Өдөр тутмын Бурханы үг: Бурханы ажлыг мэдэх нь | Эшлэл 211

2020-09-01

Өнөөдөр та нарт хийдэг Миний ажил та нарыг хэвийн хүн чанарын амьдрал руу хөтлөхийн төлөө байдаг; энэ нь шинэ эрин үеийг эхлүүлж, хүн төрөлхтнийг шинэ эрин үеийн амьдрал руу хөтлөх ажил юм. Энэхүү ажил алхам алхмаар та нарын дунд шууд хийгдэж, өрнөдөг: Би та нартай нүүр тулан зааж сургадаг; гараас чинь хөтөлдөг; та нарын ойлгодоггүй юм бүхнийг хэлж, дутагдаж байгаа бүхнийг чинь та нарт хайрладаг. Та нарын хувьд энэ бүх ажил амийн хангалт чинь бөгөөд та нарыг хэвийн хүн чанарын амьдрал руу залж чиглүүлдэг гэж хэлж болно; энэ нь эцсийн өдрүүдэд энэ бүлэг хүмүүсийн амийг тусгайлан хангах зорилготой. Миний хувьд энэ бүх ажил нь хуучин эрин үеийг төгсгөж, шинэ эрин үеийг эхлүүлэх учиртай; Сатаны тухайд гэвэл, яг түүнийг ялахын тулд Би махбод болсон. Одоо та нарын дунд Миний хийдэг ажил бол өнөөдрийн хангалт, цагаа олсон аврал боловч энэ хэдэн богинохон жилд Би та нарт бүх үнэн, амийн бүхий л зам, бүр хожмын ажлыг ч хэлнэ; энэ нь ирээдүйд аливааг хэвийн байдлаар туулах боломжийг та нарт олгоход хангалттай байх болно. Миний бүх үг дангаараа та нарт даалгасан зүйл минь юм. Би өөр ямар ч зүйл захидаггүй; өнөөдөр та нарт Миний хэлдэг бүх үг бол та нарт захих Миний захиас, учир нь өнөөдөр та нар Миний хэлсэн ихэнх үгийг туулаагүй бөгөөд эдгээр үгийн гүн гүнзгий утга учрыг ойлгодоггүй. Нэг л өдөр та нарын туршлага өнөөдөр Миний ярьж байгаачлан биелэх болно. Эдгээр үг нь та нарын өнөөдрийн үзэгдэл, хожим тулж түших зүйл, өнөөдрийн амийн хангалт, ирээдүйн захиас бөгөөд өөр илүү дээр захиас гэж байхгүй. Учир нь, газар дээр ажиллах Миний цаг хугацаа, та нар Миний үгийг туулах хугацаа шиг урт биш; Би ердөө ажлаа л гүйцэлдүүлж байгаа, харин та нар амийг эрэлхийлж байгаа ба энэ нь амийн урт удаан аяныг агуулдаг үйл явц юм. Олон зүйлийг туулсныхаа дараа л та нар амийн замыг бүрмөсөн олж авч чадна; тэр үед л та нар өнөөдөр Миний хэлдэг үгийн дотоод утга учрыг нэвт харж чадна. Та нар гартаа Миний үгийг барьж, дор бүрнээ Миний бүх даалгаврыг хүлээн авч, Би та нарт даалгах учиртай бүхнээ даалгаж, хэчнээн их үр нөлөөнд хүрснээс үл хамааран үгийн ажил төгсгөлдөө очих үед Бурханы хүсэл ч бас биелсэн байх болно. Энэ нь чиний төсөөлдөг шигээр чи тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн байх ёстой биш; Бурхан чиний үзлийн дагуу үйлддэггүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 7

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих