Өдөр тутмын Бурханы үг: Бурханы ажлыг мэдэх нь | Эшлэл 197

2021-03-28

Бие махбодтой болсон Бурхан бүх шашин болон салбар даяар хүчтэй долгион илгээсэн бөгөөд энэ нь тэдний анхдагч эмх журмыг “замбараагүй болгож”, Бурханы гарч ирэхийг хүсэн эрмэлзэж байсан бүх хүний зүрх сэтгэлийг чичрүүлсэн. Хэн эрхэмлэн дээдлэхгүй байна вэ? Хэн Бурханыг харахыг хүсэн тэмүүлэхгүй байна вэ? Бурхан олон жилийн турш биечлэн хүмүүсийн дунд байсан, гэсэн ч хүн үүнийг хэзээ ч ухаараагүй. Өнөөдөр Бурхан Өөрөө гарч ирж, Өөрийн бие хэмийг олон нийтэд харуулсан, энэ нь хэрхэн хүний зүрх сэтгэлд баяр хөөр авчрахгүй байх юм бэ? Бурхан нэгэн цагт баяр баясгалан, уй гашуугаа хүнтэй хуваалцсан бөгөөд өнөөдөр Тэр хүн төрөлхтөнтэй дахин нэгдэж, өнгөрсөн цаг хугацааны үлгэр түүхийг түүнтэй хуваалцдаг. Тэр Иудейгаас явсны дараа хүмүүс Түүний ямар ч ул мөрийг олоогүй. Тэд Бурхантай дахин нэг удаа уулзахыг хүсэн эрмэлздэг бөгөөд тэд Түүнтэй дахин уулзсан, Түүнтэй дахин нэгдсэн гэдгээ мэддэггүй. Энэ нь өчигдрийн бодлыг яаж өдөөхгүй байж чадах юм бэ? Өнөөдрөөс хоёр мянган жилийн өмнө иудейн үр удам болох Ионагийн хүү Симон Аврагч Есүсийг харж, Түүнтэй нэг ширээн дээрээс хооллож байсан бөгөөд олон жил Түүнийг дагасныхаа дараа Түүнд илүү их сэтгэл татагдсан: Тэр Түүнийг зүрх сэтгэлийнхээ гүнээс хайрласан ба тэр Эзэн Есүсийг гүн гүнзгий хайрласан. Адууны хүйтэн тэвшинд төрсөн, алтан үстэй энэ нялх хүүхэд хэрхэн бие махбод болсон Бурханы эхний дүр төрх байсан талаар иудей хүмүүс юу ч мэдээгүй. Тэр тэдэнтэй адил гэж бүгд бодсон, Түүнийг арай өөр гэж хэн ч бодоогүй ба энэ энгийн, жирийн Есүсийг хүмүүс хэрхэн таних юм бэ? Иудей хүмүүс Түүнийг тэр үеийн иудей хүү гэж бодож байсан. Хэн ч Түүнийг хайр татам Бурхан гэж үзээгүй бөгөөд тэдэнд эд баялаг, арвин их нигүүлсэл, энх тайван, баяр баясгаланг өгөхийг хүмүүс Түүнээс гуйн, Түүнд сохроор шаардлага тавихаас өөр юу ч хийгээгүй. Яг саятан шигээр хүний хүсэж болох бүх зүйл Түүнд байгаа гэдгийг л тэд мэдэж байсан. Гэсэн ч хүмүүс Түүнд хайртай хүн мэт хэзээ ч хандаж байгаагүй; тэр үеийн хүмүүс Түүнийг хайрлаагүй, зөвхөн Түүнийг эсэргүүцэж, Түүнд бодлогогүй шаардлага тавьж байсан бөгөөд хэдий хүн Түүнийг мэддэггүй байсан ч Тэр хэзээ ч эсэргүүцэл үзүүлээгүй, хүнд дандаа нигүүлсэл өгч байсан юм. Тэр хүнд дулаан байдал, хайр, өршөөлийг чимээгүйхэн өгөхөөс өөрийг хийгээгүй, түүнээс ч илүүгээр Тэр хүнд хэрэгжүүлэлтийн шинэ арга барилыг өгч хүнийг хуулийн хүлээснээс хөтлөн гаргасан. Хүн Түүнийг хайрлаагүй, тэр зөвхөн Түүнд атаархаж, Түүний “онцгой авъяасыг” хүлээн зөвшөөрсөн. Хүн төрөлхтний дунд ирэхдээ энэ хайр татам Аврагч Есүсийн туулсан доромжлол хэчнээн их вэ гэдгийг харалган хүн төрөлхтөн хэрхэн мэдэх вэ? Түүний сэтгэлийн зовлонг хэн ч эргэцүүлж бодоогүй, Эцэг Бурханыг гэсэн Түүний хайрыг хэн ч мэдээгүй бөгөөд Түүний ганцаардлыг хэн ч мэдэж чадаагүй; хэдий Мариа Түүний “төрсөн эх” байсан боловч өршөөнгүй Эзэн Есүсийн зүрх сэтгэл дэх бодлыг тэр хэрхэн мэдэх билээ? Хүний Хүүгийн туулсан үгээр илэрхийлэхийн аргагүй зовлонг хэн мэдэх юм бэ? Түүнд хүсэлт тавьсныхаа дараа тэр үеийн хүмүүс хүйтнээр Түүнийг сэтгэлийнхээ мухарт тавьж, Түүнийг гарган хаясан. Иймээс Тэр гудамжинд тэнүүчлэн, гучин гурван хэцүү бэрх жил амьдрах хүртлээ өдөр өдрөөр, жил жилээр, олон жилийн турш урсгал даган явсан ба эдгээр жилүүд нь урт бас богино аль аль нь байсан юм. Тэр хүмүүст хэрэгтэй болонгуут тэд инээмсэглэсэн царайгаар Түүнийг гэртээ урьж, Түүнд шаардлага тавихаар оролддог бөгөөд Тэр тэдэнд хувь нэмэр оруулсны дараа тэд Түүнийг нэн даруй хаалгаар түлхэн гаргадаг байсан. Хүмүүс Түүний амнаас гарсан зүйлийг идэж, Түүний цусыг ууж, тэдэнд хайрласан Түүний нигүүлсийг тэр таалан соёрхсон боловч тэд мөн Түүнийг эсэргүүцсэн, учир нь хэн тэдэнд амь өгснийг тэд хэзээ ч мэдээгүй юм. Эцэст нь тэд Түүнийг загалмайд цовдолсон, гэхдээ Тэр ямар ч дуу чимээ гаргаагүй. Өнөөдөр ч гэсэн Тэр чимээгүй хэвээр үлддэг. Хүмүүс Түүний махан биеийг идэж, тэдэнд зориулж хийсэн Түүний хоолыг идэж, Түүний тэдэнд нээж өгсөн замаар алхаж, Түүний цусыг уудаг, гэсэн ч тэд мөн л Түүнийг голохоор санаархаж, тэдэнд амийг нь өгсөн Бурханд тэд үнэхээр дайсан мэт ханддаг ба харин оронд нь өөрсөдтэйгээ яг адилхан тэдгээр боолуудад тэнгэрлэг Эцэг мэт ханддаг. Үүгээрээ тэд Түүнийг санаатайгаар эсэргүүцэхгүй байна гэж үү? Есүс яаж загалмай дээр үхэх болсон юм бэ? Та нар мэдэх үү? Түүнд хамгийн ойр байсан, Түүнийг идэж, Түүнийг ууж, Түүнийг таашаан соёрхож байсан Иудас Түүнээс урваагүй гэж үү? Иудасын урвалтын шалтгаан нь Есүс ердөө л энгийн өчүүхэн багшаас өөрцгүй байснаас болсон биш үү? Есүс ер бусын бөгөөд тэнгэрээс ирсэн Нэгэн гэдгийг хүмүүс хэрвээ үнэхээр харсан бол, тэд хэрхэн Түүнийг амьдаар нь хорин дөрвөн цагийн турш, Түүний биед ямар ч амьсгаа үлдэхгүй болтол нь загалмай дээр цовдолж чадах юм бэ? Хэн Бурханыг мэдэж чадах вэ? Хүмүүс Бурханыг ханашгүй шуналтайгаар эдлэхээс өөр юу ч хийдэггүй, гэхдээ тэд хэзээ ч Түүнийг мэдээгүй. Тэд даварсаар даварсаар “Есүсийг” өөрсдийн тушаалд, өөрсдийн зааварт бүрэн дуулгавартай байлгасан. Толгой хоргодох газаргүй Энэ хүний Хүүд ямар нэг өршөөл энэрлийн замыг хэн үзүүлсэн бэ? Эцэг Бурханы даалгаврыг биелүүлэхэд Түүнтэй хүчээ нэгтгэхийг хэн бодож байсан бэ? Хэн хэзээд Түүнийг бодож байсан бэ? Түүний бэрхшээл зовлонгийн талаар хэн санаа тавьж байсан бэ? Өчүүхэн төдий ч хайргүйгээр хүн Түүнийг урагш, хойш угзардаг; түүний гэрэл болон амь хаанаас гарсныг хүн мэддэггүй бөгөөд хүмүүсийн дунд зовлон шаналал туулсан, хоёр мянган жилийн өмнөх Есүсийг хэрхэн дахин нэг удаа цовдлох талаар нууцаар төлөвлөхөөс өөрийг хийдэггүй. “Есүс” үнэхээр тийм үзэн ядалтыг төрүүлсэн үү? Түүний хийсэн бүхэн аль хэдийн мартагдчихсан уу? Мянга мянган жилийн турш нэгдэн нийлсэн үзэн ядалт нь эцэстээ гадагшаа буудах болно. Иудейчүүдийн үр хүүхдүүд! Та нар Түүнийг тийм их үзэх ядахуйцаар “Есүс” та нарт хэзээ дайсагнасан юм бэ? Тэр маш ихийг хийсэн ба маш ихийг ярьсан—үүний юу ч та нарын тусын тулд байгаагүй юу? Тэр оронд нь юу ч нэхэлгүйгээр Өөрийн амийг та нарт өгсөн, Тэр Өөрийгөө бүхэлд нь та нарт өгсөн, та нар үнэхээр Түүнийг амьдаар нь идэхийг хүсэж байна уу? Тэр Өөрийн бүх зүйлийг юу ч үлдээлгүйгээр, дэлхийн алдрыг, хүмүүсийн дундах дулаан байдлыг, хүмүүсийн дундах хайрыг болон хүмүүсийн дундах бүх ерөөлийг хэзээ ч эдлэлгүйгээр та нарт өгсөн. Хүмүүс түүнд маш муухай хандсан, Тэр газар дээрх бүх эд баялгийг хэзээ ч эдлээгүй, Тэр Өөрийн чин үнэнч, дүрэлзсэн зүрх сэтгэлийг бүхэлд нь хүнд зориулсан, Тэр Өөрийн бүхий л зүйлийг хүн төрөлхтөнд зориулсан, тэгвэл хэн Түүнд дулаан байдлыг өгсөн бэ? Түүнд хэн тайтгаралыг өгсөн бэ? Хүн бүх дарамтыг Түүн дээр овоолсон, тэр бүх азгүй явдлыг Түүнд гардуулсан, хүмүүсийн дундах ихэнх золгүй дадлага туршлагыг Түүнд тулгасан, бүх шударга бус явдлын төлөө тэр Түүнийг буруушаадаг бөгөөд Тэр үүнийг үг дуугүй хүлээн зөвшөөрсөн. Тэр хэн нэгэнд эсэргүүцэл үзүүлж байсан уу? Тэр хэн нэгнээс өчүүхэн нөхөн төлөөс хүсэж байсан уу? Хэн Түүнийг өрөвдөн энэрч байсан бэ? Энгийн хүмүүс болохын хувьд та нарын хэнд романтик бага нас байгаагүй вэ? Хэнд өнгөлөг залуу нас байгаагүй вэ? Хэнд хайртай хүмүүсийн халуун дулаан байдал байдаггүй вэ? Хэнд хамаатан садан, найз нөхдийн хайр байдаггүй вэ? Хэн бусдын хүндлэлгүй байна вэ? Хэнд халуун дулаан гэр бүл байхгүй вэ? Хэнд итгэл хүлээсэн хүний тайтгаруулалт байхгүй вэ? Тэр үүний аль нэгийг эдэлсэн үү? Хэн Түүнд өчүүхэн ч дулаан байдлыг өгсөн бэ? Хэн түүнд өөдөсхөн ч гэсэн тайтгарал бэлэглэсэн бэ? Хэн түүнд маш бага ч хүний ёс суртахууныг үзүүлсэн бэ? Хэн Түүнийг тэвчиж байсан бэ? Хүнд хэцүү үед нь хэн Түүнтэй хамт байсан бэ? Энэ хэцүү бэрх амьдралыг хэн Түүнтэй хамт өнгөрөөсөн бэ? Хүн Түүнээс шаарддаг зүйлээ хэзээ ч багасгадаггүй; тэр ямар ч эргэлзээгүйгээр Түүнд шаардлага тавьж байдаг, хүний ертөнцөд ирснээрээ Тэр түүний шар үхэр эсвэл морь, түүний хоригдол байх ёстой мэт, Өөрт байгаа бүхнийг хүнд өгөх ёстой мэт байдаг; хэрвээ тэгэхгүй бол хүн хэзээ ч Түүнийг уучлахгүй, Түүнд зөөлөн хандахгүй, хэзээ ч Түүнийг Бурхан гэж дуудахгүй бөгөөд хэзээ ч Түүнийг өндөрт өргөмжлөхгүй. Бурханд хандах хандлагадаа хүн хэтэрхий хатуу байдаг, тэр Бурханыг үхтэл нь тарчлаахаар шийдсэн мэт байдаг ба зөвхөн үүний дараа л тэр Бурханд тавьдаг шаардлагуудаа сулруулах болно; тэгэхгүй бол хүн Бурханд тавьдаг шаардлагуудынхаа стандартыг хэзээ ч бууруулахгүй. Ийм хүн яаж Бурханаар жигшүүлэхгүй байж чадах юм бэ? Энэ нь өнөөдрийн эмгэнэлт явдал биш гэж үү? Хүний мөс чанар хаана ч харагддаггүй. Тэр Бурханы хайрыг хариулах болно гэж хэлсээр байдаг боловч тэр Бурханыг задлан шинжилж, Түүнийг үхтэл нь тамладаг. Энэ нь өвөг дээдсээс нь өвлөгдөн ирсэн Бурханд итгэх түүний итгэлийн “нууц жор” биш гэж үү? “Иудейчүүд” олдохгүй газар гэж хаа ч байхгүй бөгөөд тэд өнөөдөр ч гэсэн адилхан ажил хийж, Бурханыг эсэргүүцэх нэг төрлийн ажлаа хийсээр байдаг боловч тэд Бурханыг өндөрт өргөж байна гэдэгтээ итгэдэг. Хүний нүд яаж Бурханыг таньж чадах билээ? Махан биеэр амьдардаг хүн, Сүнснээс ирсэн, бие махбод болсон Бурханд хэрхэн Бурхан шиг хандаж чадах юм бэ? Хүмүүсийн дундаас хэн Түүнийг мэдэж чадах юм бэ? Хүмүүсийн дундах үнэн хаана байна? Жинхэнэ зөвт байдал хаана байна? Хэн Бурханы зан чанарыг мэдэж чадах вэ? Тэнгэр дэх Бурхантай хэн өрсөлдөж чадах вэ? Түүнийг хүмүүсийн дунд ирэхэд хэн ч Бурханыг мэдээгүй бөгөөд Тэр гологдсон гэдэгт гайхах зүйл үгүй. Хүн Бурханы оршин тогтнолыг хэрхэн тэвчих вэ? Дэлхийн харанхуйг зайлуулах боломжийг тэр гэрэлд хэрхэн олгох билээ? Энэ нь бүгд хүний шулуун цайлган зориулалт биш гэж үү? Энэ нь хүний цэх шулуун оролт биш гэж үү? Бурханы ажил хүний оролт дээр төвлөрөөгүй гэж үү? Та нар Бурханы ажлыг хүний оролттой нэгдүүлж, хүн ба Бурханы хооронд сайн харилцааг бий болгож, өөрийн биелүүлэх учиртай үүргээ чадлынхаа хэрээр сайн хийнэ гэж Би итгэж байна. Ийм байдлаар, Бурханы ажил хожим дуусч, Түүний алдар цуутайгаар төгсөх болно!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 10

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих