Өдөр тутмын Бурханы үг: Бурханы ажлыг мэдэх нь | Эшлэл 219
2021-11-20
Одоо үе бол Миний Сүнс агуу зүйлс хийж буй цаг бөгөөд Би Харь үндэстнүүдийн дунд Өөрийн ажлыг эхэлж буй цаг билээ. Түүгээр ч зогсохгүй, одоо бол Миний бүх бүтээгдсэн зүйлийг ангилж, нэг бүрийг нь тус тусын ангилалд нь хуваарилах цаг юм, ингэснээр Миний ажил илүү түргэн, илүү үр дүнтэй явагдах болно. Иймээс бүхий л оршихуйгаа Миний бүх ажилд өргөн барьж, цаашлаад чамд хийсэн Миний бүх ажлыг тодорхой ялган таньж, итгэлтэй болж, Миний ажлыг илүү сайн үр дүнд хүргэхийн тулд бүх хүч чадлаа зориулаач гэж л Би та нараас шаарддаг. Энэ бол чиний ойлгох ёстой зүйл юм. Өөр хоорондоо тэмцэлдэж, буцах зам хайж эсвэл махан биеийн тав тух хөөцөлдөхөөс татгалз, эдгээр нь Миний ажлыг хойшлуулах ба гайхалтай ирээдүйг чинь баллах болно. Тэгэх нь чамд хамгаалалт өгөх нь байтугай харин ч сүйрэл авчирна. Тэгвэл тэнэглэж байгаа хэрэг болох бус уу? Өнөөдөр чиний шуналтайгаар эдлэн буй зүйлс чинь ирээдүйг чинь яг баллаж буй юм, харин өнөөдөр чиний амсаж буй зовлон чинь л чамайг яг хамгаалж буй билээ. Мултарч гарахад хэцүү уруу таталтад урхидуулахаас бултаж, төөрөлдөж яваад өтгөн мананд ороод нарыг олж чадахгүй болохоос зайлсхийхийн тулд чи эдгээр зүйлийг тодорхой мэдэж байх ёстой. Өтгөн манан сарнихад чи агуу өдрийн шүүлтэд орсноо мэднэ. Тэр үед Миний өдөр хүн төрөлхтөнд ойртсон байх болно. Чи Миний шүүлтээс яаж зугтах юм бэ? Төөнөх нарны халууныг чи яаж тэсэх юм бэ? Миний хайрласан элбэг хангалуун бүхнийг хүн цээжиндээ нандигнахын оронд хэний ч анзаарахааргүй газарт хаядаг. Миний өдөр хүн дээр буух үед хүн элбэг дэлбэг байдлыг минь олж чадахаа болино, эсвэл аль эрт өөрт нь хэлсэн үнэний гашуун үгийг минь ч олж чадахаа болино. Тэрээр гэрлийн гэгээг алдаж, харанхуйд унасан учраас уйлж, орилно. Өнөөдөр та нар ердөө л Миний аман дахь хурц илдийг харж байна. Та нар Миний гартаа барьж буй таяг, эсвэл хүнийг шатаадаг дөлийг минь хараахан үзээгүй байгаа, тийм учраас л та нар одоо ч гэсэн Миний өмнө хямсгар, цадиггүй загнадаг. Тийм болохоор л та нар одоо ч гэсэн гэрт минь Надтай тэмцэлдэж, Миний амаараа хэлсэн зүйлтэй өөрийн хүний хэлээр маргадаг. Хүн Надаас айдаггүй, өнөөдрийг хүртэл Надтай дайсагнасаар ирсэн хэр нь бас л ямар ч айдасгүй байдаг. Та нар амандаа зөв шударга бусын хэл ба шүдтэй. Та нарын үг болон үйл хэрэг Еваг нүгэлд уруу татсан могойнхтой адилхан. Та нар бие биедээ нүдийг нүдээр, шүдийг шүдээр төлдөг бөгөөд өөртөө байр суурь, нэр алдар, ашиг хонжоо булааж авах гэж Миний дэргэд тэмцэлддэг, гэхдээ Би үг, үйл хэргийг чинь сэмхэн ажиглаж байгааг мэддэггүй. Та нарыг Миний дэргэд ирэхээс ч өмнө Би зүрх сэтгэлийн чинь хамгийн гүнийг чагнан мэдсэн. Хүн Миний атгаас мултарч, Миний нүдний ажиглалтаас бултахыг үргэлж хүсдэг боловч Би түүний үг, үйл хэргээс хэзээ ч далдирч байгаагүй. Харин ч тэдгээр үг, үйл хэргийг зориуд хараандаа тусгадаг, ингэснээр Би хүний зөв шударга бус байдлыг гэсгээж, түүний тэрслүү занг шүүж чадна. Тиймээс хүний далд үг, үйл хэрэг үргэлж Миний шүүх суудлын өмнө байж байдаг ба хүний тэрслүү чанар дэндүү их учраас Би хүнийг шүүхээ хэзээ ч зогсоож байгаагүй. Миний ажил бол Миний Сүнсний дэргэд хүний хэлсэн үг, хийсэн ажлыг бүгдийг шатааж, ариусгах явдал юм. Ийнхүү, Намайг дэлхийгээс одсон ч хүмүүс Надад үнэнч хэвээр үлдэх ба ариун зарц нарын минь Надад үйлчилдгийн адилаар үйлчилж, газар дээрх Миний ажилд бүрэн төгс болох өдрөө хүртэл үргэлжлэх боломжийг бүрдүүлнэ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Сайн мэдээ түгээх ажил нь бас хүнийг аврах ажил мөн
Бурханы ажлын төлөө өөрийгөө бүхэлд нь зориул
I
Бурханы Сүнс одоо асар их ажиллаж байна. Харь үндэстнүүд дунд Түүний ажил эхэлсэн. Хурдан, үр дүнтэй ажиллахын тулд Тэр бүх бүтээлийг төрлөөр нь ангилдаг. Өөрийн бүх оршихуйг Түүний ажилд зориул, чиний төлөө хийсэн бүхнийг нь танин, мэдэж ав. Түүний ажлыг үр дүнтэй болгоход бүх хүчээ зориул. Энэ бол чиний ойлгох ёстой зүйл.
II
Тэмцэлдэж, гарах гарц хайж, тав тух эрэлхийлэхээ боль. Энэ нь Бурханы ажлыг удаашруулж, гайхалтай ирээдүйг чинь сүйрүүлэн, хамгаалалт биш сүйрэл авчирдаг. Ингэх нь мунхаглал биш гэж үү? Өнөөдөр шунан эдэлдэг зүйл чинь ирээдүйг чинь сүйрүүлж буй зүйлс. Гэвч өнөөдөр амсаж буй зовлон бол чамайг хамгаалж, аюулгүй байлгах зүйл. Өөрийн бүх оршихуйг Түүний ажилд зориул, чиний төлөө хийсэн бүхнийг нь танин, мэдэж ав. Түүний ажлыг үр дүнтэй болгоход бүх хүчээ зориул. Энэ бол чиний ойлгох ёстой зүйл.
III
Анхааралтай байж, эдгээрийг тодорхой мэд, тэгвэл чи замаа олохын аргагүй, нарыг хэзээ ч харахааргүй, өтгөн манан руу оруулах уруу таталтанд унахгүй. Манан арилахад чи агуу өдрийн шүүлтэд байна. Өөрийн бүх оршихуйг Түүний ажилд зориул, чиний төлөө хийсэн бүхнийг нь танин, мэдэж ав. Түүний ажлыг үр дүнтэй болгоход бүх хүчээ зориул. Энэ бол чиний ойлгох ёстой зүйл.
Хургыг дагаж шинэ дуу дуулъя
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд