Өдөр тутмын Бурханы үг: Бурханы ажлыг мэдэх нь | Эшлэл 224

2020-08-12

Хаанчлалын ёслолын буудлага тасхийхэд тэр нь мөн долоон аянга нижигнэх үе бөгөөд энэхүү дуу чимээ нь тэнгэр, газрыг доргиож, дээд тэнгэрийг сэргээж, бүх хүний сэтгэлийн утсыг чичрүүлдэг. Би агуу улаан луугийн үндэстнийг устгаж, дараа нь Өөрийн хаанчлалыг байгуулсан гэдгийг батлан хаанчлалын сүлд дуу агуу улаан луугийн үндэстэн даяар албан ёсоор цуурайтна. Түүнээс ч чухал нь гэвэл, Миний хаанчлал дэлхий дээр байгуулагдав. Энэ мөчид Би дэлхийн үндэстэн бүхэнд Өөрийн тэнгэрэлч нарыг илгээж эхэлнэ, ингэснээр тэд Миний хөвгүүдийг, Миний ардуудыг хариулж болзошгүй юм; энэ нь мөн Миний ажлын дараачийн алхмын хэрэгцээг хангахын тулд юм. Гэхдээ Би тулалдахын тулд агуу улаан луугийн цагираглан хэвтэж буй газарт биечлэн очно. Бүх хүн төрөлхтөн махбод доторх Намайг мэдэж, махбод дотроос Миний үйл хэргийг харах чадвартай болох үед агуу улаан луугийн ичээ нь үнс нурам болж, ул мөргүй арилна. Миний хаанчлалын ардууд болох та нар агуу улаан лууг яснаасаа зэвүүцэж, үйл ажлаараа Миний зүрх сэтгэлийг хангалуун байлгах ёстой ба ийм байдлаар агуу улаан лууд шившиг авчирна. Агуу улаан лууг жигшүүртэй гэдгийг та нар үнэхээр мэдэрч байна уу? Энэ нь хаанчлалын Хааны дайсан гэдгийг та нар үнэхээр мэдэрч байна уу? Надад гайхалтай гэрчлэл хийж чадах тийм итгэл та нарт үнэхээр бий юу? Та нарт агуу улаан лууг ялах итгэл үнэхээр бий юу? Та нараас Миний асуух зүйл энэ юм. Та нар энэ алхам хүртэл явах чадвартай байх нь Надад хэрэгтэй ганц зүйл юм; та нар үүнийг хийж чадах уу? Үүнд хүрэх итгэл та нарт байгаа юу? Хүн юу хийх чадвартай вэ? Харин Би үүнийг Өөрөө хийдэг биш гэж үү? Тулаан болох газарт Би биечлэн бууж очно гэж Би яагаад хэлсэн бэ? Миний хүсэж байгаа зүйл бол та нарын итгэл болохоос биш, үйлс чинь биш. Хүмүүс Миний үгийг шулуухан хүлээн авах чадваргүй, харин зүгээр л хажуунаас ажигладаг. Ийм байдлаар та нар зорилгодоо хүрсэн үү? Ийм байдлаар та нар Намайг мэдэж авсан уу? Үнэнийг хэлэхэд, газар дээрх хүмүүсээс нэг нь ч Миний нүүр өөд эгцлэн харж чадахгүй, нэг нь ч Миний үгийн утгыг цэвэр, хольцоогүй хүлээн авч чадахгүй. Иймээс Өөрийнхөө зорилгод хүрч, Өөрийн жинхэнэ дүрийг хүмүүсийн зүрх сэтгэлд байрлуулахын тулд Би урьд өмнө тохиолдож байгаагүй их ажлыг дэлхий дээр явуулсан ба ийм байдлаар үзэл нь хүмүүсийг эрхшээлдээ байлгадаг цаг үеийг төгсгөх юм.

Өнөөдөр Би агуу улаан луугийн үндэстэнд бууж ирэхээр үл барам, бас Өөрийн царайг бүхий л орчлонгийн зүг хандуулж буйн дүнд бүхий л дээд тэнгэр донсолж байна. Миний шүүлтэд өртөхгүй ганц ч гэсэн газар бий юу? Миний буулгасан гамшиг дор оршдоггүй ганц ч гэсэн газар бий юу? Би хаашаа ч явсан бүх төрлийн “гай зовлонгийн үрийг” цацсан. Энэ нь Миний ажилладаг арга замуудын нэг бөгөөд энэ нь хүнийг аврахын төлөө гэдэг нь эргэлзээгүй ба Миний түүнд хүртээж буй зүйл бол мөн л нэг маягийн хайр билээ. Улам олон хүн Намайг мэдэж, Намайг харж чаддаг болгох юм сан, тэгээд ийм байдлаар маш олон жилийн турш хараагүй боловч өнөөдөр бодитоор байгаа Бурханыг хүндэлж эхлээсэй гэж Би хүсдэг. Би энэ дэлхийг ямар шалтгаанаар бүтээсэн бэ? Хүмүүс ялзарсан байдалтай байхад, Би ямар учраас тэднийг бүрмөсөн устгаагүй вэ? Ямар учраас бүхий л хүн төрөлтөн гай зовлонд амьдардаг вэ? Ямар учраас Би Өөрийгөө махбодтой болгосон бэ? Намайг Өөрийн ажлыг хэрэгжүүлж байхад амт нь гашуун төдийгүй бас чихэрлэг болохыг хүн төрөлхтөн мэднэ. Дэлхий дээрх хүмүүсээс Миний нигүүлсэл дотор амьдардаггүй хэн байна вэ? Би хүмүүст эд хөрөнгийн ерөөл хүртээгээгүй бол энэ дэлхий дээр хэн хангалуун байж чадах байсан бэ? Та нарт Миний ард байх байр суурь олгох нь цорын ганц ерөөл биш гэдэг нь гарцаагүй, тийм биз дээ? Та нарыг Миний ард биш, харин үйлчлэл үзүүлэгч байсан гэж үзвэл та нар Миний ерөөл дотор амьдрахгүй байсан уу? Та нарын дотроос нэг нь ч Миний үг ирдэг тэр эх сурвалжийг ойлгох чадваргүй. Хүн Миний олгосон нэрсийг огтхон ч эрхэмлэн дээдэлдэггүй, харин “үйлчлэл үзүүлэгч” гэдэг цолд зүрх сэтгэлдээ гомдол агуулж явдаг нь их олон бөгөөд “Миний ард” гэдэг цолын улмаас зүрх сэтгэлдээ Намайг хайрлах хайраа өсгөдөг хүн их олон байдаг. Хэн ч Намайг хуурах гэж бүү оролд—Миний нүд бүхнийг нэвт хардаг! Та нарын дотроос хэн дуртайгаар хүлээн авч, дуулгавартай байдаг вэ? Хэрвээ хаанчлалын ёслолын буудлага тасхийхгүй бол та нар эцэст нь хүртэл үнэхээр дуулгавартай дагаж чадах уу? Хүн юу хийж, юу бодох чадвартай болон тэр хэр хол явж чадах вэ гэдгийг Би бүгдийг нь аль хэдийн урьдчилан тодорхойлсон.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 10-р бүлэг

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих