Магтан дууны бүжиг “Бүх бүтээлийн амь Бурханаас ирдэг” | 2026 Магтаалын дуу хоолой

2026-01-16

I

Хүнд Бурханы өгсөн амь эцэс төгсгөлгүй, махан бие, цаг хугацаа, орон зайд баригддаггүй. Энэ бол Бурханы хүнд хайрласан амийн нууц бөгөөд амь Түүнээс ирсэн гэдгийн нотолгоо билээ. Олон хүн хүний амь Бурханаас ирсэн гэж боддоггүй байж болох ч Бурханы оршин тогтнолд итгэдэг, эсвэл үүнийг үгүйсгэдэг эсэхээс үл хамааран хүн Бурханаас ирдэг бүхнийг зайлшгүй эдэлдэг. Хэрвээ нэг өдөр Бурхан гэнэт бодлоо өөрчилж, дэлхий дээр оршдог бүхнийг эргүүлэн авахыг хүсэж, өгсөн амиа буцаан авбал бүх зүйл үгүй болно.

II

Бурхан өөрийн амиар амьтай, амьгүй бүх зүйлийг хангаж; Өөрийн агуу хүч, эрх мэдлээр бүхнийг дэг журамтай байлгадаг. Энэ бол хэний ч төсөөлж, ойлгож чадахгүй баримт, эдгээр ойлгохын аргагүй баримт бол яг таг Бурханы амийн хүчний илрэл, баталгаа билээ. Одоо Би чамд нэг нууц хэлье: Бурханы амийн агуу байдал болон Түүний амийн хүч чадлыг ямар ч бүтээгдсэн зүйл ухан ойлгохын аргагүй. Одоо ийм байгаа, урьд нь ийм байсан, мөн хожим ч тийм байх болно.

III

Миний хэлэх хоёр дахь нууц бол: Бүх бүтээл амийн хэлбэр, бүтцээрээ хэчнээн өөр байх нь хамаагүй, амийн эх сурвалж нь Бурханаас ирдэг; чи ямар ч төрлийн амьд биет байсан, Бурханы тогтоосон амийн замыг зөрчиж чадахгүй. Ямартай ч хүн үүнийг ойлгоосой гэж л Би хүсдэг: Бурханы халамж, хамгаалалт, хангалтгүйгээр хүн хэчнээн шаргуу хичээж, хэчнээн хүч гарган тэмцлээ ч гэсэн, хүртэх учиртай бүхнээ хүртэж чадахгүй. Бурханы амийн хангалтгүйгээр хүн амьдрахын үнэ цэн, амийн утга учрыг алддаг.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж”-аас

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих