Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 198

2020-09-29

Бурханы Өөрийн ялгамж чанар ба байр суурь

Бурхан бол бүх зүйлийг захирч, бүх зүйлийг удирддаг Нэгэн. Тэр байгаа бүхнийг бүтээсэн, байгаа бүхнийг удирддаг ба байгаа бүгдийг захирч, бас хангадаг. Энэ бол Бурханы байр суурь, Бурханы ялгамж чанар юм. Бүх зүйл болон байгаа бүхний хувьд Бурханы жинхэнэ ялгамж чанар бол Бүтээгч бөгөөд бүх зүйлийн Захирагч мөн. Бурханы эзэмшдэг ялгамж чанар ийм бөгөөд Тэр бол бүх зүйлийн дунд цор ганц билээ. Бурханы бүтээлүүдийн нэг нь ч—хүн төрөлхтний дунд ч бай, сүнсний ертөнцөд ч бай—Бурханы ялгамж чанар, байр суурийг дуурайх юм уу орлох гэж ямар ч арга, эсвэл шалтаг хэрэглэж чадахгүй, учир нь бүх зүйлийн дунд ийм ялгамж чанар, хүч чадал, эрх мэдэл болон бүх зүйлийг захирах чадвар эзэмшсэн зөвхөн ганцхан нэгэн байдаг ба энэ нь бидний цор ганц Бурхан Өөрөө юм. Тэр бүх зүйлийн дунд амьдарч, шилжин явдаг; Тэр бүх зүйлийн дээр, хамгийн өндөр газарт хүрч чаддаг; Тэр даруухнаар хүн болж, мах, цуснаас бүрддэг хүмүүсийн нэг болж, хүмүүстэй нүүр тулан уулзаж, тэдний баяр гунигийг хуваалцдаг; үүний зэрэгцээ Тэр байгаа бүхнийг хянадаг бөгөөд байгаа бүхний хувь заяаг шийдэж, явах замыг нь зааж өгдөг; мөн түүнчлэн Тэр бүх хүн төрөлхтний хувь заяа болон зүг чигийг нь залж чиглүүлдэг. Ийм Бурханд амьд хүн бүхэн шүтэн мөргөж, дуулгавартай байж, Түүнийг мэдэх хэрэгтэй. Иймээс хүн төрөлхтний дунд чи ямар бүлэг, төрөлд багтаж байгаагаас үл хамааран Бурханд итгэж, Бурханыг дагаж, Бурханыг хүндэлж, Бурханы захиралтыг хүлээн зөвшөөрч, хувь заяаны чинь талаарх Бурханы зохицуулалтыг хүлээн авах нь аль ч хүн, амьд хүн бүхний цорын ганц, зайлшгүй сонголт юм. Бурханы цор ганц байдлаас хүмүүс Түүний эрх мэдэл, Түүний зөвт зан чанар, Түүний мөн чанар болон бүх зүйлийг хангаж буй арга зам нь бүгд цор ганц болохыг хардаг; Түүний цор ганц байдал нь Бурханы Өөрийнх нь жинхэнэ ялгамж чанарыг тодорхойлдог ба Түүний байр суурийг тодорхойлдог. Иймд бүх бүтээлийн дотроос сүнсний ертөнцөд, эсвэл хүн төрөлхтний дунд байдаг ямар нэгэн амьд оршихуй Бурханы оронд зогсохыг хүсэх нь боломжгүй хэрэг, Бурханы дүрд тоглохыг хүсэх нь мөн л боломжгүй хэрэг. Энэ бол бодит баримт. Бурханы Өөрийн ялгамж чанар, хүч чадал болон байр суурийг эзэмшдэг ийм Бүтээгч болон Захирагчийн хүн төрөлхтнөөс шаарддаг шаардлага юу вэ? Үүнийг хүн бүр ойлгож, санах ёстой ба энэ нь Бурхан, хүн хоёрт хоёуланд нь маш чухал юм!

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө X

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих