Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 164
2020-07-27
Одоохондоо Бурханы мөн чанарын талаарх танин мэдэхүйн ойлголт чинь үүнийг мэдэж авч, баталж, мэдэрч, туулахад мөн л удаан хугацаа шаардана, тэгээд нэг л өдөр, “Бурханы ариун байдал” гэдэг нь Бурханы мөн чанар өө сэвгүй, Бурханы хайр аминч бус, Бурханы хүнд өгдөг бүхэн аминч бус гэсэн утгатай гэдгийг та нар зүрх сэтгэлийнхээ гүнээс мэдэх бөгөөд Бурханы ариун байдал нь өө сэвгүй, гэм зэмгүй гэдгийг мэдэж авна. Бурханы мөн чанарын эдгээр тал нь Өөрийн ялгамж чанараа гайхуулахын тулд Түүний хэрэглэдэг үг төдийхөн биш, харин ч Бурхан хүн нэг бүртэй чимээгүйхнээр, чин сэтгэлээсээ харьцахын тулд Өөрийн мөн чанарыг ашигладаг. Өөрөөр хэлбэл, Бурханы мөн чанар дэмий хоосон биш, мөн онол буюу ягшмал сургаал ч биш, бас нэг төрлийн мэдлэг биш гэдэг нь гарцаагүй. Энэ нь хүнд зориулсан нэг төрлийн боловсрол биш; харин ч энэ нь Бурханы Өөрийн үйлдлийн жинхэнэ илчлэл, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг илчилсэн мөн чанар билээ. Бурханы хийдэг бүхэн, хэлдэг үг болгон хүн нэг бүрд асар их үнэ цэнтэй, асар их ач холбогдолтой учраас хүн энэ мөн чанарыг мэдэж, ойлгох ёстой. Бурханы ариун байдлыг ойлгож эхлэх үедээ чи Бурханд үнэхээр итгэж чадна; Бурханы ариун байдлыг ойлгож эхлэх үедээ чи “Цор ганц Бурхан Өөрөө” гэдэг үгийн жинхэнэ утга учрыг үнэхээр ухаарч чадна. Чи үүнээс өөр замыг сонгоод алхаж болно гэж төсөөлөхөө болих бөгөөд чамд зориулан Бурханы зохицуулсан бүхнээс урвахыг хүсэхээ болино. Бурханы мөн чанар ариун учраас зөвхөн Бурханаар л дамжуулан чи амьдралын гэрэл гэгээтэй, зөв замаар алхаж чадна; зөвхөн Бурханаар л дамжуулан амьдралын утга учрыг мэдэж чадна; Бурханаар л дамжуулан жинхэнэ хүн чанарыг амьдран харуулж, үнэнийг эзэмшиж, мэдэж чадна. Бурханаар л дамжуулан чи үнэнээс амийг олж авч чадна. Бурхан Өөрөө л муугаас зайлахад чинь чамд тусалж, Сатаны хор хөнөөл, хяналтаас чамайг ангижруулж чадна. Чамайг дахин зовоохгүйн тулд Бурханаас өөр хэн ч, юу ч чамайг зовлонгийн далайгаас аварч чадахгүй. Энэ нь Бурханы мөн чанараар тодорхойлогддог. Зөвхөн Бурхан Өөрөө л чамайг амь бие хайрлалгүй авардаг; эцсийн эцэст Бурхан л ирээдүй, хувь заяа, амьдралыг чинь хариуцдаг бөгөөд бүх зүйлийг чиний төлөө зохицуулдаг. Энэ нь бүтээгдсэн, эсвэл бүтээгдээгүй ямар ч зүйлийн хүрч чадахгүй зүйл юм. Учир нь бүтээгдсэн, эсвэл бүтээгдээгүй юу ч Бурханых шиг мөн чанарыг эзэмшдэггүй, иймээс ямар ч хүн, эсвэл зүйлд чамайг аврах, удирдан хөтлөх чадвар байхгүй. Энэ бол Бурханы мөн чанарын хүнд өгдөг чухал ач холбогдол юм. Миний хэлсэн эдгээр үг зарчмын хувьд бага зэрэг тусалж болох юм шиг та нарт санагдаж байж магадгүй. Гэхдээ хэрвээ чи үнэнийг эрэлхийлдэг бол, хэрвээ чи үнэнийг хайрладаг бол эдгээр үг хувь заяаг чинь өөрчлөөд зогсохгүй, үүнээс ч илүүтэйгээр хүний амьдралын зөв замд чамайг аваачина гэдгийг чи туршлагаараа мэдрэх болно. Үүнийг ойлгож байгаа биз дээ?
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд