Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 190
2020-09-13
Харж болдог юм бүхэн оршдог, харин харж болдоггүй юм бүхэн буюу хүмүүсээс маш холын зүйл оршин байдаггүй гэж итгэл бишрэлгүй хүмүүс итгэдэг. Тэд “амьдрал, үхлийн мөчлөг” байдаггүй, “шийтгэл” байдаггүй гэдэгт итгэхийг илүүд үздэг учраас эрээ цээргүй нүгэл үйлдэж, мууг хийдэг—үүний дараа тэд шийтгүүлж, эсвэл амьтны төрлийг олдог. Үл итгэгчдийн дундаас янз бүрийн хүмүүсийн ихэнх нь энэ сөрөг давтамжтай эргэлт рүү унадаг. Яагаад гэвэл, сүнсний ертөнц бүх амьд зүйлийг захирах захиргаандаа хатуу чанд байдгийг тэд мэддэггүй. Чи итгэдэг ч бай, үгүй ч бай энэ баримт оршдог, учир нь ганц ч хүн, эсвэл биет Бурханы нүдээр ажигладаг зүйлийн цар хүрээнээс зугтаж үл чадах ба нэг ч хүн, эсвэл биет Бурханы тэнгэрлэг тушаал болон зарлигийн дүрэм, хязгаарлалтаас зугтаж чадахгүй. Тэгэхээр Бурханд итгэдэг, итгэдэггүйгээс үл хамааран нүгэл үйлдэж, мууг хийх чинь зөвшөөрөхийн аргагүй бөгөөд үр дагавартай гэдгийг энэхүү энгийн жишээ хүн бүхэнд хэлдэг. Хүн өөр нэгний мөнгийг луйвардвал шийтгүүлдэг ба тийм шийтгэл нь шударга байдаг. Иймэрхүү түгээмэл үзэгддэг зан байдлыг сүнсний ертөнц залхаадаг бөгөөд Бурханы зарлиг болон тэнгэрлэг тушаалаар шийтгэдэг, иймээс хүчин, тонуул, залилах, хууран мэхлэх, хулгай, дээрэм, хүн алах, галдан шатаах гэх мэт ноцтой гэмт хэрэг хийх, нүгэл үйлдэх нь хатуу чангаараа ялгаа бүхий олон шийтгэлийн жагсаалтад бүр ч илүү өртдөг. Тэгвэл энэ олон янзын хатуу чанга шийтгэлд юу ордог вэ? Зарим нь хатуу чанга байдлын түвшнийг тогтооход цаг хугацааг ашигладаг, зарим нь өөр өөр аргачлалаар хийгддэг, бусад нь дараачийн төрлөө олох үедээ хүмүүс хаашаа явах вэ гэдгээр тогтоогддог. Жишээ нь зарим хүн бүдүүлэг үг яриатай байдаг. “Бүдүүлэг яриатай” гэж юуг хэлдэг вэ? Энэ нь бусдыг байнга харааж загнадаг, хорсолтой үг хэл буюу хүмүүсийг харааж зүхсэн үг хэл хэрэглэдэг гэсэн утгатай. Хорсолтой үг хэл юу илэрхийлдэг вэ? Энэ нь тэр хүн хорон санаатай гэдгийг илэрхийлдэг. Хүмүүсийг харааж зүхсэн хорсолтой үг хэл тийм хүмүүсийн амнаас байнга гардаг ба ийм хорсолтой үг хэл нь ноцтой үр дагавар дагуулдаг. Энэ хүмүүс үхээд тохирох шийтгэлээ хүртсэний дараа хэлгүй болж дахин төрж магадгүй. Зарим хүн амьддаа маш тооцоотой байдаг, бусдыг байнга завшдаг, бяцхан явуулгаа нэн сайн төлөвлөдөг ба бусдад хор хохирол учруулах зүйл ихийг хийдэг. Тэд дахин төрөхдөө ухаан муутай, эсвэл оюуны хомсдолтой нэгэн болж болох юм. Зарим хүн бусдын хувийн амьдрал руу үргэлж өнгийдөг; түүний нүд харах ёсгүй зүйл ихийг харж, мэдэх шаардлагагүй зүйл ихийг мэддэг, тэгээд дахин төрөхдөө сохор болж магадгүй. Зарим хүн амьддаа маш хөдөлгөөнтэй байдаг ба байнга тэмцэлдэж, муу зүйл их хийдэг, тийм учраас дахин төрөхдөө эрэмдэг зэрэмдэг, доголон, эсвэл гаргүй байж магадгүй, эсвэл тэд бөгтөр, гилжгий болох юм уу хазганаж явдаг, эсвэл нэг хөл нь нөгөөгөөсөө богино гэх мэт болж ч магадгүй. Үүнээс харвал амьд байхдаа үйлдсэн муугийнх нь түвшинд үндэслэн тэдэнд янз бүрийн шийтгэл оногдсон байдаг. Хүмүүс яагаад хялар байдаг гэж та нар хэлэх вэ? Ийм хүмүүс их байдаг уу? Өнөөдөр тэд олон байдаг. Зарим хүн урьд төрөлдөө нүдээ хэт их хэрэглэж, дэндүү олон муу зүйл хийсэн байдаг учир энэ амьдралд төрөхдөө хялар нүдтэй байдаг бөгөөд ноцтой тохиолдолд сохор ч байдаг. Энэ бол залхаан цээрлүүлэлт билээ! Зарим хүн нас барахаасаа өмнө бусадтай сайхан харьцаж, өөрсдийн хайртай хүмүүс, найз нөхөд, хамт ажиллагсад, эсвэл өөрсөдтэй нь холбоотой хүмүүст олон сайн зүйл хийдэг. Тэд бусдад өглөг, халамж өгч, эсвэл санхүүгийн дэмжлэг үзүүлдэг, бусад нь тэднийг өндрөөр үнэлдэг бөгөөд ийм хүмүүс сүнсний ертөнцөд эргэн ирэхдээ шийтгүүлдэггүй. Үл итгэгч ямар нэг байдлаар шийтгүүлэхгүй байна гэдэг бол маш сайн хүн байсан гэсэн үг юм. Бурханы оршин тогтнолд итгэхийн оронд тэд зөвхөн Тэнгэр Эцэгт итгэдэг. Тэр өөрсдийнх нь хийж байгаа бүхнийг дээрээс хардаг сүнс байдаг гэж л итгэдэг—түүний итгэдэг юм ердөө л энэ. Үр дүн нь гэвэл, тэр биеэ хавьгүй дээр авч явдаг. Энэ хүмүүс сайхан сэтгэлтэй, өглөгч байдаг ба эцэстээ сүнсний ертөнцөд эргэж очиход нь сүнсний ертөнц тэдэнд маш сайн хандаж, тэд удалгүй төрлөө олж дахин төрнө. Тэд дахин төрөхдөө ямар айлд ирэх вэ? Энэ айл хэдий баян биш ч тайван, гэрийнхэн нь хоорондоо эвсэг байж, амгалан, жаргалтай өдрүүдийг өнгөрөөх бөгөөд хүн бүр баяртай, сайхан амьдарна. Тухайн хүн насанд хүрээд өнөр өтгөн гэр бүлтэй болж, хүүхдүүд нь авьяастай, амжилттай байх ба тэднийх азтай байна—ийм үр дүн нь тухайн хүний урьд төрөлтэй маш их холбоотой. Өөрөөр хэлбэл, хүн нас барсныхаа дараа хаашаа явах, хаана төрлөө олох, эрэгтэй, эсвэл эмэгтэй байх эсэх, үүрэг даалгавар нь юу байх, амьдралдаа юу туулах, түүний бүтэлгүйтэл, ямар ерөөл хүртэх, хэнтэй уулзах, түүнд юу тохиолдох—үүнийг хэн ч урьдчилан хэлж, үүнээс зайлсхийж, эсвэл нуугдаж чадахгүй. Өөрөөр хэлбэл, амьдрал чинь тодорхойлогдсоны дараа чамд юу ч тохиолдсон бай, чи үүнээс зайлсхийхийг хэчнээн хичээж, ямар ч аргаар оролдож, зайлсхийвч сүнсний ертөнцөд чамд зориулж Бурханы төлөвлөсөн амьдралын замналыг зөрчих ямар ч аргагүй. Учир нь, чамайг төрлөө дахин олоход амьдралын чинь хувь заяа аль хэдийн тогтоогдсон байдаг. Сайн ч бай, муу ч бай хүн бүр үүнтэй нүүр тулж, урагшлан явсаар байх хэрэгтэй; энэ дэлхийд амьдардаг хэн ч үүнээс зайлсхийж чадахгүй бөгөөд үүнээс илүү бодитой асуудал гэж үгүй.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө X
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд