Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 162

2020-07-23

Хүнд хийдэг зүйлээс нь Бурханы ариун байдлыг ойлгох нь (Сонгосон хэсэг)

Сатаны ёрын муугийн талаар бидний дөнгөж сая ярьсан яриа, хүн асар аз жаргалгүй байдалд амьдардаг ба хүний амьдрал золгүй явдлаар хүрээлэгдсэн байдаг гэж хүн бүрд санагдуулдаг. Харин одоо Намайг Бурханы ариун байдал болон хүн дээр хийдэг ажлынх нь тухай ярих үед та нарт ямар санагдаж байна вэ? (Маш баяртай байна.) Бурханы хийдэг бүхэн, хүний төлөө Түүний уйгагүй зохицуулдаг бүхэн алдаа мадаггүй байдгийг бид одоо харж болно. Бурханы хийдэг бүхэн ямар ч алдаа мадаггүй байдаг, өөрөөр хэлбэл, энэ нь алдаагүй, хэн ч үүнийг засаж, үүнд зөвлөгөө өгч, ямар нэгэн өөрчлөлт хийх хэрэггүй байдаг. Хүн нэг бүрийн төлөө Бурханы хийдэг бүхэн ямар ч эргэлзээгүй; Тэр хүн бүрийг гараас нь хөтөлж, урсан өнгөрөх хором бүрд чамайг харж хамгаалдаг бөгөөд хажуугаас чинь хэзээ ч холдоогүй. Хүмүүс ийм төрлийн орчинд, ийм нөхцөл байдалд өсдөг тул хүмүүс үнэн хэрэгтээ Бурханы гарт өсдөг гэж хэлж болох уу? (Болно.) Тэгвэл одоо та нарт арга барагдсан мэт санагдсаар л байна уу? Хэн нэгэн сэтгэлээр унасан хэвээр байна уу? Бурхан хүн төрөлхтнийг орхисон мэт хэн нэгэнд санагдаж байна уу? (Үгүй.) Тэгвэл Бурхан яг юу хийсэн юм бэ? (Тэр хүн төрөлхтнийг хараа хяналтдаа байлгасан.) Бурхан хийдэг бүхэндээ асар их бодол, сэтгэлээ зориулдаг нь маргаангүй. Үүнээс гадна, Бурхан Өөрийн ажлыг хийхдээ үргэлж ямар ч болзолгүйгээр хийсэн. Чамаар Өөртөө гүнээ талархуулахын тулд чиний төлөө төлсөн төлөөсийг нь мэд гэж Тэр та нарын хэнээс ч, хэзээ ч шаардаагүй. Бурхан ингэж ер нь шаардаж байсан уу? (Үгүй.) Хүний амьдралын урт удаан замналд, бараг хүн бүр аюултай олон нөхцөл байдалтай тулгарч, олон уруу таталттай нүүр тулсан. Учир нь Сатан харцаа чам дээр байнга тогтоон, чиний хажууд зогсож байгаа. Чамайг гай зовлон нэрвэхэд Сатан баясдаг; чамд гай гамшиг тохиолдоход, бүх юм чинь бүтэлгүйтэхэд, чамайг Сатаны урхинд орооцолдоход, Сатан эдгээр зүйлээс асар их таашаал авдаг. Бурханы хийж байгаа зүйлийн тухайд бол, Тэр чамайг хором бүрд хамгаалж, нэгээс нөгөө золгүй явдлаас, нэгээс нөгөө гай гамшгаас зайлсхийлгэж байгаа. Ийм учраас хүнд байдаг бүхэн—амар амгалан болон баяр хөөр, ерөөл хийгээд хувийн аюулгүй байдал нь—бүгд үнэндээ Бурханы хяналтан дор байдаг; Тэрээр хүн нэг бүрийн хувь заяаг залж чиглүүлж, шийдэж байдаг гэж Би хэлдэг. Гэхдээ зарим хүний хэлдгээр Өөрийн байр суурийн талаар хэт хөөрөгдсөн үзэл Бурханд байдаг уу? Бурхан чамд “Би бол бүгдээс агуу. Би л та нарыг хариуцдаг. Та нар Надаас өршөөл гуйх ёстой, дуулгаваргүй байвал үхлээр шийтгэнэ” гэж хэлдэг үү? Бурхан хүн төрөлхтнийг ийм маягаар ер нь сүрдүүлж байсан уу? (Үгүй.) “Хүн төрөлхтөн завхарсан, иймээс Би тэдэнд яаж ч хандсан хамаагүй, тэдэнд яаж ч хандаж болно; Би тэдний төлөө сайн зохицуулалт хийх хэрэггүй” гэж Тэр ер нь хэлсэн үү? Бурхан ийм маягаар боддог уу? Бурхан ийм маягаар үйлдсэн үү? (Үгүй.) Эсрэгээрээ, хүн нэг бүрд хандах Бурханы хандлага чин үнэнч агаад хариуцлагатай байдаг. Тэрээр өөртөө ханддагаас чинь ч илүү хариуцлагатайгаар чамд ханддаг. Тийм биш гэж үү? Бурхан дэмий ярьдаггүй, Өөрийнхөө өргөмжлөгдсөн байр сууриар гайхуулдаг ч үгүй, эсвэл хөнгөн хийсвэрээр хүмүүсийг мэхэлдэг ч үгүй. Үүний оронд Тэр үнэнчээр, чимээгүйхнээр Өөрийнхөө хийх хэрэгтэй зүйлийг хийдэг. Эдгээр зүйл нь хүнд ерөөл, амар амгалан, баяр хөөр авчирдаг. Тэдгээр нь хүнийг Бурханы харц руу, Түүний гэр лүү амар амгалан, аз жаргалтайгаар аваачдаг; тэгээд тэд зүй зохистой эрүүл ухаан, сэтгэхүйтэйгээр Бурханы өмнө амьдарч, Бурханы авралыг хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл Бурхан ер нь Өөрийнхөө ажилд хүнд хоёр нүүр гаргасан уу? Тэр хэзээ нэгэн цагт хуурамчаар нинжин сэтгэл харуулж, чихэнд чимэгтэй хэдхэн үгээр хүнийг хуураад, дараа нь хүнээс нүүр буруулж байсан уу? (Үгүй.) Бурхан ер нь нэг зүйл хэлчихээд дараа нь өөрийг хийж байсан уу? Бурхан ер нь хоосон амлалт өгч, бардамнаж, тэдний төлөө үүнийг хийнэ, эсвэл түүнийг хийхэд чинь тусална гэж хэлээд дараа нь сураггүй алга болж байсан уу? (Үгүй.) Бурханд ямар ч ов мэх, ямар ч хуурамч байдал байдаггүй. Бурхан бол итгэмжит бөгөөд хийдэг бүхэндээ үнэнч байдаг. Тэр бол хүмүүсийн найдаж болох Нэгэн, мөн өөрсдийн амьдралыг болон өөрсдөдөө байгаа бүхнийг даатгаж болох Бурхан юм. Бурханд ямар ч ов мэх байдаггүй тул Бурхан бол хамгийн чин үнэнч гэж хэлж болох уу? (Болно.) Мэдээж болно! Хэдийгээр “чин үнэнч” гэдэг үгийг Бурханд хэрэглэхэд хэтэрхий өчүүхэн, хэтэрхий хүнлэг байдаг ч бид өөр ямар үг ашиглах юм бэ? Энэ нь хүний хэлний хязгаар юм. Бурханыг “чин үнэнч” гэж хэлэх нь бага зэрэг тохиромжгүй боловч одоохондоо бид ямартай ч энэ үгийг ашиглана. Бурхан бол итгэмжит агаад чин үнэнч. Тэгвэл эдгээр талын тухай ярихдаа бид юуг хэлж байна вэ? Бид Бурхан болон хүний хоорондох ялгаа, мөн Бурхан болон Сатаны хоорондох ялгааг хэлж байна уу? Тийм ээ, тэгж хэлж болно. Яагаад гэвэл, хүн Сатаны завхарсан зан чанарын нэг ч ул мөрийг Бурханаас харж чадахгүй. Ингэж хэлж байгаа минь зөв үү? Амен? (Амен!) Сатаны ёрын муугийн нэг нь ч Бурханд илчлэгдэхийг бид хардаггүй. Бурханы хийдэг, илчилдэг бүхэн хүнд бүхэлдээ ач тустай, нэмэртэй байдаг, мөн бүхэлдээ хүнийг хангахын тулд хийгддэг, амиар дүүрэн байдаг бөгөөд хүнд дагах зам болон явах чиглэлийг өгдөг. Бурхан завхарсан биш, түүнчлэн Бурханы хийдэг бүхнийг одоо хараад Бурхан бол ариун гэж хэлж болох уу? (Болно.) Бурханд хүн төрөлхтний завхралын юу ч байдаггүй, мөн хүн төрөлхтний завхарсан зан чанар, эсвэл Сатаны мөн чанартай адилхан юу ч байдаггүй, Бурханы юу ч эдгээр зүйлтэй төстэй байдаггүй болохоор энэ үзэл бодлын үүднээс бид Бурхан бол ариун гэж хэлж болно. Бурхан ямар ч завхралыг харуулдаггүй ба Түүний ажил дахь хувийн мөн чанарынх нь илчлэл Бурхан Өөрөө ариун гэдгийг хангалттай баталдаг. Та нар үүнийг ойлгож байна уу? Бурханы ариун мөн чанарыг мэдэхийн тулд одоохондоо энэ хоёр талыг харцгаая: 1) Бурханд завхарсан зан чанарын ямар ч ул мөр байдаггүй; 2) хүн дээрх Бурханы ажлын мөн чанар нь, Бурханы Өөрийн мөн чанарыг болон энэхүү мөн чанар нь бүхэлдээ эерэг гэдгийг харах боломжийг хүнд олгодог. Учир нь Бурханы ажлын хэсэг бүрийн хүнд авчирдаг зүйлс нь бүгд эерэг байдаг. Эхлээд Бурхан хүнээс үнэнч байхыг шаарддаг—энэ нь эерэг зүйл биш гэж үү? Бурхан хүнд мэргэн ухаан өгдөг—энэ нь эерэг биш гэж үү? Бурхан хүнийг сайн, мууг ялгах чадвартай болгодог—энэ нь эерэг биш гэж үү? Тэр хүний амьдралын утга учир, үнэ цэнийг ойлгох боломжийг хүнд олгодог—энэ нь эерэг биш гэж үү? Тэрээр, хүмүүс, үйл явдал болон аливаа зүйлсийн мөн чанарыг үнэний дагуу тодорхой харах боломжийг хүнд олгодог—энэ нь эерэг бус уу? (Тийм ээ, мөн.) Энэ бүхний үр дүнд хүн Сатанд хууртахаа больж, Сатанд үргэлжлүүлэн хорлогдохоо, эсвэл хянагдахаа больдог. Өөрөөр хэлбэл, эдгээр зүйл нь өөрсдийгөө Сатаны завхралаас бүрмөсөн чөлөөлж, тэгснээрээ Бурханаас эмээж, муугаас зайлах замаар аажмаар алхах боломжийг хүмүүст олгодог.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих