Өдөр тутмын Бурханы үг: Бурханы ажлыг мэдэх нь | Эшлэл 225

2020-09-20

Хаанчлалын бүтээн байгуулалт албан ёсоор эхэлсэн хэдий боловч хаанчлалын ёслолын буудлага хараахан албан ёсоор дуугараагүй; одоо энэ нь болох гэж буй зүйлийн талаарх зөгнөл төдий байгаа. Хүмүүс бүгд бүрэн төгс болгуулж, газар дэлхийн бүх үндэстэн Христийн хаанчлал болох үе нь долоон аянга нижигнэх үе байх болно. Одоо үе бол тэрхүү үе шат руу урагшлах алхаа; тэрхүү өдөрт хандсан довтолгоо хийгдсэн. Энэ бол Бурханы төлөвлөгөө бөгөөд ойрын ирээдүйд энэ нь биелнэ. Гэхдээ Бурхан хэлсэн бүхнээ аль хэдийн гүйцэлдүүлчихсэн. Тиймээс газар дэлхийн улс үндэстнүүд нь, далайн түрлэг ойртохын хэрээр чичрэн доргиж байгаа элсэн дээрх цайз төдий юм гэдэг нь тодорхой: Эцсийн өдөр айсуй бөгөөд агуу улаан луу Бурханы үгэн дор нуран унана. Бурханы төлөвлөгөөг гарцаагүй амжилттай гүйцэтгэхийн тулд тэнгэрийн тэнгэрэлчүүд газар дээр буун ирж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд чадах бүхнээ хийсэн. Бие махбодтой болсон Бурхан Өөрөө дайсантай тулалдахын тулд тулааны талбарт байрласан. Бие махбодтой болсон Бурхан хаана илрэн гарна, тэр газарт байгаа дайсан устгагддаг. Хятад улс хамгийн эхлээд бүрмөсөн устгагдана; тэгээд Бурханы гарт сүйрнэ. Бурхан яавч өршөөл үзүүлэхгүй. Агуу улаан лууны эрчимтэй сүйрлийн нотолгоог ардуудын тасралтгүй төлөвшлөөс харж болно; энэ нь хэн бүхэнд илэрхий, ил байдаг. Ардуудын төлөвшил нь дайсан сөнөсний тэмдэг юм. “Үүнтэй тулалдах” гэдгийн багахан тайлбар энэ юм. Тиймээс үзэл буюу агуу улаан лууны үзэшгүй муухай байдлын, хүмүүсийн зүрх сэтгэлд эзэлж буй байр суурийг төгсгөхийн тулд Өөрт нь сайхан гэрчлэл хий гэж Бурхан хүмүүст тоо томшгүй олон удаа сануулсан. Бурхан, хүний итгэлийг сэргээж, улмаар ажилдаа үр дүнд хүрэхийн тулд ийм сануулга ашигладаг. Ийм учраас Бурхан: “Хүн юу хийх чадвартай вэ? Харин ч Би үүнийг Өөрөө хийдэг биш гэж үү?” хэмээн хэлсэн. Бүх хүн ийм байдаг; тэд чадваргүй байдгаар үл барам бас амархан шантарч, сэтгэлээр унадаг. Энэ шалтгааны улмаас тэд Бурханыг мэдэж чаддаггүй. Бурхан хүмүүсийн итгэлийг сэргээгээд зогсохгүй, бас хүмүүст нууцханаар, байнга хүч чадал шингээж байдаг.

Дараа нь Бурхан бүхий л орчлон ертөнцөд хандан үг хэлж эхэлсэн. Бурхан Өөрийн шинэ ажлыг хятадад эхлүүлээд зогсохгүй, бүхий л орчлон ертөнц даяар өнөөдрийн шинэ ажлыг хийж эхэлсэн. Ажлын энэ үе шатанд Бурхан Өөрийн бүх үйл хэргийг дэлхий даяар илчлэхийг хүсдэг учраас Өөрөөс нь урвасан бүх хүн сэнтийнх нь өмнө захирагдахаар дахин ирэг гэсэндээ Бурханы шүүлт өршөөл, хайр энэрэл агуулсаар байх болно. Бурхан хүмүүсийг самгардуулахын тулд дэлхий даяарх одоогийн үйл явдлуудыг ашиглан, Бурханыг эрж хайх сэдэл төрүүлдэг, ингэснээр тэд Түүн рүү буцан урсаж болох юм. Тиймээс Бурхан “Энэ нь Миний ажилладаг арга замуудын нэг, мөн хүнийг аврахын төлөө гэдэг нь эргэлзээгүй бөгөөд тэдэнд Миний хүртээдэг зүйл бол мөн л нэг төрлийн хайр юм” гэдэг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 10-р бүлэг

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих