардаг. Хэдийгээр олсон мөнгө нь буруу аргаар олсон мөнгө боловч тэд улам бүр баяжсаар байдаг. Тэд чамтай адилхан бизнес эрхэлдэг боловч тэдний гэр бүлийнхэн бүгдээрээ чамаас илүү сайхан амьдралд умбадаг бол чамд тавгүй санагдаж: “Би яагаад ингэж чадахгүй гэж? Би яагаад тэдэн шиг их мөнгө олж чаддаггүй юм бэ? Би илүү их мөнгө олж, бизнесээ цэцэглүүлэх арга замыг бодож олох ёстой” гэж өөртөө хэлдэг. Чи тэгээд энэ талаар нэгд нэггүй бодолхийлдэг. Бүх үйлчлүүлэгчид адилхан үнэхээр юм зарж мөнгө олох ердийн аргын дагуу бол, олсон аливаа ашиг чинь мөс чанартайгаар олдсон байдаг. Гэхдээ энэ нь хурдан баяжих арга биш. Ашиг олохоор яарсан хүсэлдээ хөтлөгдөөд бодол санаа чинь аажмаар өөрчлөгддөг. Энэхүү өөрчлөлтийн үеэр биеэ авч явах зарчим чинь ч бас өөрчлөгдөж эхэлдэг. Анх хэн нэгнийг хуурах үедээ чи биеэ барьж, “Энэ удаа л би хүн хуурна. Тэгээд дахиж ингэхгүй. Би хүмүүсийг хуурч болохгүй. Хуурах нь ноцтой үр дагавартай. Энэ нь надад ихээхэн төвөг удах болно!” гэж хэлдэг. Анх удаа хэн нэгнийг мэхлэх үед зүрх сэтгэлд чинь бага зэрэг гэмшил төрдөг; чамайг гэмшүүлж, чамайг зэмлэх нь—хүний мөс чанарын чиг үүрэг болохоор хэн нэгнийг хуурах үед чамд эвгүй санагддаг. Харин хэн нэгнийг амжилттай хуурсныхаа дараа чи одоо өмнөхөөсөө илүү их мөнгөтэй болсноо харах ба энэ арга чиний хувьд тун ашигтай байж болох юм гэж боддог. Өөрийнхөө зүрх сэтгэл дэх үл ялиг өвдөлтийг үл харгалзан чи амжилт гаргасандаа өөртөө баяр хүргэмээр санагдаж, өөрөөрөө бага зэрэг бахархдаг. Анх удаагаа чи өөрийн үйлдлийг зөвтгөж, зальхай арга замаа зөвтгөдөг. Үүний дараа, энэхүү мэхлэлт хүнийг бохирдуулмагц энэ нь мөрийтэй тоглоомд орж, дараа нь мөрийтэй тоглогч болсон хүнтэй адил байдаг. Тэрээр хууран мэхлэх үйлдлээ өөрийн мэдэлгүй зөвтгөж, хүлээн зөвшөөрдөг. Өөрийн мэдэлгүйгээр тэр, хууран мэхлэлтийг хууль ёсны арилжааны зан байдал, мөн оршин тогтнож, амь зуухад хамгийн ашиг тустай арга барил гэж үздэг; ингэснээрээ хурдан баяжиж чадна гэж боддог. Үйл явц нь энэ: Эхлээд хүмүүс, ийм зан байдлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй ба ийм зан байдал, хэрэгжүүлэлтийг дорд үздэг. Дараа нь тэд ийм зан байдлыг өөрсдөө туршиж, өөрсдийнхөө арга замаар оролдож үзээд зүрх сэтгэл нь аажмаар өөрчлөгдөж эхэлдэг. Тэгвэл энэ нь ямархуу өөрчлөлт байдаг вэ? Энэ нь, нийгмийн хандлагын чамд суулгасан энэхүү хандлага, энэхүү үзэл санааг зөвтгөж, хүлээн зөвшөөрөх явдал юм. Нэг л мэдэхэд, бизнес хийхдээ хуурч мэхлэхгүй бол алдагдал хүлээнэ, мөн хуурч мэхлэхгүй бол ямар нэгэн зүйлийг алдчихсан байх болно гэж чамд санагддаг. Өөрийн мэдэлгүйгээр энэхүү хууран мэхлэлт нь чиний амин сүнс, гол тулгуур, амьдралын чинь зайлшгүй зарчим болсон тийм зан байдал болдог. Хүн энэхүү зан байдлыг болон энэ бодол санааг хүлээн зөвшөөрсний дараа зүрх сэтгэлд нь өөрчлөлт гардаг бус уу? Чиний зүрх сэтгэл өөрчлөгдсөн, тэгвэл ёс жудаг чинь ч бас өөрчлөгдсөн үү? Хүн чанар чинь өөрчлөгдсөн үү? Мөс чанар чинь өөрчлөгдсөн үү? (Тийм.) Тийм ээ, энэ хүний хэсэг бүр, зүрх сэтгэлээсээ эхлээд бодол санаа хүртлээ, мөн гадна доторгүй өөрчлөгдөх хэмжээнд хүртлээ дээд зэргээр өөрчлөгддөг. Энэхүү өөрчлөлт нь чамайг Бурханаас улам бүр холдуулж, чи Сатантай улам таарамжтай болдог; тэгээд Сатантай улам бүр адилхан болдог.
Одоо харвал, нийгмийн эдгээр чиг хандлага нь хүмүүст ихээхэн нөлөө үзүүлдэг үү? Хүмүүст гүн гүнзгий хортой үр нөлөө үзүүлдэг үү? (Тийм.) Хүмүүст маш гүн хортой үр нөлөө үзүүлдэг. Сатан хүний юуг завхруулахын тулд нийгмийн эдгээр чиг хандлагыг ээлж дараалан ашигладаг вэ? (Хүний мөс чанар, эрүүл ухаан, хүн чанар, ёс суртахуун, амьдралыг үзэх үзэл.) Тэдгээр нь хүмүүсийг алгуур доройтуулдаг бус уу? Сатан хүмүүсийг диаволын үүр лүү алхам алхмаар хөтлөхийн тулд нийгмийн эдгээр чиг хандлагыг ашигладаг бөгөөд ингэснээр хүмүүс нийгмийн чиг хандлагад баригдаж, өөрийн мэдэлгүй мөнгө, материаллаг хүсэл, хорон муу явдал болон хүчирхийллийг өмгөөлж дэмждэг. Эдгээр зүйл хүний зүрх сэтгэлд ормогц хүн юу болдог вэ? Хүн диавол Сатан болдог! Яагаад? Учир нь, хүний зүрх сэтгэлд ямар сэтгэл зүйн хандлага оршдог вэ? Хүн юуг хүндэлдэг вэ? Хүн хорон муу явдал болон хүчирхийлэлд дуртай болж эхэлдэг ба гоо сайхан, сайн сайхан, тэр ч бүү хэл энх тайванд дургүй болдог. Хүмүүс зүй зохистой хүн чанартай жирийн амьдралаар амьдрахыг хүсдэггүй, харин оронд нь өндөр байр суурь, асар их эд хөрөнгийг эдэлж, махан биеийн зугаа цэнгэлд баясаж, өөрсдийг нь барих ямар ч хязгаарлалтгүйгээр, ямар ч хүлээсгүйгээр махан биеийнхээ хүслийг хангахад бүх хичээл чармайлтаа зориулдаг, өөрөөр хэлбэл, хүссэн бүхнээ хийдэг. Тэгвэл, хүн иймэрхүү чиг хандлагуудад автсан үед сурсан мэдлэг чинь өөрийгөө чөлөөлөхөд тусалж чадах уу? Уламжлалт соёл, мухар сүсгийн тухай ойлголт чинь энэхүү хүнд хэцүү байдлаас ангижрахад тусалж чадах уу? Хүний мэддэг уламжлалт ёс суртахуун болон уламжлалт ёслолууд хязгаарлалт хийхэд нь хүмүүст тусалж чадах уу? Жишээ нь, Гурван Ханзны Сонгодог зохиолыг аваад үз. Эдгээр чиг хандлагын намаг балчгаас хөлөө татан авахад энэ нь хүмүүст тусалж чадах уу? (Үгүй, чадахгүй.) Тиймээс, хүн улам бүр ёрын муу, биеэ тоосон, дээрэлхүү, аминчхан, хорлонтой болдог. Хүмүүсийн хооронд ямар ч хайр дурлал байхгүй, гэр бүлийн гишүүдийн хооронд ямар ч хайр байхгүй, хамаатан садан, найз нөхдийн дунд ямар ч ойлголцол байхгүй болдог; хүний харилцаа хүчирхийллийн шинжтэй болчихсон. Хүмүүсийн дунд амьдрахдаа хүн нэг бүр хүчирхийллийн арга барил хэрэглэхийг хүсдэг; тэд хүчирхийлэл ашиглан амьжиргаагаа залгуулдаг; хүчирхийлэл ашиглан байр сууриндаа хүрч, ашиг олдог бөгөөд догшин ширүүн, ёрын муу арга ашиглан хүссэн бүхнээ хийдэг. Энэ хүн төрөлхтөн аймаар биш гэж үү? (Тийм.) Миний дөнгөж сая ярьсан энэ бүх зүйлийг сонссоныхоо дараа Сатан хүн төрөлхтнийг завхруулдаг энэ орчин, энэ дэлхий ертөнц, ийм хүмүүсийн дунд амьдрах нь аймаар гэж та нар бодож байгаа биз дээ? (Тийм.) Тэгвэл та нар өрөвдөлтэй гэдгээ ер нь мэдэрч байсан уу? Энэ хоромд та нар үүнийг бага зэрэг мэдэрч байх учиртай, тийм үү? (Тийм.) Дууны өнгийг чинь сонсоход, “Сатанд хүнийг завхруулах маш олон өөр арга байдаг. Тэр боломж бүрийг шүүрэн авдаг бөгөөд бид хаашаа ч эргэсэн тэр тэнд байдаг. Хүн мөн л аврагдаж чадна гэж үү?” хэмээн бодож байгаа юм шиг байна. Хүн мөн л аврагдаж чадах уу? Хүн өөрийгөө аварч чадах уу? (Үгүй.) Хаш Хаан хүнийг аварч чадах уу? Күнз хүнийг аварч чадах уу? Гуаньинь Бодьсадва хүнийг аварч чадах уу? (Үгүй.) Тэгвэл хэн хүнийг аварч чадах вэ? (Бурхан.) Гэвч, зарим хүн зүрх сэтгэлдээ иймэрхүү асуулт тавих болно: “Сатан биднийг амьдрах ямар ч найдваргүй, амьдрах ямар ч итгэлгүй болтол маш догшин ширүүнээр, ихэд улайран хорлодог. Бид бүгд завхрал дунд амьдардаг ба хүн нэг бүр Бурханыг эсэргүүцдэг, тэгээд одоо зүрх сэтгэл маань чинээндээ тултал дордсон. Тэгвэл Сатан биднийг завхруулж байхад Бурхан хаана байдаг юм бэ? Бурхан юу хийж байна вэ? Бурхан бидний төлөө юу ч хийж байсан бай, бид үүнийг хэзээ ч мэдэрдэггүй!” Зарим хүн гарцаагүй сэтгэлээр унаж, бага зэрэг зүрхшээдэг, тийм үү? Та нарт энэхүү мэдрэмж тун гүнзгий байдаг, учир нь Миний хэлсээр ирсэн бүхэн, ямар ч итгэл найдваргүй гэдгийг нь, мөн Бурханд хаягдсан гэдгийг нь хүмүүст улам бүр мэдрүүлж, аажмаар ойлгуулдаг. Гэхдээ санаа бүү зов. Өнөөдрийн нөхөрлөлийн маань сэдэв болох “Сатаны ёрын муу” гэдэг нь бидний жинхэнэ сэдэв биш. Гэхдээ Бурханы ариун байдлын мөн чанарын тухай ярихдаа, хүн одоо ямар нөхцөл байдалд байгааг хүмүүст илүү тодорхой ойлгуулахын тулд бид эхлээд Сатан хүнийг хэрхэн завхруулдаг тухай болон Сатаны ёрын муугийн тухай ярих ёстой. Энэ тухай ярихын нэг зорилго нь хүмүүст Сатаны ёрын мууг мэдэх боломж олгох, харин нөгөө нь жинхэнэ ариун байдал гэж юу болохыг илүү гүнзгий ойлгох боломжийг хүмүүст олгох явдал юм.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд